Далайн давалгаа шиг элсэн ухаад нь зах хязгааргүй үелсэн говь цөлийн гүнд байх уртаашаа хориодхон алхам бяцхан баян бүрд. Бүрдний эхэнд гурван залуу хайлаас, харин адагт нь хэдхээн ногоон мөчиртэй, ихэнх мөчир нь хатаж, өгөршсөн ганц хөгшин хайлаас байх ажээ. Хаашаа л харна санаа алдуулсан уудам элсан далай цөхрөхийг үл мэдэн тасралтгүй төөнөх наран дор мяралзана.
Бүрдний адагт байх тэр хөгшин ганц хайлаасний сүүдэрт өнөөх өвгөн бөртөлзөн тоглоно. Яг гурван наст шиг. Бүрдний захын чийгтэй элсээр хот, зам гүүр, хана хэрэм, өндөр өндөр шилтгээнүүдийг уйгагүй барина. Нэгийг барьж эхэлсэнээ нураагаад дахиад цоо шинийг, бүүр өөрийг барина. Бас хайлаасны унасан мөчрүүдээр цамхагын нуруу, замын шон босгож, бас хүн хийнэ. Ядартлаа тэгэж тоглоод өнөөх хайлаасныхаа сүүдэрт нялх хүүхэд шиг тугдайгаад унтаад өгнө. Сэрээд уснаас ямаа шиг хэд залгилчихаад, норсон цагаан сахлаа хэд шувтарчихаад дахиад л тоглоод эхэлнэ. Бид хоёрыг ер анзаарах ч үгүй, тоглож байхдаа ямагт өөр өөртэйгээ ярьчихна. Яриаг нь сонсвол 2-3 –уулаа байгаа бололтой байдаг юм. Үе үе чанга чанга хөхөрч, бас өндөр дуугаар ямар нэгийг итгэлтэйгээр ухуулна. Эхлээд би тэр өвгөнийг толгойдоо цагаан алчуур зангидсан охин хүүхэд байна гэж харсансан. Хүн зөнөнө гэдэг ийм л байдаг юм байна даа, Хүүхэд яаж гуниггүй, сэтгэлийн зовлонгүй тоглож чаддаг билээ дээ, яг тэгэж тоглож байгаа нь нэг бодлын бүүр атаархмаар ч юм шиг.
Би өвгөний тоглохыг харан шийдвэр гаргаж чадахгүй дотроо шаналсаар удаан сууж билээ. Энэ хүүхэд шиг өвгөнийг энэ элсэн тоглоомтой нь, энэ гэнэн сэтгэлтэй нь энэ цөлийн гүнд хаяад явна гэхээр ... Надад даанчиг гунигтай, хэцүү, бүүр уйлчихмаар, орилж бархирмаар хэцүү байсансан. Гэвч эрүүл ухаан надад өөр сонголт өгсөнгүй. Элсээр наадаж тоглохоос өөр шидгүй болчихсон, өдрөө хүлээж буй Өвгөнийг уу, эсвэл ид ааг хүч нь багтаж ядсан, эрмүүн зориг нь өөрийг нь ч хорлочихож мэдэхээр гал цогтой залууг уу. Хэн ч ийм сонголтын өмнө хэнийг сонгох нь тодорхой, Залуу яваад хоёр цаг болж байгаа. Энэ хоёр цаг амьдралыг минь хамгийн урт цаг байсан болов уу, би залуугийн хойноос явах уу, эсвэл энэ өвгөний дэргэд үлдээд, өөрийнхөө тэр өрөвдмөөр ирээдүйг харжээ, гунигтайхан өхөөрдөж, хүлээж суух уу гэдгээ шийдэх гэж шаналчихсан билээ.
Шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй, залуугийн хойноос хугацаа алдалгүй явахгүй бол тэр надад гүйцэгдэхгүй холдоод явчихна. Өвгөн уг нь бид хоёрыг өөрийг нь хаячихаад явчихсан гэдгийг анзаарах ч үгүй л тоглосоор байх байх л даа, гэхдээ л, бүүр огт тоохгүй, эмзэглэхгүй байх бүр л түүнд учирлах, ямар нэгэн байдлаар хэлж, ойлгуулах хэрэгтэй, нэг л өдөр хүүхэд насандаа шумбаж одсон оюун ухаан нь эргэж ирэхэд бид ор сураггүй алга болчихсон байх юм бол өвгөнд ямар хэцүү байхыг би төсөөлж байлаа. Тэгээд хожмын өдөр өвгөний энэ гэнэн дүр төрх, гээгдэж хоцорсоноо гэнэт мэдэрсэн хаягдсан хүүхдийнх шиг гомдолтой тэр төрх насан туршид минь зүүдэнд үзэгдэж намайг шаналгах болно гэдгийг ч би мэдэж байлаа.
Тэгээд би өвгөний дэргэд очив. Элсэнд дутуу суулгаад уначихсан төө хэрийн нэг мөчир/ өвгөнийхөөр бол гэрлийн шон ч юм уу даа/-ийг өөд нь авч өгтөл өвгөн намайг анзаарсангүй. Тэр намайг хаанаас гараад ирэв гэж гайхсан мэт харав. Яг хүүхдийн нүд. Тэр нүдийг хараад Би явна гэсэн шийдвэрээ тэр дор нь өөрчилчих шахав. Тэгээд өөрчилчихөөгүй байгаа дээрээ яаран сандран өвгөнд юу болоод байгааг, юу болох гээд байгааг нэгэн амьсгаагаар урсгачихлаа. Тэгэж ар араас нь эмх цэгц муутай хэлсэн үгийг маань 3 настан шиг болчихсон энэ өвгөн тийм амар ойлгоно гэж үү, гэвч нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой, нэгэнт зорилгоо хэлсэнээс хойш одоо өвгөнд бага багаар тайван тайлбарлаж өгч, тэр өнгөрсөнд одсон ухаан санааг нь эргүүлэхийг хичээх хэрэгтэй болох нь. Харин тэгтэл өвгөний хариу намайг балмагдуулав. Тэр аль хэзээнээс л бид хоёрын ярилцаж, маргалдаж, бас миний дотроо шаналж байсныг мэдэж байсан хүн шиг хүлээж авах юм.
Би өвгөнийг дахин анхааралтай харав, энэ удаад түүнийг гурван настаныг өхөөрдөж буй харцаар биш харин энэ гурван настны халхавчны цаана ямар алс ухаан, зөн билэг байгааг нь мэдэхийг хичээлээ.
- Ёс суртахууны тухай хамгийн их ярьж, санаа зовниж, номлож буй хүн бол харин өөрөө л хамгийн их ёс суртахууны асуудалтай тулгарч, мухардаж, доголдож байсан болон байгаа хүмүүс байдаг юм даа.
Өвгөний энэ үгэнд би ихэд цочив. Өвгөнийг энэ элсэн цөлд орь ганцааранг нь зөвхөн үхэлд нь л үлдээгээд явах шийдвэр гаргатлаа миний сэтгэл шаналаагүй гэж үү, гэтэл тэр омголон залуу бол энэ асуудлыг ер авч хэлэлцээгүй, огтхон ч эргэлзэхгүйгээр, санаа зовинохгүйгээр, бүүр эргэж ч харахгүйгээр явчихсан шүү дээ. Эцсийн эцэст би өөрийнхөө хүн чанар, нинж сэтгэлтэй тэрсэлдэн байж ийм шийдвэрт хүрч буй. Энэ элсэн цөлд энэ өвгөнтэй хамт үхлээ хүлээн үлдэхээс илүүгээр тэр ирмүүн хүч чадалтай залууд энэ элчилгүй элсэн цөлийг туулахад нь тусалж, газарчилж амь золин зүтгэх нь ямраар ч харьцуулсан, шүүсэн илүү дээд сонголт гэдэгт би огтхон ч эргэлзээгүй. Өмнө нь бүхэл бүтэн амьдрал, буцалж, эрчилсэн өрнүүн амьдрал хүлээж буй тэр омголон залууг төөрч мунгинасаар хаа нэгтэй хатаж үхэхийг нь мэдсээр байж, ганцааранг нь таниж мэдэхгүй элсэн цөлөөр явуулчих нь надад энэ зөнөг залгачихсан, тоглохоос өөр ямар ч эрмэлзэл, ид шид байхгүй болчихсон өвгөнийг энэ бүрдний захад хаяад явахаас илүү хэцүү байсан шүү дээ. Надад өөр сонголт байгаагүй, тэр залууг би энэ элсэн цөлөөр ганцаар туучиж гаталж чаднаа гэж иш мухаргүй зүтгэхийг нь хорьж дийлээгүй, бас энэ өвгөнийг аваад гурвуул аялах нь зүгээр л шууд амиа хорлож байгаа хэрэг гэдгийг 2 нэмэх нь 2 тэнцүү гэдэг шиг маш тодорхой мэдэж байгаа нөхцөлд надад ямар өөр сонголт байсан юм бэ,
Ийм шийдвэр гаргахад энэ эргэлзээгүй итгэл нөлөөлсөн нь ёс суртахуун, нинж чанартай ямар хамаатай юм. Гэнэтхэн өвгөнд гомдох ч шиг, бас дур гутах ч шиг мэдрэмж төрөв. Зүгээр л өөртэйгээ хамт байлгах гэсэн өвгөний арчаагүй амиа хичээсэн зан нь энэ хорон үгийг надад хэлүүлэв үү. Уг нь би өвгөнд ямар сонголт хийснээ, ийм сонголт хийхдээ өөрийн дотоод хүнтэйгээ, ёс суртахуунтайгаа хичнээн их зөрчилдөж байж шийдвэр гаргаснаа, одоо ч хутганы ирэн дээр мэт хаашаа ч хөлбөрчих байр суурьтай байгаагаа, бас их шаналж эмзэглэж буйгаа хэлсэн юм шүү дээ. Гэтэл хариу нь энэ. Миний дотор түрүүнээс хойш үймэж байсан тэр эргэлзээ гэнэтхэн замхарч, харин ч өвгөнийг орхиод явахдаа эргэлзэж байсан маань оргүй болчихов.
Тэгээд би залуугийн хойноос хараачлав, тэр аль хэдийнэ бараа тасарчээ. Би энэ цөлийг гурвантаа туулсансан. Эхний удаад яг энэ залуу шиг гал халуун, буцалж даргилсан тэмцэл дүүрэн амьдралыг тэчьяадан хүссэн, хүч чадалдаа дэндүү эрдсэн, ааг зоригоос өөр баялаггүй залуу байсансан. Тэгэхэд би 18-тай байж дээ. Тэгэхэд би энэ цөлийн гарцыг нь олохгүй өвс, хорхойгоор гол зогоон 7 жилийн турш бядэн тэнэсний эцэст энэ өвгөн аминд орж цөл гаталгаж өгч билээ. Өвгөн тэгэхэд одоогийн миний л хэрийн насны байсан байхдаа, хэрвээ өвгөн тусалж, газарчлаагүй бол би аль хэдийнэ цөлийн гүнд хатаад борц болчихсон байх байсан юм. Уг нь энэ элсэн цөлийн гарцыг мэддэг хүнд бол 7 хоног л хэрэгтэй байсан байж. Гэтэл би 7 жил тэнэсэн байгаа юм даа.
Тэр гарц эрэн тэнүүчилсэн 7 жил харин миний өнөөх ааг зоригийг ховх сорчихсон юм. Хамаг шим шүүс, хүч чадлыг минь залуу настай минь хамт сорчихсон тэр долоон жилд би хожим, ер нь насан турш асар ихээр харамсаж явах болсон юм. Тэгээд тэр цаана, нөгөөх хүссэн газартаа очтол аль хэдийнэ миний чадал шавхарчихсан, би огтхон ч хэрэгцээгүй амьтан болчихсон байсансан. Тэгээд байж байж залхаад буцаж нааш ирсэн юм. Хэрвээ тэгэхэд хэн нэгэн надад тусалж, гарцыг арай эртхэн шиг, ядахдаа эхний 7 сарын дотор заагаад өгчихсөн ч болоосой гэж би хувь заяандаа юутай их харуусаж явж дээ, хэрвээ тэгсэнсэн бол...
Чухам одоо энэ намайг хүлээж тэсэлгүй хаяад явчихаж буй залуу шиг л байж дээ би, түүнтэй маргаж суухдаа гэнэтхэн яг өөрийн идэр залуу настайгаа ярьж буй мэт санагдаж, эрхгүй цочиж билээ. Тэгэхээр энэ залууг хожмын өдөр бас над шиг насан туршдаа харууслын хар дээс цээжиндээ зангируулж явуулахгүйн төлөө би энэ шийдвэрийг гаргасан. Би энэ цөлийн гарцыг мэддэгийн хувьд тэр залууд газарчилж, тэр амьдрал буцалсан газарт хүргэж өгөх учиртай. Ес суртахуун ямагт миний талд байнам биш үү. Гэтэл өвгөн юу хэлнэ вэ? Ес суртахууны асуудал сөхөж, миний нинж сэтгэл рүү довтолж байж, өөрийнхөө дэргэд авч үлдэх гэсэн өвгөний амиа хичээсэн зан нь ийм адгийн гэнэн оролдлого хийлгэж байна даа гэж миний бодож буйг минь мэдчихсэн мэт өвгөн өнөөх элсэн тоглоомоо орхиод нэлээд нухацтайгаар цааш нь ингэж өгүүлэв.
- Өөрөөр хэлбэл хамгийн их ёс суртахууны асуудалтай байгаа тэр хүмүүс л бусдын ёс суртахууны асуудалд санаа зовж байгаагаа хамгийн илүүгээр илэрхийлцгээж байдаг юм.
Хм, Энэ зөнөг өвгөний дэмий хоосон цэцэрхэлийг сонсож суухаар өнөөх залуугийнхаа хойноос явах минь, улам холдоод явчихлаа, гэвч өвгөний яриаг таслаад шуудхан босоод явчихаж чадсангүй, дэмий л “аанхан” гэж амыг нь дагууллаа. Хэзээ насандаа ч юм уншиж байсан номноосоо энэ ишлэлүүдийг санаж л дээ, мань өвгөн. Би байж сууж ядан өвгөний яриаг тасрангуут л ухасхийн босоход бэлдэв. Гэтэл өвгөний үргэлжлүүлэн хэлсэн ганцхан үг суудал дээр минь мөддөө босохооргүй намайг хадаж орхив.
Үргэлжлэл бий.
Wednesday, April 16, 2008
Элст цөлийн, эсвэл сэтгэлийн гүнд... - 1
Posted by Зүүдний тэмдэглэл at 8:48 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
40 comments:
Naad hugshin chini namaig bodoj baigaad helchih shig bolloo. Hachin yum, yag shuu.
hun bolgond oir zuil baih shig baina.
Зүгээр л өөртэйгээ хамт байлгах гэсэн өвгөний арчаагүй амиа хичээсэн зан нь
Өвгөн бол толь байна. Үргэлжлэл хэзээ вэ?
Ene ugiig zoriud chirch irlee, haha /aahilaw/.
Өндөр уулын
Нөөлөг нь их
Өвгөн хүний
Түвэг нь их
/Өвгөн хүний өртлөө их ч гэж ярьдаг/.
uuland durtai zuudchin naiz minee..nadiin 2 blogoor orj uuliin zurag xanatlaa uzeerei..tsug javsan met xaraarai..margaash uldegdliig ni bas xiinee..;-)
Арсун
Өвгөний сүүлд нь хэлсэн үг нь бол яг намайг хэлчихсэн шүү. Би эг маг гээд таг гацсан, үнэн үг хүнд тэгэж нөлөөлдөг юм байна.
Анон
Магадгүй
Анон
Үгүй байх аа, өвгөний үгэнд огт өөр утга байсан
Артагнян
Яг тийм, ТОЛЬ. Үргэлжлэлийг удаахгүйг хичээнэ ээ, зүүдээ захиалчихаад байгаа
Арсун
хэ хэ, энэ өвгөн ч уг нь төвөггүй хүн юм билээ, хөөрхий, харин их уулс шиг нөөлөг нь арвин юм
Алтайн уулс
Нутгийн минь уулсын нэрийг сонгосон чинь гайхсан шүү, бас нутаг нуга болох нь ээ гээд л..., Блогоор чинь ороод цуг явсан мэт "бүх дурсамжаа сэргээн сэргээн" уулсыг харж сэтгэл сэргээд сууж байна хө, Зарим зургийг нь копи хийсэн.
Дараагийнхийг нь хүлээе
urgeljleliig ni unshiiii.
baga yum meddeg bh tusmaa iluu sain. yum meddegui hun zorigtoi, ertei , yum medeh tusmaa hun ulam doroi ulam nonj ulam doroi: medleg bol ergelzee.
hichneen ikhiig medeh tusmaa yum meddegguigee ulam ikh mederdeg. ikh yumm medeh tusmaa ulam doosh shurgalah hereg garna.
hun hedii chinee mergen uhaantai baih tusmaa huuhed shig engiin , esuul buur oyun uhaanii homsdoltoi,teneg yum shig engiin boldgoo gej, ovgon bol yavsan suusan adilkhan, haashaa ch yavsan yalgaagui, hereggui gedgiig medjiinaldaa. zaluu bol yavj uzehgui bol yavahiin hereggui gedgiig oilgoh ni yu l bol, ooroo yavjiij l yas mah, arisaaraa medrenldee gej...
10 dah komment ni haachyy, hargdahguim
tani unshdag bloguud dotor baihgui ganga-cz.blogspot.com hayagtai blogchin taniig zochilj blogchid hamtran ajillah bolomjin talaar sanalaa helehiigg urij baina.
Миний үлдээсэн комент гээгдчихсэн байх шиг байх юмаа. Харсан хүн байна уу? /хачин юмаа.../
Nana-d
Urgeljlel ni zuudlegdehgui baina aa
Anon,
harin tiin, neg tiim yum l medregdeed baigaam ter uvgun zaluu hoyoroos...
Anon
commetee aldchikhsan uu hu, he he, uzegdsengui ee, manai nutgaar, haaya commet ingej alga bolchikhdog yum bolov uu,.. Dahiad oruulchikh uu.
Ganga
Za aldaagaa gunee naminchilj shuurhai zasav.
Zaya.
Bas geegdchikhsen commet uu, he he ugui ene commet-iig zamaas ni zalgichikhdag neg yum garsan yum bolov uu, hachin yum aa, ug ni haragdaj l baih uchirtaisan, bi blogiinhoo dotor orood sain shalgaadhaya, end tend nuugdaad suuj baij magad..,
Zuudchin
Haha, bi huschihsiin.
hehe, bi ch bas.
www.gegeen.com
Зүүдчин маань ертөнцийн алихан буланд байна. Нар мэт гэрэлтэж байдаг сан. Сураггүй ээ, мэнд амар уу хө. Сураглаж орилоод сүүлд нь мэндэлдэг гажиг эгч нь
за энэ зүүдний үргэлжлэл яасан их удаж байна аа. Зүүдчин андаа хөө, зүүдээ буулгах завгүй л байна уу.
Нээрээ зүүдний үргэлжлэл удаан байна шүү. Гэхдээ зүүдийг удирдаж болох биш. Тэгш байгаад нэг сартай шөнө үргэлжлэлийг нь зүүдлэнэ дээ.
Tawtai zuudlegtun.
Сайхан хооллоод эрт унтвал урьдны зүүднүүд чинь үргэлжлэх болов уу?
Чоно агнангаа алдаал зогссоноос чинь хойш би шөнө бүр хажуу уулнаас нь янз бүрийн хувилбараар үзэн сууж зүүдлэх юм.
Ориг эхийг нь олж үзэхийн хувь байна уу?
Орйд зүүдэлдэггүй юү?
naiz mini ee ..jagaad suraggui boloo ve..xaraad l bna shuu..:-)
Ёс суртахууны тухай хамгийн их ярьж, санаа зовниж, номлож буй хүн бол харин өөрөө л хамгийн их ёс суртахууны асуудалтай тулгарч, мухардаж, доголдож байсан болон байгаа хүмүүс байдаг юм даа.
ene ygnii tovch utgiig NEG ygeer ilerhiilj heleed zyydchin taniig zogsoochihson boluuudaaa...
hehe, henii zohiol ve
uu helsen ug ni iim yum
-Saihan setgeliig unaad hol yavdaggui yum daa, huu mini...
Urgeljluulen bichij chadajgui baina aa, neg zav garahaaraa suuna aa
Zuudchin
Тэгж л таарна. Бодож байснаас чинь хол зөрсөн юм хэлсэн болоод л чи босч чадаагүй хэрэг. Ёххххх гэж, өвгөн юу гэж хэлсэн бол гээд хэчнээн өдөр шаналав.
ugi bailgui dee, zuudchin hudlaa yarichih shig bolloo,/hehe hardsan/
aavuudiin bayariin mend hurgie
hey..zuudchin naiz mini ee..zamiin toosoosoo salsanuu..soninoo zuragtaigaa tavixguimuu? xaraad l bna shuu...xaaguur javaa ve..medexiimsen geed byyr soniuch zan xodlood bna..;-)
oir alsaas say chatiig chini unshlaa..jiriin neg zuudchin gej boddog bsan chini goe ajil xiidgiin bna..amjilt :-)
Орж айлчилж баймаар Зүүдчин байнааа танкс
тэр зогсоосон үг ямар үг байнаа
uu helsen ug ni iim yum gene ee
-Saihan setgeliig unaad hol yavdaggui yum daa, huu mini..
ХҮН ЧОНЫН АВДЫН -3 НЬ ХЭЗЭЭ ЮМ БЭ ҮНЭН ТАСАРХАЙ БИЧЛЭГ БАЙНАА... ХАРИУ ЗААВАЛ ШҮҮ ЗҮҮДЧИНЭЭ
Moogii_kon-d
Өө, уучлаарай. Бичиж завдалшгүй явсаар зүүдээ мартаж, бүдэг бадаг л санах болов. Одоо бичвэл зарим нэг үйл явдлыг нь зохиож л бичих болох нь дээ. Гэхдээ дуусгана аа. Зочилсонд баярлалаа.
Зүүдчин
Сайн уу өдөр бүр л шалгах юм.. шинэ бичлэг оруулал даа хө хэхэ манайхаар ороорой.. Танайхыг бодвол ч ичмээр дамшиг даа.. http://vg.bblog.mn
Танд шинэ оны мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье!
За унтаахай минь шинэ он гарчихлаа. Ямартай ч гэсэн унтаж байхад чинь орж ирээд мэнд хүргэлээ шүү. Зүүдлэхээ бүр байжээ.
a happy new year! haana yavaad baina daa?
SHine ondoo ulam saihan uran zyydleerei
идэр залуу нас нь дунд насныхаа хориглолтыг үл тоон цөлд 7 жилийг үдэж харин идэр нас нь өтөл настайгаа хамт үлдсэнээр идэр насаа 7 жилд зарцуулахад хүргэж байгаа эргүүлэг юм боловуу гэж бодлоо.
Post a Comment