#

Wednesday, October 2, 2019

ЭРВЭЭХЭЙН ЗҮҮД...

Чингис Хааны мэргэн сайд Елуй Чуцай 1219 онд анх удаа Монгол нутагт, Хэрлэн мөрөнд ирээд ийн шүлэглэжээ.
“Хөлдүү гол...
Хавар улиран одсон ч
Харз ус сураггүй.
Гэнэтхэн алс Өмнөдийн нутаг
Эрвээхэйн зүүд шиг үзэгдмүй”.
Эрвээхэйн зүүд нь хятадын гүн ухааны нэн алдартай ишлэл аж.
Бумбын эрдэмтэн Зуангзи өөрийгөө эрвээхэй болгон зүүдлээд сэрэхдээ өөрийгөө эрвээхэй хэмээн зүүдэлсэн хүн, эсвэл яг одоо хүн байна хэмээн зүүдэлж буй эрвээхэйн алин болохыг гайхан асуусан гэдэг.
Үнэхээр ч заримдаа өөрийгөө хүн хэмээн зүүдлээд буй өвс, цасан ширхэг, чулуу ч юм уу, эрвээхэйн нэгэн гэдэгт огтхон ч эргэлзэмгүй үе байх шүү.

#

No comments: