#

Saturday, February 23, 2008

Очиж очиж өсөж төрсөн нутгаасаа хэдэн хужаад хөөгдөөд амь зулбан зугтаах болж байна уу

Үгүй нээрээ, Хөөрхий муу Төвдүүдийг зүгээр л золбин нохой шиг л буудчих юм аа. Тод ногоон формтой хятад цэргүүд хаанаасаа гэнэтхэн гараад ирэв дээ. Уг нь би нэг мотоцикл унаад юманд явах гээд бэлтгэж байсан юм. Бэлтгэл ч бараг бэлэн болчихсон, харин миний унааг хэн нь ч юм унаад явчихсан тул түүнийг хүлээгээд... Тэгээд гадаа мотоцоклийн дуу гарахаар нь гараад хартал баахан ногоон хувьцастай цэргүүд бужигначихаж, гайхах цочирдох хоёр зэрэгцээд, хэрэгт дуртай амьтан чинь тэр цэргүүд яадаг юм байна, хаачих гэж буй юм бол гээд хоёр гудам өнгөрөөд хартал гудамжаар явж байсан хэдэн Төвд залуусыг барьж аваад л бөөгнүүлж байгаад гудамны адагт аваачаад яг золбин нохой шиг буудчих юм. Өө, тэгтэл зөвхөн тэр хэдийг биш ээ, зөндөө олон хүнийг буудаж байна. Бүгд Төвдүүд бололтой... Заримыг нь жадалж байна. Жадны хурц үзүүр өмссөн хувцасыг нь яраад, амьд халуун мах руу нь хэрхэн ширхийх орж, түүнээс өвдөх өвчин зовлонд шаналсан хөөрхий төвдүүдийн балмагдсан, мэгдсэн, үхлийг мэдэрсэн аймшигт царайнууд нь тодоос тод харагдаад... Энэ чинь юу вэ, кино юу, өчигдөр орой Сталинградын тулалдааны тухай баримтат кино үзэж байсансан. Түүний үргэлжлэл үү.

Өнөөх буудуулсан төвдүүдээс нэг нь босоод зугтаасан чинь араас нь хөөгөөд, нөгөөх чинь яг намайг чиглээд гүйгээд ирдэг байгаа. Хөөрхий ташаа сүүжээрээ л буудуулчихсан бололтой, амь гарах гэж бүх хүчээрээ хичээж буй ч хазагнаад хөл нь газар хороож өгөхгүй юм, үхэл амьдрал хоёрын дэнсэн дээрх түүний царай нь намайг эрхгүй цочирдуулав. Зүрхээр хатгах шиг, дагжин чичрэх шиг ч... Миний таньдаг төвд залуу байх юм. Манай жижиг хотод нэгэн өтөл болсон ламыг харж хандаж байдаг хүнд гэм халгүй залуусан. Нөгөөх залуу яг миний өмнөхөн ирээд буудуулаад уначихдаг юм байна. Үхэхийнхээ өмнө надруу аврал, сүүлчийн горьдлого нь тасарч байгаа харцаар харах юм. Амьд үлдэхсэн,амьдралыг, энэ гэгээн гэрэлт нарыг дахиад нэг харахсан гэсэн сүүлчийг хүсэл, горьдлого нь нүүр царайнд нь үхлийн айдастай сүлэлдэн царцаж байх юм. Хоёр гурван хужаа цэрэг ирээд, түүний цогцосыг хөлөөрөө өшиглөхөд хэдийнэ амь тавьсан түүний толгой нь нэг л эвгүй санжигнан хөдлөв. Тэгэхэд л гэнэтхэн юутай учирсанаа мэдрэв. Нөгөөх хэдэн хужаа цэрэг чинь намайг харчихсан заагаад шулганаж байна. Яг буудах нь ээ. Би ч зугтаалаа. Яг үнэнийг хэлэхэд ичгүүртэйгээр зугтаалаа. Уг нь тэдэн рүү бар арслан шиг л дүүлээд орчихмоор санаа байвч, одоо сачий хүрэхгүй гэдгээ сайтар мэддэг болчихсон болохоор өөр яах ч билээ. Сүүлийн хичнээн нь ч жил юм тун ховорхон гүйж харайж байсан хүн чинь нөгөөх хоёр хөл тушаатай юм шиг дороо шоорогноод явж өгдөггүй, ингээд явбал тэдэнд гүйцэгдэдгүй юм аа гэхэд суманд нь гүйцэгдэх нь, юутай ч хажуугаар урсаж байгаа жижигхэн голруу үсэрчихлээ.
Тэгтэл өнөөх голын ус чинь шагайнаас хэтрэхгүй гүехэн устай байж.. Яаж аврагдах билээ. Дахиад босоод гүйлээ. Нэг хашааны булан тойроод, нөгөөх мотоциклийг маань унаад явчихсан залуугаа хүлээж байсан хаалган дээрээ хүрээд ирлээ. Яг нөгөө “Ардын элч” дээр гардаг шиг. Зугтаарай, цаана чинь хужаанууд ирж байна гэж хашгирах гэтэл дуу гардаггүй. Аз болоход тэнд нэг ч хүн алга. Тэнд байгсад бүгдээрээ хэрэг бишдэж байгааг мэдээд зугтаацгаачихсан юм болов уу, мэдсэнгүй. Нөгөөх мотоциклийг маань авдаг залуу ингэхэд энэ олон хужаануудын хаагуур нь гарч яваа юм болдоо гээд, ийш тийшээ хартал тэр газар яах аргагүй миний төрсөн хөдөөгийн буйдхан сумын төв байх юм. Очиж очиж өсөж төрсөн нутгаасаа энэ муу хэдэн хужаад хөөгдөөд амь зулбан зугтаах болж байна уу гэсэн нэг бодол ороод ирэхэд хувь заяандаа харамсаад уйлах ч багадмаар бачимдал гол өөд зураад ирэх юм. Хэдэн муу Төвдүүдийг алахыг нь алж, айлгахыг нь айлгасны дараа одоо та нарын ээлж гээд надруу, Монгол руу маань ирээ юу, дургүйцэл бачимдал зэрэг зэрэг төрж байх юм. Гэтэл гар хоосон, ядахдаа нэг олигтой шиндүү ч бариагүй би тэр олон хурдан буутай хятад цэргүүдийн өмнөөс сарвалзаад яанам билээ, дэмий л амины гарз, тэгэхгүй гэхээр одоо энэ муу хоёр хөлөөрөө хаа хүртэл зугтаахав, зугтаалаа гэхэд хаана хэнийхээ газар шороон дээр гишгэж, ямархан агаараар нь цээж тэнийтэл амьсгалж явахав. Харамсал гэдэг... Эх орноосоо хөөгдсөн хөөрхий Төвдүүдтэй бишгүй л уулзаж, учирч, идэж ууж явлаа. Тэд бүгдээрээ нэг л сэтгэлийн далдхан зовиуртай байдаг нь анзаарагддаг. Нэг л гал цоггүй, хиймор золбоогүй, тархиндаа ташуурдуулаад дальдичаа болчихсон морь шиг ширүүхэн харсан харцан дор их багагүй гөлөлздөг болцгоочихсан байдагсан. Надтай Даши гэдэг Төвд залуу хамт нэг ангид сурах. Бид Теофлийн шалгалт өглөө. Шалгалтын хүснэгтийн эхэлж бөглөдөг хэсэг дээр овог нэрээс гадна, тухай улсынх нь код, мөн ямар хэлээд ярьдагынх нь кодыг бичдэг юм. Багш маань биднээс аль улсаас ирсэнийг нь асуугаад хүснэгт харж кодыг нь хэлж өгөөд, би ч яахав Монгол гэнгүүт л монголын код 976 гэдэг шиг 345 ч билүү гараад ирж байгаа юм. Гэтэл нөгөө Дашийн маань код олдодгүй гэнээ. Багш хүснэгтээ хэд хэд эргүүлж хараад олохоо байж, аргаа бараад оффис руугаа утасддаг юм байна. Гэтэл төвд гэдэг улс, Төвд гэдэг хэл ер энэ дэлхий нийтээр авдаг теофлийн шалгалтын юман дотор байдаггүй учир ямар ч кодоор тэмдэглээгүй, харин хятадынхаар явдаг юм гэсэн хариуг цаанаас нь өгөв бололтой. Багш тэгээд чи хятадын кодыг ашиглах юм байна гэтэл Даш маань яг хөшчих шиг болж билээ. Би яг ард нь сууж байсан, чих нь хэрхэн чичигнэн улайхыг харж суухдаа, Дашийгаа өрөвдөөгүйгээрээ өрөвдөж билээ. Гэтэл одоо хэн нэгэн намайг тэгэж өрөвдөх ээлж нь ирэх нь дээ.

Өмнө их сайхан, тавиу айвуу амгалан байхдаа хэзээ нэгэн цагт ийм амь давчуу цаг ирнэ хэмээн болгоомжилж, сэрэмжилж, дотроо бодолтой, бэлтгэлтэй байх минь яалаа даа гээд хар толгойгоо хамаа намаагүй шаамаар ч болж байна। Өнөөх хэдэн хужаа шулганаад л, ойртож буй бололтой юм, дуу хоолой нь ямар бардам дээрэнгүй сонсогдоно гээч. Аавынхаа насан туршийн сэтгэл зүтгэлээ шингээж, амь амьдралаа золиж босгож өгсөн орон гэрийг, хэдэн охидын минь хөгжүүн баясгалант инээд цуурай болон шингэсэн тэр хөрс шороогоо, халуун бүлээхэн бүлээрээ аз жаргалтай байсан, амьдралын маань хамаг нандин бүхнийг хадгалсан тэр бүхнээ ингээд ямар ч эсэргүүцэлгүйгээр тавьж өгчихөөд, өөрөө хөөрхий тэр төвдүүд адилаар золбин нохой шиг буудуулах ээлжээ хүлээгээд зогсож байх болж байна уу... Хөхрөгч тэнгэр ийм явдлыг зүгээр хараад мэлтийж байгаа юм гэж үү... Уйлмаар байтал нулимс гарахгүй, бачимдан хашгирая гэтэл дуу гарахгүй, дотор харанхуйлан гашуунаас гашуун харуусал цээж зурах тэр агшинд нэгэн архиралт цээжний гүнээс, бүүр алс гүнээс хүрхрэн, шүд тачигнаад эхлэхийг мэдрэв. Гэнэтхэн эрүү завжаар аймшигт араа соёо сэрэлзээд гараад ирэх шиг, үр зулзгаа хамгаалан үхлийг эрслэн өндийх өлигчин чонын яахаас ч үл буцах шийдмэг архиралт цээжний гүнээс түрхэрэн гарах шиг...

Ёо ёо, зүүд байсан нь яамай. Oрон дотроо өндийгөөд суучихсан архирч байна аа. Магад өөр хүн харсан бол намайг гүн шөнийн харанхуйгаар чоно болчихжээ гээд ухаан тавихаар байсан биз. Шүдээ хавирсан чинь үнэхээр ч араа соёотой болчихсон ч юм шиг.

Бараг 6 билүү, 7 жилийн өмнө бас яг нэг иймэрхүү агуулгатай зүүд зүүдэлж билээ। Тэгэхэд би нээг их нигширсэн үнэртэй гахайн чулуун хороон дундуур яваад л байсан. Ямар урт хонгилтой, ямар агуу уудам гахайн хороо ийм байдаг байна аа гээд, гайхаад л гарах газар хайгаад бачимдан сандарчихсан гүйгээд байсан санагдана. Эх орныг маань тэр аяар нь гахайн хороо болгочихоо юу даа, энэ чинь... Тэгтэл тэр гахайн хорооны нэг шагайвчаар манай байшин байдаг голын хэвийн дэнж харагддаг юм байна. Уг нь манай байшин, 99 онд өөрийн гараар босгосон байшин маань нэг бяцхаан чулуурхаг ширэгтэй довцог дээр байдаг юмсан. Гэтэл манай тэр байшингаас ор мөр ч алга, харин нэг хужаа жоотуугаа чүү ай өргөн өнөөх ширэгтэй довцогыг маань хагалж, сэндийлж байна аа. Хужаагийн жоотуугаа өргөөд буулгах бүр нь яг зүрхэнд зоож байх шиг мэдрэгдээд, хоёр шулганаа бяцхан охины минь хацараа, божгор борхон гараа саартуулан саартуулан, өдөржин тоглож өнждөг байсан, тэдний маань хөөрхөн хөлийн мөр байгаа өнөөх ширэгтэй довцог бага багаар тэр жоотууны үзүүрт сэглэгдэн, өмөрч байгааг харж, зүрх өмөрч байж билээ. Тэгээд энэ муу ёрын зүүд байна, арай ч ийм юм болохгүй биз хэмээн өөртөө итгүүлсэн ч, санамж сэрэмж авсангүй, алмай аажуу хэвээр л явжээ дээ. Одоо нэгийг бодож, санаж, хичээж мачийж явахгүй бол... магадгүй ийм тавилан ирж ч болохыг үгүйсгэх газаргүй ээ.

Чоно болсон гэснээс өмнө би хэд хэдэн удаа чоно болон архирч билээ. Нэг нь том охин маань төрөөд, хэдхээн сартай, тохойн чинээхэн, өхөөрдмөөр хөөрхөн амьтан байлаа.. Манайх аавын гэрт. Эхнэр, охин бид гурвуул хоймроо орон дээр л унтаж байтал /мэдээж би хамгийн урдуур нь унтана л даа/ гэнэтхэн хаалга дуугарах шиг болдог юм. Тэр орой нэг баахан үйлс муутай орон гэргүй тэнэмэл залуу манайд ирээд хоног төөрүүлж байсан юм. Угаасаа манайд нэг л ор байсан болохоор нөгөөх маань баруун талаар гудас хаяад унтаж байсан хэрэг л дээ.
Би түүнийг шөнө гарч шээдэг юм болов уу гээд өндийгөөд хартал тооноор тусах сарны гэрэл түүний толгой дээр тусч, тэр цаашаа хараад тугдайчихсан унтаж байна аа. Гэтэл яах аргагүй хаалгаар нэг хүн ороод ирэх шиг. Гэхдээ хаалга дэлгэгдсэнгүй, хатавчаар л ороод ирэх шиг болов. Би бүүр өндийгөөд урагш сунаад хартал нэг лаазтай юм барьчихсан, хар алчуур тохчихсон, үзээрийн муухай царайтай эмгэн ороод ирчихсэн, улаан гал дүрэлзсэн хомхой нүднийхээ харцаа охин дээр минь тусгачихсан тэр лаазтай юмаа сарвайгаад зүтгэж байна аа. Тэр лаазных нь амсараар идээ бээр халгиж цалгиад л, тэгэнгүүт л би чоно болчихдог юм... Чухам ямаршуухан чоно болсоноо өөрөө хараагүй болохоор хэлж мэдэхгүй, юутай ч аманд араа соёо хөшилдөөд байгаа нь мэдрэгдэж, цээжний гүнээс нэг юм хөөрч ирээд л өөрийн эрхгүй архираад л нөгөөх эмгэн рүү чинь улаан галзуу дайрчихдаг юм байна. Зуухны баруугаар ухас хийхээр нь амдсан чинь эмгэн булт үсрээд, зүүгээр, галын үүдээр тойрдог юм. Тэр лаазтай идээ бээрээ л охин луу минь цацах гэж буй бололтой юм. Би ч зүүгээр тойрч урдаас нь ухас гэдэг юм. Тэгээд хөөгөөд гаргачихаж билээ. Хэсэгхэн хугацаанд аманд араа соёо байгаа нь мэдрэгдээд, цээж оволзоод... Эхнэр юу болсоныг ч ойлгох сэхээгүй, байдгаараа айчихсан байсансан. Харин нөгөөх зочин сэрээгүй, нам унтсаар л... Хожим би түүнийг яагаад сэрээгүйн учрыг ойлгох шиг болсон. Тэд холбоотой байсан шиг санагддаг

#

14 comments:

peakfinder said...

Yo yo aimaar zuud baina shuu. Ug chanartaa bodit baidal tiimerhuu l bolj hazaigaad baina uu gej bodogdood baigaa. Unen hudliig medehgui hyataduud ali hediin ih hemjeenii nutgiig licenz helbereer ezemshij baigaa gesen. Nutag usaa heden haltar togrogoor zarchihaad yaj untaj chaddag humuus yum medehgui dee.
Za tegeed nutgaa avaad nuugeed yavj boloh bish, hyataduudtai tun bodlogotoi haricaj baij l jinhene utgaaraa tusgaar uls baina. Ugui bol ch tusgaar uls nertei bas neg hyatad bolchih yumdag uu daa.
Ingeed bodson bur zurh ovdchihloo.

Anonymous said...

Yoryn zuud wee. To'gsgol hesegt argagui l hamgaalj chadsan met bodogdono. Arsun

nana said...

mongoloor duuren hujaa bna daa, yer ni bol uusaj duusaj bgaa bailgui, zassssssssss, uur shatchdgiimaaa bur muusain enhbayar mayariig bodhoor uuriigoo targaluulahaas oor yum boddoggui yoroolgui savnuud, undesnii ayulgui baidliin bodlogo gej bdag gej ichihgui mooruh bauhldaa,
harin suuliin heseg sonin, hachin yum bna.

oyunaa said...

Eooe yamar aimaar zuud ve. Hamag bieiinhee arisiig bostol aij bas emgenen uilj arai gej unshij duusgalaa. Bi deeh ni tusgaar togtnoliin tuhai heden ug geed bichleg unshaad negen uigar busguin tuhai heseg deer tuuniig hachin ih orovdon baahan uilj bilee. Yag teren shigee l tuvd zaluug uneheer orovdloo. Manai mongolchuud hezee edgeer humuus shig orovdolt bdald oroh bol gehees gol harlaj gomdol zuhalzaj bna. Tui tui holuur holuur... Tor zasgiin terguunuud maani neg uym bodohoor l bolson bmaar uym daa...

artagnan- артаньян said...

Би энэ талаар нэг бичлэг оруулах санаатай байгаа, жаахан муу ёрын байх байх. Гэхдээ арай ч тэгж тавиад туучих болоогүй баймаар.....байсийм гэх өдөр ирээгүй байгаа даа.. Одоо ч унасан газар угаасан ус гэхээсээ үр үндсээ л МОНГОЛ чигээр нь авч үлдэх талаар бодох болсон цаг ч юм шиг. Үгүй байгаа даа бурхан өршөө!!! Босоо цагаан заяа л гэх юм. Тэр чинь эзэн нь хичээвэл л хичээдэг эд гээ биз дээ. Магад бид Түвдүүд шиг, Манж нар шиг нутагаа хүнтэйгээ үгүй хийлгэж байснаас ядаж хүнээ авч гарах B варианттай байхад илүүдэхгүй санагдах юм. Жүүдүүдээс дутвал гэж. Монгол хүний зориг золбоо хэмжээлшгүй гэдэг. Гэвч одоо тэгж буу барьж хилээ манаснаар аав ижийгийн нутгийг хамгаалдаг цаг биш болсон. Арга хэмжээ авчих сачийтай аавын хүү манай засгаас ганц ч гарахгүйг нүдээрээ харсаар насыг барах нь байна. Тэд "хэний" талд байгааг ойлгох ч гүй байна. Магадгүй цэргийн эргэлтээр тэдгээр өөхөн тампуунуудыг зайлуулах ганц зам үлдсэн ч юм билүү. Бачуурах юм. Тэнгэрт тулсан Уул хангай, тэнэгэр уудам Тал хээр, тэнхээ шалгасан Элсэн говь, тунгалаг уст Гол мөрнүүд минь.... Бурхан өршөөх болтугай. Догшин тэнгэр Очирвааньдаа залбирах минь УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПААД!

Destiny said...

zuudchin mini yamar aimaar zuud zuudelne ve? Zuud baisan ni yamai gej bodovch aimaaraa l baina. Bi tuvduudiig ih uruvddug yum. Dalai lamiin tuhai neg nom unshij baisan chini hyatadiin shorond orj ihed zovj zudersen tuvd lamuud byasgaliin khucheer hun chigeeree uldsen gej uguulsen baidag.

Зүүдний тэмдэглэл said...

Пийк
Тийм ээ Пийк, Бодит бйадал ч ер нь бидэнд нэгийг сануулаад байгаа. Харин бид нэг юм бодож, оролдож, хичээж, сэрэмжилж, хянуур явахгүй бол нэг л өдөр нөмрөөд ороод ирчихсэн, "Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх" гэдэг болох байх шүү. Зүрх өвдөх ч бага байна даа. Яг тийм мөч тулахад зүрх өвдөх бүү хэл, үхэх ч даанчиг багадах үе ирэх нь бололтой юм билээ гэдгийг би зүүдэндээ мэдэрсэндээ.

Арсун.
За хө, төгсгөлд нь хамгаалж чадсан эсэхийг мэдэхгүй байна аа. Ер нь хамгаалах л гэж гань галзуу үзнэ шүү.

Нана.
Хмм, монголоор дүүрэн хужаа, дээр нь ороор дүүрэн хужаа хүүхэд болбол тэгээд л дүүрлээ гэсэн үг. Бид Орос, Казак, Манж, Солонгос, Уйгур гээд бусад ойр дөт байсан, соёлын болоод бусад харилцаанд орж байсан улсуудаас хэзээ ч эрлийзийн эмзэглэл байдаггүй, монгол хүмүүс тэдэнтэй эрлийзиж л байдаг, авьяаслаг үр удам нь үлдээд л явдаг, харин хятадаас л үеийн үед болгоомжилж, эрлийз, хурлийзийг нь адгийн доогуур үзэж ирсэн нь угаасаа үндэстний зөнтэй холбоотой байх. Бидэнд аюул өмнө зүгээс л ирнэ. Түүнийг мэдэрсэн зөн, мянга мянган жилээр хуримтлагдсан туршлагад тулгуурласан ЗӨН байх.
Харин сүүлийн тэр чоно болчихдог хэсэг бол хааяа тэгээд байдаг хуучтай юм аа, хэрвээ чамайг хажууд байвал нэг араа соёогоо харуулахсан, хэ хэ. Гэхдээ одоо энэ кинон дээр гараад байдаг вимпир чонынх биш шүү, үүр урцаа, үр зулзагаа хамгаалсан эх чонын араа шүд...

Оюунаа
Хэ хэ, босдог арьстай ер бусын бүсгүй минь ээ. би баахан инээлээ, Босдог арьс гээд төсөөлсөн чинь...
за тэр муу ёрын юм холуур өнгөрөг гээд л бүгдээрээ залбирая, гэхдээ бас ганцхан залбираад байж болохгүй, тэгвэл Төвдүүдийн тавиланг давтах болно. бодит юм л хийх хэрэгтэй банйа. Ядаж л олон хүүхэд төрүүлж өсгөх хэрэгтэй. Маанай монгол ядахдаа нэг 30 сая хүнтэй болчихвол... учир байнасан.

Артаньяан
Бага байхад Артаньяан болж их тоглодог байж билээ. Эсвэл Атос... Тэр танил маань мөн үү биш үү.
Гэхдээ Артаньяан, арай ч жүүдүүд шиг эх нутгаасаа хөөгдмөөргүй байна хө, наад Б хувилбар бол биш ээ... Бидэнд ганцхан л хувилбар бий. Тэсч, сөрж, сөрвөлзөж үлдэх. Үүний тулд хөгжих л хэрэгтэй байна, харин яаж шуухан бэ. Цаад хэдэн толгойгүй түшмэдийг чинь яадаг ч юм билээ. Очиж бйагаад төрийн эргэлт хийдэг ч юм билүү, Тэгвэл Артаньяан хүч хавсрана шүү. Нөгөөх Луй вангийн ордонд яаж явлаа даа хө, Их хамба Мазарниг бүү хэл Их Оливер Кромвелийг айлгаж, чичрүүлэх ч амархан шүү, хэ хэ.

Дистини,
Аймаар аймаар, хэд хоног сэтгэл шархирч явна. Би өмнө нь Төвдүүдийг боддог л байлаа, яг уулзаад учраад дотносоод ирж байж л тэдний сэтгэл дотор нь байдаг тэр дундрашгүй гуниг зовлонг нь хагас хугасхан мэдэрэв. Одоо ч Далай лам аргаа бараад, Төвдийн тусгаар тогтнолын тухай биш, харин арай илүү чөлөөтэй, Автономит эрхийн төлөө гэж ярьдаг болчоод байна шүү дээ, бууж өгч, бодит байдалтай эвлэрч байгаагийнх. Ганц Төвдүүд биш ээ хө, Уйгурууд байна, бас бус олон эх оронгүй, хөөгдмөл улс үндэстнүүд байх юм.

Арсун said...

Tsaana chini hujaa tarwagachlaad yawj baina gene /ailgaw/.

uulen naadgait said...

zuudeldeg busguid emegteichuudiin bayariin mend hurgii

Anonymous said...

Hujaag dooguur uzeh uzel ni bidnii ezeg uvguduus zasand maani shingeej ugsun, undestnee hamgaalah zevseg yum bishuu ingehed. Ezeg uvgud maani joom shig hujaa nar Mongoliig burheh vee gej anhnaasaa l bolgoomjilj irsen. Ene ni bid arisnii uzeltei gesen ug bish (bid adil shar gej yavdag) harin undeserheg uzel bol zoohon mongolchuudad baih yostoi setgel zuin zevseg.... Humuusee ohidoo hyamgadazgaaya.... Ne hujaa nar Ulaanbaatar tyu hiideg boldoo gej bodohoos setgel arzahhiih yumaa... Amerik-t medeegeer ni hujaa nar Cyber attack, Cyber spy iig amerikiin zevsegt hichnii suljeendmash iheer hiih bolson gej medeelseer baina. Tegvel Mongol uls maani minii nudend yaj haragdaj baina ve gevel:
Dortoosoo hugzursun bolovch gadnaa saihan haragdah huduunii aaruul metee!!!
Mongol pasporttoi umhuu hujaa nar metee...
Odoo Mongoloo bodoh tusam setgel shimshirch, hoosron, gashuudah shigee...hulims maani ch shirgeh met....
Mongoloo avrahad HETERHII OROITSON METEE.
BID MONGOL HUNII UUJUU-UDAAN SETGELEER HARAAD L BICHEED L SUUDAG GEDEL SUURIN SOYOLT HURDLAH URSULDUHIIN DON BOLSON HUJAA NAR MONGOLIIG MAANI MONGOLOOR NI ULDEEH TEMZELD BIDNIIG ALI HEDIIN ARDAA ORHISON BUSUU?
NEGEN UDUR ULAANBAATARIIN GAZAR DOOROOS MONGOLIIN BUH UILDELIIG HYANAJ CHIGLUULJ BAIDAG HUJAAGIIN NUUZ AJILLAGAAG ILRUULLE GEHED BI LAV GAIHAHGUI EE...


MIND.

Арсун said...

Хятад хүн хярд гарч
Хярсны арьс үнэд орвоо
гэж, нөхөд минь юу бодож байна даа.

eebee said...

Neeree l mongolchuud seremjtei baihgyi bol Tovdiin araas ch orj medne shyy

ganga said...

Unen aimaar. Manaihan baitugai hun olontoi, huchirheg orosuud hurtel Sibir Als Dornotod arvaad say hujaa haraar orognood baihad yaj ch chadahgui baina. Humuusiin oyun tarhind, setgeld l deed zergiin eh oronch uzel, undesnii uhamsar suulgaj ogohgui bol heden bor tsaasnii toloo humuus judaggui yum hiiseer baih...

Бөхчулуун Эрдэнэжаргал said...

Bi ch gesen end baigaa tobduudiig ih orobddog um. Uneheer chinii heldegeer nudnii gal ni untarsan! Neg l zuild setgeleer ih unasan humuus shig bolchihson baidag um bn lee hoorhii! Argagui muu sain hujaanuudiin l hiij baigaa um. Bi bas ene talaar um bichdeg l um.

http://xacap.blogspot.com/2008/05/blog-post_06.html


http://xacap.blogspot.com/2008/04/2008.html