#

Tuesday, April 8, 2008

Шөнө дундын зүүд

3 өдрийн өмнө шөнө дунд ийм нэгэн зүүд зүүдлэв.
Хоёр талаараа тэнгэр баганадсан өндөр яг халил сархиагуудтай хавчиг хавцалаар хэдэн тэмээ туугаад буух юм. Уг нь тэр хавцалаас өөр зам байсан санагдана, харин тийшээ өөрийн мэдэлгүй орчихож, орсон хойно оо л жаахан буруу юм хийж дээ гэж бодогдох.. Тэр хавцалын тэхий дунд нэг боом бий. Доороос нь өгсөж гарч ирэхэд нэг жимээр гарч ирдэг, гэхдээ явган хүн л явахаас биш, тэмээ адуу гатлах бололцоогүй, өөрөөр хэлбэл тэр хавцалаар өөдөө ганц явган хүн л нэвтрэх бололцоотой гэсэн үг. Харин уруудахдаа өөр нэг жимээр буудаг, тэгэж буухдаа нэг өгсөөд, урууддаг юм. Өмнө би энэ хавцалыг өөдөө сөөргөө хэд хэд туулсан, туулах бүрдээ ямар нэгэн зовнил, шаналанг мэдэрч байсан билээ. Уруудах жимийн эхэн дээр эхлээд өгсөх мөчид тэмээ харайгаад гарчих хэмжээний хадан тавцан бий. Гэвч тэр тавцан дээр тэмээ бүхэн гарч чадахгүй, учир нь яг харайх гэхээр дээрээс нь өнгийсөн хад бөхөнд нь тулчихдаг юм. Тэмээнээс бас их эв зүй шаарддаг зам л даа. Цаадруу нь буухад бол хэцүү, за ер тэр бүгдийг дүрсэлж бичээд байх шаардлагагүй болов уу.

Тэгтэл тууж явсан 10-аад тэмээдийн маань түрүүч нь нөгөөх сөргөө гарч ирдэг жимрүү орчихож, мэдээж эхлээд жаахан явж байгаад сүүлдээ тэр нь битүүрээд, хаашаа ч явах аргагүй болгочихдог юм। Тэр жимийн дээд гарцны эхлэл нь нэг их налуу цавчим дөрөөгөөр явдаг, тэгээд дээхнээ очоод нэг хадан нүхээр шургаад гарах учиртай। Би ч тэр түрүүлсэн хэдэн тэмээг эргүүлэх санаатай явгалаад нөгөөх налуу дөрөө өөд харайлгалаа. Гэтэл эсрэг талын энгэр лүү асга хад нураан нэг хижээлдүү эхнэр, хар дээлтэй бас, хоёр өсвөр насны хүүхэдтэй /охид бололтой/ бууж ирж яваа харагдав. Тэд нэлээд тэвдүү, зутруу харагдлаа. Бас миний тэмээдийн өмнө талд өнөөх ханан халилын мухарддаг хэсэг дээр хэдэн хар ямаа зогсож байх юм. Би энэ хэдэн ямаа тэр ядарсан гурвын хайж , тууж яваа нь байж таарлаа, дээшээ гарсан дээрээ хэдэн тэмээтэйгээ хамт буулгаад намд оруулаад өгчихөе гэж бодлоо. Тэгээд тэмээдийнхээ түрүүчийг эргүүлчихээд нөгөөх хэдэн ямаа руу нь авиртал тэд цаашлаад өнөөх хадан нүх рүү яваад орчихдог юм. Гэхдээ тэр нүх нь өнөөх жим гаталдаг нүх биш, зэргэлдээ байх нүх юм байна. Би араас нь гүйгээд орлоо. Нүх дотроо уужимсаад, агуй аятай болчихож, өнөөх хэдэн ямаа алга, хар нүхэн дотор хар ямаа хайна гэвэл өнөөх харанхуй шөнө хар нигер харахтай адилхан байлгүй, гэвч бүүр хөл, амьсгалын чимээ ч алга, гэтэл гэнэт миний орж ирсэн нүхний амсарыг том том чулуугаар таглаад эхэлдэг байгаа. Хартал өнөөх ирж явсан хар дээлтэй эхнэр байна. Тэр эхэлж харагдахдаа их ядарсан, хөөрхий номой хөдөх эмэгтэй харагдсансан. Гэтэл одоо бол нүд нь улаанаар эргэлдчихсэн, ам нь дарвайчихсан, гар хөл нь зөндөө том болчихсон байх юм. Би тэдний хийж буй үйлдэлийг зогсоох гэж огт оролдсонгүй, зүгээр хараад л хадан нүхэн дотроо сууж байх, удалгүй нүхнийхээ амыг олон чулуугаар таглаад, цаанаас нь их гал өрдөөд, хөөрөг юм уу, ямар нэгэн хүчтэй шахуургаар нүхний амыг тагласан тэр чулууд руугаа үлээлгэх юм. Тэр чулууны зарим нь нүүрс байсан бололтой. Удалгүй чулууд улайдаад яг л боодогны чулуу шиг цайраад ирэх... Цаанаас хөөрөгдөж байгаа нь тэр хүүхэн амаараа үлгээгээд байгаа юм шиг санагдсан.


Бодвол намайгаа хадан нүхэн дотор хуурч оруулчихаад амьдаар минь шарах гэсэн юм болов уу, харин би юун шарагдах, бүүр даарчихсан, цан хүүрэг болчихоод өвдөгөө тэврээд чичрээд суугаад байх. Гэхдээ надад ямар нэгэн айдас, түгшүүр ер байхгүй, нэг л тайван, амгалан, түүний үйлдэж буйг зөвхөн гайхсан, бүтэлгүй тэрх үйлдлийг нь өрөвдсөн байдалтай байх юм. Намайг шатаавал би даарна, хөлдөөвөл би халууцна, цохивол би улам том болно, мэсээр сийчвэл би агаар шиг сиймгэр болно, тэр намайг үгүй болгох аргаа олохгүй л байна даа, харин тэр аргыг нь хэлж өгдөг ч юм билүү, яадаг ч юм билээ гэж бодогдож суух. Ингэж бодогдоно гэхээр би ч бас залхаж буй бололтой.

Тэгээд сэрэхэд шөнийн 3,35 болж байв. Харин толгой ч ангалзаж байлаа. Түүнээс хойш 4 өдрийн турш толгой өвдөв. Нэг л юм болчихож ээ, эсвэл болох нь дээ. Юу юм бол...???

Уг нь муу муухай зүүдийг аль болох бичихгүй юмсан гэж боддог ч энэ нэг зүүдийг бичихгүй бол болохгүй нь, толгойны өвчин дэндээд, жирийн биш болчихлоо. Тайленол давхарлаад, Адвилаар даруулаад, Финаризингээр сүүл мушгаад болохгүй адаг сүүлд нь морфин хэрэглэх дээрээ тулах нь.... Тэгээд л гайхаж гайхаж, энэ толгойны өвчин тэр зүүднээс улбаатай болж таараад, Тэмээ, ямаа хоёрыг аль алиныг нь хүйтэн хошуутай мал гэдэг. Хонь зүүдэлбэл сайн, ямаа, ялангуяа хар ямаа бол сайны шинж биш гэдэг. Юу болохыг нь харьяа. Гэхдээ санаа сэтгэл маань их тайван, юуг ч тосон золгоход бэлэн, чанга шийдмэг байна. Яг тэр агуйд суугаа шиг ээ.

#

17 comments:

Anonymous said...

bichsen ni sain boljee. sonirholtoi zuud bna doo, zuudchin l zuudej bmaar gsenees zuud gedeg chin ikh uchir jantsantai ed shuu dee, amidraldaa uzej tiilj suraltsah yostoi turshlaguud gej hund bdag, teriigee bodit baidal deer bish zuudendee uzej tuulj, shiidver gargaj, yanz buriin yumand suraltsaj bdag yum gsen, tegeh yostoi humuust olon yum zuudlegddeg genlei gsnees,hehe bi suuliin ued yag zuudchin shig zuudnuud zuudeldeg boljoogoo,hehe.suuldee zuudneesee halitraad jinkneeree bodit amidral maani zuud shig boljooh shig baina daa.
baingiin unshigch

Anonymous said...

heneggui gar shuu

Anonymous said...

Тэр шөнө хэн нэгэн хүн өөрийг тань сэрээчихсэн юм биш байгаа гэж айлаа

Arsun said...

Будь воином духовным!

Anonymous said...

sonin zuud ve..ulger shig..:-)..aimmar emegtei bna sh dee..:-9 zugeer bxoo..

zuudchinee..bi 2 xonogiin omno..xamaatniixaa nas barsan xyniig amid bna..amid xyniig nas barsan bna geed zuudleed bsan..jooxon evgui sanagdsan..chi zuud taildag uu? ;-)

Anonymous said...

Чиний блогыг уншихаар ховсдуулаад байгаамшиг байдийн. Ямар сайндаа шөнө ганцаараа суух болуул танайхаас тойроод л яваад байна шүү дээ хэ. Юм асууя. Би эхнэртэйгээ хурим хийж байна гэж зүүдэлсэн. Дараа нь бас над руу нохой дайрч байна гэж хэд хэдэн удаа зүүдэлсэн. Энэ 2 зүүдний учрыг хэлж өгөөч. Энэ удаа нэрээ нууж оруулья.
Чиний байнгын уншигч.

Anonymous said...

baingiin unshigch,hehe, ene ug breend bolood bna uu gui yu, bitii hun duuraigaad baigarai gsn, baingiin unshigch

melkadies said...

bi ch baingiin unshigch. yag untah gesen chini evgui bolood yavchihlaa. gehdee goy bichdeg yumaa. tiim emegtei zuudlevel bi lav ter nuh ruu ni l orohgui l baiy. tegehgui bol shataad uhchiineshdee. gehdee neg l nuruu huit orgiod yavchihlaa.

бж said...

Zuudee manaj baigaad Zuudchiniid irj tailuulj baiya baiz.
Bi oirdoo olon angit kino shig sunjirsan urt zuud hoino hoinoos ni zalguulaad l zuudleed baigaa. Yamar uchirtai yum boloo?

peakfinder said...

Yamar evgui muuhai zuud ve? Evgui zuud zuudleheer margaash n' biye setgel tavguiceed hecuu baidag daa.

Зүүдний тэмдэглэл said...

Ээ, нэг биш нэлээд хэдэн байнгын уншигчтай болчихсоноо одоо л мэдлээ шүү дээ, хэ хэ. Миний муусайн зүүднүүд бас хүн амьтаны сонийг татдаг л байх нь дээ.

-Эхний байнгын уншигчид
Зүүдэнд их учир жанцан байж магадгүй, надад тийм хар төрөөд байгаа юм, уг нь би их атейст, феминист нөхөр л дөө, за дэмий балай юм зүүдлээд байх гэж өөрийгөө ямагт шоолж явав, харин сүүлийн жилүүдэд нэг л өөр юм эрхгүй анзаарагддаг болчоод, зүгээр суухнээ нь хүртэл мэдрэгдээд, барин тавин мэдэгдээд болохгүй болчихоод, ямартаа л блог энэ тэр болж суухав дээ. Уг нь шинжилдэг, судалдаг хүмүүст нь бол юм юм гарч магадгүй л санагддаг, Харин өөрийн чинь туулах ёстойгоо зүүдэндээ туулдаг гэсэн нь сонин юм, магадгүй, чамайг ингэж хэлэхээр нээрээ олон олон юмс, зүүднүүд санагдаж, гайхуулж, бас ичээж байна шүү. Зүүдэнд амьдралын бүх зүйл байна аа, үхэл хагацал, үржил слекц, баяр хөөр, бахдал цэнгэл гээд л. Үржил слекс гэснээс зүүдний секс ер бусын... Тэгэхээр бас тэр туулах ёстойгоо туулж байсан юм болов уу. За тэгээд зүүдэлдэг болж байгаа бол түүнээ тэмдэглэж байгаарай, би нэг хэсэг их тэмдэглэдэг байсан, дээр үеийн дөрвөлжин шугамтай 5-ын дэвтэрээс нэлээд хэдийг ар өвөргүй ижийтэл нь биччихсэн тэмдэглэлүүд маань одоо миний хог новшин дотор л хаа нэгтэй хөглөрч байгаа байх, эргээд нэг харахаар нэг юм хэлэх л байх даа. Одоо би хүнийг "сайхан нойрсоорой" гэхийн оронд "сайхан зүүд зүүдлээрэй" гэдэг болчоод байгааштээ.

Анон.
Тулаад ирсэн үйлийн үрийг одоо яалтай вэ хө, хэнэггүйхэн сууж байгаад л туулахаас...

Бумаа,
хэ хэ, түүнд юуны айх вэ, харин чи тэр зүүдийг төгсгөлгүй шөнө дунд утас цохиод сэрээчихсэн нь сонин шүү. үүнд бас л нэг учир байж магад, тохолдол ч байж магад.

Арсун
- Харин тийм, бэлдэж байгаа хө, харин надад али хэрэгтэй байна, хань болоорой, бас бэлтгээрэй.

-Тэнэмэл
Тэр эмгэтэй аймаар санагдаагүй ээ хө, надад, тэр өндөр үзэгдсэн муухай төрхтэй эмэгтэйгээс чинь өөр, өрөвдмөөр санагдсан шүү, энэ ч би өөрийгөө давуу байдалтай бйагаагаа мэдэрсэнийх байх, тэгэхээр нэг их муу юм болохгүй байх гэж бодогдоод байна.
Харин чиний зүүдний тухайд.
Талийгаачийг зүүдэлбэл ихэвчлэн чамаас буян гуйж байна гэдэг юм билээ, гэхдээ ямар байдалтай байснаас их шалтгаална, чамд юм өгч байгаа, хөнгөн, баясгалантай бол их сайн, жаахан ядарсан үзэгдсэн бол чи нэг зул өргөчихөд гэмгүй байх,
Харин амьд хүнийг нас барсан гэж зүүдэлбэл тэр хүнийг нэг саадыг арилгачихаж байгаа хэрэг гэдэг юм билээ. Гэхдээ би зүгээр зүүдэлдэг хүн болохоос зүүд тайлдаг хүн биш шүү дээ, яг үнэндээ жинхэнэ зүүд тайлдаг хүн бол ердөө огт зүүдэлдэггүй хүн байдаг юм гэсэн.Тэгээд тийм огт зүүдэлдэггүй хүн, зүүдчин хоёр нийлэхээрээ харин хачин сонин юм болоод эхэлдэг, тэд уулзалдах нь ховор байдаг гэсэн юм сонсож байсан юм байна. Магадгүй юм.

Бас нэг байнгын уншигчид
Хэ, хэ, зүүд ч нэг төрлийн ховс шүү. Шөнө Айгаад тойроод байдаг гэхээр миний зүүднүүд ихэвчлэн аймшигтай юм гардаг байх нь ээ, харин тийм ээ, сүүлийн үед нэг тийм болчихоод байгаа юм аа хө, Дээр Тэнэмэлд хэлсэн, би зүүд тайлж мэдэхгүй ээ, гэж... Зүгээр л сонсож дуулж байснаар бол тэр нохой чам руу дайрч байгаа бол чи жаахан болгоомжтой байгаарай, хэн нэг хүн чамд гомдсон, магадгүй муу үг хэлсэн байж магад, жаахан засал хийлгэхэд гэмгүй, хар нохой дайрахаар нэг юм болохгүй болчихоод байдаг юм шүү, минийх л лав. Бусад хүнийх яадгийг мэдэхгүй юм. Харин тэр эхнэртэйгээ хуримаа хийж байгааг чиэь мэдэхгүй юм байна, их сайхан л зүүд байна даа хө, дахин хийж байгаа бол.

Бас дахиад нэг БУ-д
Хэ хэ, битгий брээнд болгоод байгаарай,

Мэлкэдэс
Унтахын өмнө муу юм битгий уншиж бай хө. Болж өгвөл өөрдөг сайхан юм бодоод унтвал нойр ч сайн хүрдэг гээд тээр дээр Мао дарга ч билүү хэлсэн байсан шүү дээ. Нээрээ тэр эмэгтэйн зорилгыг би анхнаасаа мэдээгүй штээ хө, тэгээд л хууртачихгүй юу, тэр хэдэн хар ямаагаар надад занга тавьчихсан байгаа юм, бас түүнд нь тэмээнүүд тусалсан байгаа юм, үйл явдалын өрнөл нь тэгэж таараад байгаам аа, Би гэхдээ жинхэнэ аймаар зүүднүүдээ бичдэггүй юм ш тээ хө, хүн амьтан айлгахаас гадна, бас биелчих вий гэхээс айгаад, түүнийг хар хайрцганд шившиж хийгээд очир судраар амыг нь хав дарчихдаг юм.

Ганаа,
Зүүдээ ер нь манаж байх нь буруудахгүй байх. Хэрвээ зүүдээ анзаарвал тэнд бүхэл бүтэн нэг амьдрал өрнөж байгааг мэдэх болно. Амьдрал чинь хоёр дахин уртсаж, бас туулсан туршлага чинь үлэмж нэмэгдэнэ. Би ч одоо 80 гарсна өвөө шиг хашир болчихсон ш тээ хэ хэ, Зүүдээ манах олон арга байдаг гэдэг, Манай Арсун л сайн мэдэж байгаа болов уу, би бол зүгээр л хар практикийн хүн шүү дээ.

Пийк.
Харин тийм ээ, хэдэн өдөр толгой янгинасан, эмэн бөмбөгнийх үү, энэ тэндээс илгээж буй энергин урсгалынх уу, эсвэл эргэх жам нь уу, өнөөдрөөс гайгүй болж, овоо хүн амьтантай ярихтайгаа болж байна.

Anonymous said...

he he bayarlalaa Zuudchinee..bi onoodor xeden laa asaachixja..end jamar zul baix bish..estoi saixan tailbarlaj ogsond bayarlalaa shuu..

bas chinii baingiin unshigch..tenemel..:-)

бж said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Hm hm

Anonymous said...

feminist ee? bi chamaig er hun um gej bodson. blog chini gaihaltaim aa.
Untahaasaa umnu ih um ideh hereggui gej sonsson um bn. dunguj sayhan shineer nemegdsen baingiin unshigch.

Anonymous said...

зvvд биелдэг юмаа

Unknown said...

6, 7 жилийн өмнө нас барсан эрэгтэй найзыгаа өнөө өглөө зүүдэллээ. Би нилээд яараад явж байтал араас хүн хүрэхээр нь эргээд хартал манай найз. Би ч баярлаад тэврээд ямар өндөр болсныг нь гайхаад л гэрлэж болохоор сайхан залуу болжээ гээд биеийг нь асуусан. Бие сайн өвчин нь гайгүй байна эдгээх учрыг нь олж байгаа гэж хэлсэн. Манай найз өвчнөөр нас барсан, эрэгтэй сайн найзуудын минь нэг байсан юм. Байнга бодоод байдаггүй, зүүдэнд орохоор гайхаад. Энэ олон жилийн дараа буян нэхнэ гэж баймааргүй юм. 20 гаруйхан насандаа бурхан болсон болохоор хааяа бодож харамсдаг. Хүний туулах ёстой олон зүйлсийг мэдэхгүй өнгөрчдээ гэж. Зүүдэнд бол өнгө зүстэй эрүүл, баяр баясгалантай байсан. Өвчтэй хэвтэрт байх үед нь эрүүл саруул ирээд надтай юм ярьж байна гэж зүүдэлсэн. Удалгүй нас барсан. Зүүд гэдэг сонин юм шүү.