#

Wednesday, October 17, 2012

Зүүд бол ирээдүйд болох зүйлсийн зөгнөл байдаг

Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн Ц.ДАМДИНСҮРЭН
Юуны өмнө танай со­ни­ны хамт олонд үзэл бодлоо хуваалцахад бо­ломж олгосонд баяр­ла­лаа. Би 13 наснаасаа өөрийн зүүдээ зурж эхэл­сэн юм. Одоо надад 50-иад жил зурсан зүүдний тайлал болох зургууд бий. Тэдгээрийгээ хааш хаашаа нэг метрийн хэм­жээтэй цагаан давуун дээр зурсан. Ийм хэм­жээний 15 зураг байгаа. Нийтдээ зургаан мянган зураг багтсан. Хүмүүс зүүдээ өглөө нь босоод эргэж бодолгүй март­чи­хаар оюуны дархлаа тогт­доггүй юм байна гэдэг. Тийм учраас л гадны янз бүрийн шашин эсвэл хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлийг шүтсэнээс өвчин зовлон салахгүй байгаа хэрэг. Иймд хүмүүсийн оюунд дархлаа тогтооё гэсэндээ "Дотоод ертөн­цийн судлалын төв" хэ­мээх ТББ байгуулсан юм. Мөн 152583 гэх тусгай дугаарт хүмүүсийн зүүд­ний тайллыг хэлж өгөх үйлчилгээ үзүүлэхээр тө­лөв­лөөд байна. Энэ зүүд­ний тайлал зургуудаараа таньд өнөөдөр юу то­хиол­дох, юунаас бол­гоомж­лох ёстой зэргийг хэлж өгнө гэсэн үг. Эхнэрээ "Чи хоолны хорд­­лого авчихав" гэхэд хордлого болчихоод л хүрээд ирдэг байхгүй юу. Тэгэхээр зайлшгүй ирэх эрсдлийг зүүдэндээ хар­сан болохоор анхаа­руулж хэлж байгаа хэрэг. Зүүдний тайллыг судлах тусам тусгай арга, техно­логи, ухагдахуунтай бие даасан шинжлэх ухаан болох нь харагдах бол­сон. Тэгтэл манайхан үүнийг мэддэггүйгээсээ болж "Есүс Христ минь авралдаа багтаа", "Бур­хан минь өршөө" гээд л аль нэг сүм хийд, цуглаан руу хошуурдаг. Олон жил элдэв шашин номлол дор балбуулчихсан хүмүүс чинь сайн сайхан амьд­рах, өөрөө өөрийгөө зөв залах ухааныг бусдаас биш өөрөөсөө хайхаа мэддэггүй юм байна. Мэ­дүүлж, мэдрүүлэх гээд хажуугаас нь хичнээн хэл­сэн ч гэсэн үг авахгүй юм. Зүүд гэдэг чинь хүний зургаа дахь гайхамшигт мэдрэхүй юм байна.

Би эх орны хишгийг өгнө гэдгийг тэр тухай яригдахаас өмнө би ма­шин дээр алт зэс ачаад гэрийн зүг явж байна гэж зүүдэлж байсан. Тэр бүү хэл хаа холын Японд га­зар хөдлөхийг хүртэл зүү­дэн­дээ харж байлаа. Мэ­дээж яг Японд газар хө­дөлж байснаар биш өөрий­гөө дээр доор, хаз­гай муруй шатан дээр явж байгаагаар зүүдэлсэн. Энэ чинь л газар дэлхий шилгээхийг л хэлээд бай­сан хэрэг. Зүүдээ зөв тайлж унших нь их чухал.

#

8 comments:

Arsun said...

Сайн уу хө, чиний "түвдүүдийг нохой шиг хөөгөөд буудчих юмаа" гэж зүүдэлсэнээс хойш 20 хоногийн дараа үнэхээр үйл явдал түүгээр өрнөсөн.
Бас миний ажилтай холбоотой зүүдийг би за миний хүсэл биелэх нь гэж харж байсан, яг л болсон доо.
Миний том охин виз мэдүүлээд "10 сарын 15-нд виз гарч байна гэж зүүдэллээ, би харсан" гэхэд нь би чимээгүй л хүлээж байсан. Гэтэл 16-ны өглөө ЭСЯ-аас утасддаг байгаа.
Тэгэхээр хүмүүс зүүдэндээ ирээдүйд болох үйл явдлыг яг хардаг юм байна. "Зүүдэндээ харсан" гэвэл эргэлзэх хэрэггүй юм байна. Арсун

Зүүдний тэмдэглэл said...

Арсун аа, За хө бас ингэж 100 хувь итгэх нь эргэлзээтэй, магадгүй 100 зүүдний гурав нь биелсэн тохиолдлыг чи сая хэлсэн байж болно, миний хувьд энэ зүүдний учрыг ер олохгүй юм, Энэ дээрх нөхрийн санаанууд эргэлзээтэй, Гэхдээ зүүдэнд давхар давхар олон хальсны цаана нуугдсан зүйлс их байх шиг байдаг, харин бид тэр олон хальснаас хэр олныг хуулж чадаж байгаа эсэхээс л зүүдний мөн чанарыг өөр өөрийнхөөрөө тайлаад байгаа юм шиг төсөөлөгдөж байна.

Жаргалсайханы ОРГИЛ said...

Би хааяа зүүдээ чагнадаг л юм. Шууд утгаар нь болох явдалыг зүүдэлж байсан нь бараг үгүй. Нэг найзынхаа эхнэрийг төрж байхад нь яг дэргэд нь байна гэж зүүдлээд, сэрээд залгатал тэр шөнө төрсөн байсан юмдаг.

quarelle said...

Би ч дандаал зуудэлдэг юмоо заримдаа бичиж тэмдглэдг байсан ч тэгхээ байсан

Бум said...

Үхэл зүүдлэх хэр байдаг юм болоо? Нилээн сайн тодролтой дүрстэй шшү. Ялангуяа тэр нүүрний хувирал энэ тэр нь сүрхий харагдаад байсан юм

Arsun said...

Бум: Мөнхөрч байгаа нь тэр, хэхэ. Үнэн шүү.