#

Monday, January 5, 2009

Өрөөсөн таавчиг маань хааччихдаг байна аа...?

За, удаж удаж нэг зүүдлэв үү, унжиж унжиж нэг бичиглэв үү, мэдэхгүй ээ.

Хүйтэн жаварлаг салхи хөнжил нэвт үлээн, сах сэжүүрийг нь сэвэн, хамаг биеийг мөсөөр жигнэх мэт болоод байхад чинь ямар ч нойртой амьтан сэрэхгүй гээд өөр яахав дээ, арай гэж олдсон үнэтэй /ойрд нойргүйдээд/ нойроо харамлан харамлан хучлагаа зузаалахаар өндийвөл хаалга байдгаараа дэлгээтэй байх юм. Өрөөнд өдөр шиг, гэхдээ бүрхэг цастай өдөр шиг гэгээтэй байх агаад дэлгээтэй савчих хаалгаар үргэлжилсэн их цасан далайн зах зух тэртээ доор харагдаж, үе үехэн хэсэг бусаг манан будан шууран өнгөрнө.

Уг нь миний нойрсож буй өрөө апартментийн хоёр давхарт л даа. Гэтэл өнөө хоёр давхар энэ тэр нь ч алга болчихож, тэр ч бүү хэл миний унтаж буй өрөө бүх байшингаасаа тасран салаад дангаараа нэг дан амбаар шиг юм болчихсон агаар тэнгэрээр халин нисэж явна өө. Гэхдээ хаагуур гээч... Умард туйл дээгүүр...
Тэр хаалгаар орж ирж буй салхи жавар умард туйлийнх юм хойно хөлдөөх шахах нь аргагүй шүү дээ. Яагаад умард туйл гэж бодсон гэхээр Чикагогоос Бээжин рүү нисэхэд онгоц босонгуут л шууд умар зүг бариад нисчихдэг юм билээ. Тэгээд Худзоны булангийн баруун бөөрөг дээгүүр ниссээр умард Мөсөн далайтай золгож, бараг л умард туйлийн зүүхнээр өнгөрдөг юм. Тэгэж нисэж явахдаа л онгоцны цонхоор тэртээ дор үргэлжлэх их цас мөсөн далай, хааяа ан цав гарсан гүн хар ангал уснуудыг сайн санаж, тэгээд л энэ удаагийн өрөөтэйгээ нисэж яваа нислэг маань тэр умар туйл хавьцаа л яваад байгаа юм уу даа гэж бүдүүн зүрх гарган таамагласан хэрэг л дээ.

Үгүй, одоо яалтай билээ, ядахдаа хаалгаа хаадаг байгаа даа гэж бодтол
- Хүүе, нөгөөдөх чинь босоод ирэв чив. Гэсэн нэгэн дуу сонсогдоодхов.
Нэг биш хэд хэдэн этгээд хаалга хавьд байгаа бололтой сүүтэгнэнэ. Нэг харахад сүг сүнс шиг, яг нөгөө “Каспер ба түүний нөхөд” киноных шиг харагдсан гээч.
- Ингэж болж байгаа юм уу гээд нэлээд бүдүүн дуутай нөхөрийн гайхангуй дуу гарлаа.
Даарсан, нойрондоо хорогдож, харамссан миний ааш улам хөдөлж,
- Юуны чинь “Ингэж болж байгаа юм уу” гэж, наад хаалгаа ингээд дэлгэчихэж болж байгаа юм уу, харин. Бушуухан хаагаач ээ, гээд хашгичиж гарав.
Нөгөөдүүл хоорондоо бөвөр бөвөр юм гүвтнэлдээд хөдлөх юм биш. Би өндийж суугаад хөнжлөөрөө биеэ ороомор болж,
- Хүүеэ, осголоо ш тээ, даараад байна, ойлгож байна уу, наад хаалгаа хаах юм уу, дүлий годилнууд аа гээд л хараал ургаж эхэлтэл нөгөөдүүл чинь илэрхий сандралдаад эхлэв бололтой. Гэхдээ миний хашгичихаас сандарсан биш, намайг даарч байгаа нь л тэднийг цочоов бололтой юм.
- Энэ чинь даарлаа гээд байна шүү дээ гээд нэг гонгиносон нөхөр хэлж байна.
- Даарлаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би ойлгохгүй байна гэж түрүүний бүдүүн дуут дуугарав.
- Харин тийм байна, даарлаа гээд байна шүү дээ, бид нэг юмыг нь л дутуу хийж дээ гэж бас нэг нөхөр хэлэв.
- Би даарах ёсгүй хүн үү, солиотой юмнууд, юугаа чалчаад байгаа юм бэ?

Үгүй, энэ чинь хүн хөлдөх гэж байхад миний даарч хөрөөд байгааг огт ойлгохгүй гайхаад байгаа нөхдүүдийг харахаар чинь уур бүр шаталгүй дээ. Хамгийн ойр байснаар нь хоёр таавчигаа аваад чулуудав. Эхнийх нь байгаа оносонгүй, дэлгээтэй хаалгаар сүнгэнээд л гараад явчихлаа. Удаах нь онов уу, яав харсангүй. Гэтэл нөгөөдүүл чинь хөдлөх нь бүү хэл бүр хөшчихлөө. Өмдөө чулуудлаа. Унтахын өмнө гарчиглаж байсан номоо чулуудлаа. Хажууд байсан авдар дээрээс цаг, бас хэдэн ном, аяга, бас бус гартаа таарсан юмс аваад араас нь нүүлгэж гарав.

Нөгөөдүүл чинь “Хүүе, энэ биш байна, биш байна, буцаах уу, яах уу. Аваад очсон хойно манийгаа баллаад хаях нь... Үүнийг дааруулж болохгүй шүү дээ. Очсон хойно хэн үүнийг дааруулахгүй байлгаж чадах юм бэ, би чадахгүй, чи ч чадахгүй” болоод л, өөр хоорондоо маргаад муудалцаад явчихав бололтой.
Шидэх юм дуусч, авдар дээгүүрээ цааш нь тэмтэртэл гарт нэгэн боодолтой юм таарахаар нь аваад л чулуудаж орхив. Тэр гараас гарангуут л боодол задарч, дотроос нь үй олон гал бадруулсан хуудаснууд өрөөнд хурц гэрэл цацруулсаар бутран цацарч нөгөө үүд хавиар бөөгнөрч байсан хэдийг бүрхээд авдаг юм. Хаалга ч тас хийтэл хаагдав, өнөөх тэнгэрээр дэнхэлзэн элин халин жингүйдэх мэт дүүлж явсан өрөө маань ч пат хийтэл газардах шиг боллоо.

Өрөөг маань дураараа эзэгнэж байсан өнөөх хүйтэн жавар агшин зуурт үгүй болоход, босч хаалгаа шалгаж үзвэл цоожтой хэвээр байх юм. Цонхон дээр очвол юуных нь Умард туйл дээгүүрх нислэг байхав дээ, утаатайхан Улаанбаатартаа л байж байхгүй өөр хаачихав. Цонхны эсрэг этгээдэд, гудамжны чинадад байх байшингийн дээр “Монгол кино үйлдвэр” гэсэн болхидуухан бичиг нь урьдын адилаар утаан дунд бүдэгхээн гэрэлтэн харагдаад, гудамжаар өрөөсөн гэрэлтэй шар такси долилзсоор өнгөрөв.

Хучлагаа зузаалж аваад санаа амран хэвтлээ.

Харин өглөө нь босоод шөнийн тарьсан хэргээ мөшгөж үзвэл хоёр номын хавтасыг нь салж унатал чулуудаж ээ. Бас аяганы сэнж хугарсанаас гадна, гарах хаалганы хажууд байсан 00 өрөөний хаалганы шил бага зэрэг цуурчээ. Гараас гарахдаа гэрэл цацруулан задарч, намайг хөлдөөхөө шахсан тэр дүлий годилнуудыг нэгмөсөн хөөж орхисон өнөөх боодолтой зүйл маань авдарын өрөөсөн буланд ямагт залаастай байдаг аавын өврийн судар “Доржзодов” байсан юмсанж. Өрөөгөөр нэг хуудас хуудсаараа тарчихсаныг нь буцааж цулуулан баринтаглан боох гэж хөөрхөн ажил болов. Зарим хуудсыг нь буруу харуулсан ч байж магадгүй.

Харин хамгийн сонирхолтой нь миний өрөөсөн таавчиг байдаггүй. Өрөөн доторхоо нэг бүрчлэн нэгжээд ч, орцондоо гарч хайгаад ч олдсонгүй. Хааччихдаг юм бол доо. Уг нь Sears дэлгүүрээс 45$ -оор авсан, дажгүй òààâ÷èã ë юмсан.
Òà íàðûí ç¿¿äýíä ºðººñºí òààâ÷èã òààðàëäâàë íàäàä äóóëãàõûã áîäîîðîé äîî.

#

17 comments:

Anonymous said...

Ha ha, naad taavchigaa umard tuilaas haival oldoj magadgui, ugui bol ejlegiin ornii bosgonii oiroltsoogoos haisan ni ur duntei baij magadgui yum.

Маахай Л.Очирхуяг said...

тэр хэдэн даарахыг мэддэггүй нөхдүүдээс л асуувал олдох байх даа. Ёстой гоё зүүдэлсэн байна.

Amaraa said...

tsonhon dooguuraa haisnuu? :p

altai mountains said...

tsonxooroo shideed ,gadaa noxoi zuugaad yavchixsan bx..

ajaa said...

Suuliin hoyor honog end bituu tsasan shuurga taviad, hashaan dotroos manai nohoi neg gangan shaahai zuugaad orood irsen, daan ch uruusun...hos baisan bol zochiddoo unetei shaahai tavij gaihuulah baisan yum

Anonymous said...

Зээ хө шарсан мах анддадгүй шар зурхайч би вээр таны шаахайг хаана байгааг мэдэхээр мэргэлж үзлээ. Энэ дээр буй мэргэчүүлийн зөвлөж буйн адилаар цонх монх, нохой энэ тэр гэж яваад хэрэггүй ээ гэж бууж байна.
Энэ шаахай нь таныг энэ бодит ертөнц хийгээд бодгүй ертөнц хорёын хооронд нисэж явах үед хаалгаар чавхдаж одсон учраас нэг бол бурханы оронд очсон байна, эсвэл эрлэгийн оронд унасан байх магадлалтай юм аа. Тэгээд энэ хоёр ертөнцийн алинд нь байна вэ гэсэн чинь алинд нь ч алга аа гэж мэргэ бууж байх юм. Тэгээд хаана байна гэсэнд Завсрын ертөнцөд байна гэж байна. Завсрын ертөнцийн зуурдын сүнснүүд таны шаахайг Дээд тэнгэрийн шаахай бидэнд хувь заяагаар ирлээ хэмээгээд шүтээн дээрээ тавьчихсан байна гэх юм. Нэгэнт тэд шүтээнээ болгочихсон юм бол таньд буцааж өгнө ч гэж байхгүй байх аа.
Чингис хааны академийн жинхэнэ бөгөөд цорын ганц галзуу Шар Зурхайч гишүүн, Африкийн Лүлү овогтны хүндэт бөө, Авсралийн Иброгенүүдийн холбооны хүндэт зөвлөх би вээр

Idea said...

Ингэхэд унтахын өмнө яг хос шаахай байсан гэдэгт итгэлтэй байна уу? Арай өрөөснийг нь энд тэнд гээчихээд... за за жойк шүү, би ч алуулсаан :-)

arsun said...

Taawchigiig haigaad oldoggui ee.

MW said...

Oldoh bailgui dee hu

Anonymous said...

Яасан хачин зүүд гээчив... уншжээ байтал би ч даараад унах шиг хэ хэ хэ...
нээрээ зуудчин чамайг их санажээ... заримдаа ч зайлуул чадхийцэн юм бол уу ч гэж боджээснийг яана хэ хэ хэ за уучлаарай. Амьдаас л хойш яахав...
нээрээ би Gayle Delaney-н "In your dreams" гэж ном яг одоо уншиж байгаа.

Anonymous said...

та чинь зүүдэндээ Иракт оччихсон Буш агаа уруу шаахайгаа шидэж мэдэж байсан юм биш бээз? Эсвэл малигар шар туучийг хашраахаар. тэрийгээ санахгүй мунгинаад байна уу? одоо ч дашийн шоог болсон :)
Sarga

Sienna said...

бурхаан ямар аймаар барин тавин зүүдэлдэг юм бэ. Яасан ч их газ хохиролтой зүүд вэ. Бас эргэн тойрноосоо яасан олон юм авч шиддэг юм бэ. хөдөөний хар хүн болчихоод хонь гаргаж байна гэж битгий зүүдлээсэй. Бодохоор шууд айдаг байна. Таавчикны хувьд. нөгөө нөхдүүд өө олзтой өрөөсөн ч гэсэн Sears дэлгүүрийнх гээд аваад явсан бололтой

Anonymous said...

Ýíý ç¿¿äíèé õàìãèéí ñîíèí íü òýð òààâ÷èã àëãà áîëäîã, áàñ Äîðæçîäîâ ñóäðààð øèäýõýä ýðãýýä èðäýã õî¸ð ë áàéíà. Ýðëýãèéí ýë÷ íàð èðýýä ÿâñàí áîëîëòîé. Òýð òààâ÷èã îäîî ýðëýãèéí îðîíä ººðèéã ÷èíü îðëîîä ÿâæ áàéãàà áèç. Ò¿ìýí íàñò Ò¿íæèíõ¿¿ ãýäýã øèã îäîî ìºíõ íàñàëñººí, Ç¿¿ä÷ýýí. ¯õëýýýñ àéëòã¿é áîëñîí áàéíà.

Anonymous said...

Ta yagaad zuudlehgui bna aa????

Anonymous said...

orood l uzeh um tag shuu ...

artagnan said...

Хээ та эргээд ирсэн үү? Ирснүү ч гэж аль дээр ирээд бас л алга болчиж. Таавчигаа хөршийндөө хайж үзсэн үү, хэ..

bolor7erdene said...

Хэхэхэ, инээд алдаж байгаад л уншлаа. Харин тэр таавчик нээрээ хаачсийм бол оо? Муухай ороолонгуудыг Доржзодов судараар зодоод хөөчихсөн бололтой.