#

Friday, June 19, 2009

Зүүдэнд нэгэнтээ учирсан нүдээ ТВ-ээр харлаа

Өнгөрдөг дөрвөн сарын 9-нд нэг их эрх мэдэлтэй хүнийг зүүдэндээ харсан юм. Түүнээ “Шидтэний чулуу” http://zuudchin.blogspot.com/2009/04/eaoyiee-oeoo.html#comments гэдэг бичлэг хийж оруулсан. Тэр зүүдэнд тэрхүү их эрх мэдэлтний нүүр царай нь төдий л сайн тод харагдаагүй ч эрх мэдэлдээ эрдсэн, эрээгүй, яавал ч яаж мэдэх бүлтгэр харц нь маш тод байсан учраас мартагдахааргүй хоногшиж үлджээ. Гэтэл өчигдөр ТВ нээнгүүтээ цочихын ихээр цочив. Хаана, хэзээ харсан билээ, энэ нүдийг гэж хэсэгхэн зуур эргэлзсэнээ өнөөх зүүдэнд үзэгддэг нүд болохыг санав. Мэдээж хэрэг ТВ-ээр үг хэлж буй тэр хүн бол шинэ ерөнхийлөгч байсан билээ.
Тэгэхээр өмнөх тэр учир битүүлэг зүүдний тайлал огт өөрөөр гарч ирэх болж байна аа, даа.

Өмнөх зүүднээс...
“... Тэр надад “Чи чад, харин юу хийхээ өөрөө мэд...” гэв. Гүйцээгээгүй үг нь ч ойлгомжтой. Би эргэж харлаа. Ард асар том морин тойруулга байна. Түүнийг тойрон өнөөх эрх мэдэлтний, эзэн захирагчийн харьяатууд бөөгнөрөн шавааралджээ. Тэд бол манкуртууд, эрх мэдэлтний хүсэл зоригт нь үйлчилж, түүнээсээ аз жаргалаа олж авдаг хүмүүс. Өөрөөр ч байж чадахгүй биз, тийм найдлага даанч хомс санагдана. Эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь хэрэгцээ болдог тэр хөөрхий хүмүүс баясан цэнгэхээ ч гэсэн зөвхөн эзэн захирагчийнхаа ивээлээс л хүртдэг аж. Ээлжит нэгэн шуо, нэгэн золиос нь би болжээ гэдгээ ойлгож байгаа маань надад эмгэнэлтэй. Хэрвээ үүнийг мэдэхгүй, мэдрэхгүй тэнэг мунхаг байсан бол надад их амархан, хөнгөн байхсан, тэдэнтэй маасагнаад л, маазраад л, эзнээ баясгаад, “Сэцэн мэргэн удирдагч мандтугай, мөнх насалтугай” гэж хашгиччихаад л сэтгэл ханаж, амьдралынхаа утга учрыг олж хараад явж байхгүй юу.....”

#

19 comments:

ganga said...

Харамсалтай нь аль ч нийгэмд, аль ч улс оронд "манкурт" буюу "тэнэг хар масс" байх юм даа. Зөнч бөгөөд зүүдчин мэргэн дүү хар массын талаар зүүд биш баримт нотолгоотой цуврал нийтлэл бичвэл ямар вэ?

nana said...

tangarag orgoj baigaa ter tsrai, nud, harts yum meddeg hund ikh l uchir utgatai haragdana baih,utga uchriig ni bodsoor l baina.

Anonymous said...

tangarag orgoj baihad ni ene zuudnii ezen hen bol gej ooriin erhgui bodogdson shuu.

Anonymous said...

fashist elbegdorj

arsun said...

Их сонирхолтой юм.

oldoshaksli said...

inder ni tiim undur yum uu...
ugui ee bi l heterhii namhan yum bna.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

lesson said...

Блогчидоо өөрийн блогтоо хэрэгтэй нэмэлт хичээлүүдийг эндээс аваарай.
Блог хичээл: ulesson.blogspot.com

bolor7erdene said...

Би хэд хоногийн өмнө нэг зүүд зүүдэлсэн юм. Сонин саарал пиджактай хусаад дөнгөж ургаж байгаа үстэй хүн бидний байсан өрөөний хаалгаар нэг их юмнаас хоцорчих вий гэсэн байртай үсрээд ороод ирсан юм. Энэ бол зүүд л дээ. Харин маргааш нь зураач найз нарынхаа урлангийн өрөөнд дөрвүүлээ сууж байтал яг өнөөх дүр зураг, яг өнөөх зүүдний хүн маань яг зүүдэн доторх шиг ороод ирэхийг хараад учиргүй цочиж билээ. Хэхэхэ. Энэ тухай би одоо хүртэл гайхаад л байгаам. Тэр хүнийг өмнө нь хараагүй ч зүс царай, хувцасыг нь хүртэл тэгж тод зүүдэлснээ бодохоор...

arsun said...

Энэ бол астрал аялал, гарцаагүй.

arsun said...

Дежавю!

Anonymous said...

Zuudchin ooroo Hu namiih bolohooroo Enkhbayriigaa ihed uguilj dee.

ZAYA said...

Saihan naadaarai.

Жаагий said...

Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

bujigchin said...

hi zuudechin neg um medeed heleed uguuch teghu!? bi uchugdur aimr tod zuudelsn. neg mogoi namaig chas hiitel hatgachihsan .bi neg umnii deer mash undurt bsn tegtel gent hul chas hisen harsan chin mogoi bsn mini garaad zogsson umnuud dotor tom jijig aimr ih mogoi bsn ene ymar uchirtai um bol ......tnx

bolor7erdene said...

Нэг ийм зүүд саяхан зүүдэллээ. Би зүүдэлж байгаад сэрсэнээ хажууд байгаа хүндээ хэлж байна. "Би сая нэг сонин зүүд зүүдэллээ" гээд утгыг ярилцаж байснаа жинхэнээсээ сэрсэн. Тэгээд зүүдэн дотроо бас зүүдэлж болдог байх нээ гэж тун их гайхав. Уг нь сэрээд зүүд бүхнээ сайтар санаад байдаг байсан. Сүүлийн үед юу ч санахаа байж орхилоо, тэр зүүднээс хойш. Сонин л юм

Зүүдний тэмдэглэл said...

Ganga
Mass-iin talaar Ganga aniatai sanal neg baina. Harin barimt notolgootoi yum bichih geheer ter ni oldohgui yum.

Nana
Harin tiin

Anond
He he

Anond
Za medehgui ee

Arsun
Sonin yum baina aa hu, bas

oldoshaksli
er ni unen shuu

Lessond
Bayarlalaa

Bolor7erdene-d
er iim yavdal ikh olon tohiolddoh shuu. Bid l ter bur anzaardaggui yum shig bilee.

Arsund
Magadgui

Anond
Enhbayariig uguileed yanam bilee. Taavar chini tuurch baih shig baina.

Zaya
Saihan naadsan uu

Jaagii
Saihan naadsan uu

Bujigchin
bi zuud tailj meddeggui yum aa. Er ni mogoi zuudleh ug sain yum shig bilee. Lus l uurt chini jaahan tiim handsan yum bolov uu.

Bolor7Erdene
Zuuden dotorh zuud bas baina aa.
yagaad tiim baidgiig medehgui yum
zuuden dotor zuud hulgailj baihiig harsan. Sersen hoino ingehed bi zuudleed bail uu, esvel uur hun zuudleed bail uu gemeer hachin medremj turdug yum bilee.
zuudendee zuudelsenees hoish Zuudlehee bolison geheer chini zuudee hulgailsan yum bolov uu gej bodloo.

bolor7erdene said...

Комментийг чинь хараад ороод ирлээ. Нээрээ дахиж зүүдэлсэнгүй. Ямар нэгэн зүйлээ алдчихсан мэт хоосон болчихож. Өглөө бүр сэрээд зүүдээ үргэлжлүүлэн санаж суухад сайхан байдагсан. Өнөөдөр заавал эрж олноо хөө. Харин хэн гуай нь авчихсан юм болоо. Уг нь их л зөнтэй зүүдтэй хүн юмсан

bolor7erdene said...

Хэхэ, би зүүдээ манаж хонолоо хөө. Манайхаар ороод гараарай, бэлэгтэй