#

Thursday, December 13, 2007

Зvvдээ манаж, зєн совингоо мэдэрье

/Зүүдний талаар нам засгийн маань "Үнэн" сонин дээр ийм нэгэн боломжийн нийтлэл гарчээ/

Єглєє сэрээд урьд шєнє юу зvvдэлснээ эргэн санах гэж хvн бvр оролддог. Заримынх нь зvvд тод байдаг бол зарим нь огт санахгvй байх тохиолдол ч бий. Зvvд нь хvнд баяр жаргал, зовлон шаналал авчирдаг. Yvний учрыг тайлж сайхан зvvдээ биелvvлэхийг хvн бvр хvсдэг. Тэгэхээр зvvд гэж чухам юу байж болох вэ?

Зvvд Таныг болзошгvй аюулаас хамгаалдаг
Од эрхсийн хєдєлгєєнєєс тухайн хvний амьдралд байнгын єєрчлєлтvvдийг авчир¬даг талаар олон арван жилийн турш эрдэмтэд судалсаар ирсэн. Аливаа зvйлийн vр дагаврыг хvний тархи эхлэн уусган авч тvvний нєлєєгєєр бий болох нєхцєлийг нэлээд ємнє нь мэдэрдэг аж. Тиймээс зvvд нь хvнд хэрэгтэй зvйлээ урьдчилан харах гол хэрэглvvр болдог. Хvний унтаж байх vед тархи биеийг бvхэлд нь хянаж, єдєр нь болсон явдлыг тунгаан боловсруулж, алс холоос илгээсэн дохиог хvлээн авдаг байна. Тvvнчлэн ямар эрхтэн євдєх, шинэ сонин нээлт хийх, хамаатан садан, найз нєхдийнхєє амьдралыг тєсєєлєн зvvдэлж мэдэрдэг ажээ. Зvvд тухайн хvнд тохиолдох аюул осол, гай тотгорыг урьдчилан харж мэдэрч байдгаараа ач тустай vйл явц.

Зvvдийг урьдчилан тєлєвлєж, ямар хувь заяа угтаж байна вэ гэдгийг мэдэх гэж оролдож болдоггvй. Хэрвээ “Би vvнийг л зvvдлэх ёстой. Єнєє шєнє л зvvдэндээ ирээдvйн ханиа харъя” гэх зэргээр хvчилбэл сєрєг vр дагаварт хvргэдэг байна. Ингэснээр зvvд тєєрдєг. Хvн сэтгэл санаа тавгvй, стресст орсон vед уураг тархи хэт ачаалалд орж сэтгэхvйд нєлєєлдєг. Yvнтэй адил ямар нэг зvйлийг зvvдлэх гэж хvчилбэл тархины хэвийн vйл ажиллагаа алдагддаг аж.

Єнгєтєєр зvvдэлж болдог
Хvн тухайн орчинд ямар байрлалтай унтаж байгаагаас хамааран зvvдний сэдэв єєр єєр байдаг ажээ. Тайван орчинд цагаан цайвар єнгийн ор дэрний хэрэгсэл хэрэглэж, гэрэл гэгээтэй унтаж буй тохиолдолд ихэвчлэн сэтгэл хєдєлгєсєн, мєрєєдєл биелсэн зvvд зvvдэлдэг гэнэ. Энэ vед зvvдний vйл явдал илvv тод, тєрєл бvрийн єнгєтэйгєєр харагддаг байна. Харин тайван бус харанхуйд хажуу тийшээ, эсвэл доошоо харж унтсан тохиолдолд хар, цагаанаар зvvдэлнэ. Єнгєрсєн амьдрал, аюул ослыг зєгнєсєн vйл явцыг илvv зvvдэлдэг гэнэ. Мєн агаарын урсгал чєлєєтэй нэвтэрсэн орчинд болон гадаа унтах тохиолдолд зvvдээ vргэлжлvvлэн зvvдэлж болдог байна.

Далд зvvдийг ил гаргах арга
Хэн ч бусдын зvvдийг тааж мэддэггvй, тайлж чаддаггvй болохоор зvvд нь далд vзэгдэл юм. Харин тэр далд vзэгдлийг ил гаргаж болдог. Ямар ч гэрлийг ойлгох чадвартай толины гадаргуу энэ vед тусалдаг байна. Хvний тархинд бий болсон сэтгэцийн єєрчлєлтvvдийн vед толины тусламжтайгаар гадагшлуулж, ил гаргаж болдог байна. Хэн нэгэн хvн бусдыг унтаж байхад цээжин дээр нь толь тавьж ямар нэгэн зvйл асууж зvvдийг нь яриулах гэж оролддог нь ийм учиртай ажээ.

Ижил зvvд гэж байдаггvй
Хvн бvр ямар нэгэн тєсєєлєлтэй, дохио тэмдэгтэй зvvд зvvдэлдэг. Тиймээс ижил зvvд гэж байхгvй. Орой унтахдаа хоёр хvн нэг сэдвээр ярилцлаа гэхэд шєнє нь єєр єєрийн тєсєєлєл, зураглалаар бодлоо vргэлжлvvлэн зvvдэлдэг. Хvмvvс заримдаа хаа нэг газар учрал, уулзалт тохиолдоход би энэ хvнийг хаана харлаа, энэ газар урьд нь ирж байсан юм байна гэж гайхдаг. Гэтэл vvнийг зvvдэндээ урьдчилан харж, тэр газартаа зvvдээрээ дамжин хэдийнэ аял¬чихсан байдаг нь гайхалтай, тайлагдашгvй нууц юм.

Суу билэгтнvvд шинэ санаа, нээлтээ зvvднээс шvvрдэг
Агуу их зєгнєгч Нострадамусын зєгнєж хэлсэн бvхний ихэнх нь зvvдний тайлал байсан тухай бичиж, ярьцгаадаг. Дэлхийн II дайн, байгалийн гай гамшиг, сvйрлийг урьдчилан тааж хэлэхэд, зєгнєн мэдэхэд зvvд л тусалсан гэдэг. Химийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Менделеев гайхамшигт vелэх системийнхээ заримыг зvvдэндээ анхлан харж, нээлтээ хийсэн бол суу билэгт эрдэмтэн А.Эйнштэйн алдарт харьцангуйн онолын гол санаагаа зvvдэндээ харсан гэж єєрєє хэлсэн байдаг. Мєн М.Ломоносов зvvдэндээ эцгийнхээ сvйрсэн хєлєг онгоц байгаа газрыг харжээ. Тэгээд тэр арал дээр очтол сvйрсэн онгоцны vлдэгдэлд эцгийнх нь цогцос байсан гэдэг. Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болно. Зvvд зєвхєн зєгнєєд зогсохгvй шинэ санаа, нээлтvvдийг хэлж єгдєг байна.

Хамгийн барьцгvй зvvд
Зvvдэнд барьц, гарц гэж байдаггvй. Хаанаас нь харах, хаана очихыг хэн ч мэддэггvй. Морийг гахайн хоншоортой, хvнийг далавчтай болгож чаддаг цорын ганц шидтэн нь зvvд. Хvн зvvдэндээ юуг ч харж, яаж ч явж мэднэ. Ямар нэгэн дvрсийн хоосон эвлvvлэг ч гэж хэлж болох талтай. Тиймээс бид зvvд зэрэглээ гэж ихэвчлэн хэлж ярьдаг. Та зvvдийг барьж vзэх гэж, зvvдэндээ харсан тєгс хvнийг олох гэж, зvvдний гvнд vзэгдсэн диваажингийн хотхонд зочлох гэвэл мєрєєдєл л байх болно.

Зvvдний засал, дом
Монголчууд зvvдний учрыг эртнээс тайлж, арга засал, домыг хийсээр ирсэн. Дэлхийн соёл иргэншилт бvх хvн єєр єєрийн ёс заншил, арга ухааны хvчээр зvvдийг тайлан тайлбарладаг. Харин манайд эртнээс уламжлагдан ирсэн зvvдний засал, дом олон янз байдаг. Зvvд бvр єєр єєрийн тайлалтай, єєр єєрийн гэсэн арга засалтай ажээ. Ихэвчлэн муу зvvд сайн vйлсийг бэлгэдэж, сайн явдлын зvvд муу ёрыг зєгнєдєг гэдэг. Жишээ нь, хvний цус зvvдлэхэд баяждаг бол хурим найр зvvдлэхэд євчин ороох гэх мэт. Сайн зvvдээ манаж хонохын тулд орой унтахдаа дэрэн доороо мєлгєр чулуу хийж, шvтэж явдаг зvйлээ бодож ойрхон байлгах хэрэгтэй гэнэ. Харин муу ёр зєгнєсєн зvvдийг єєрєєсєє зайлуулахын тулд єглєє сэрээд сэтгэл ариусгасан тарни унших, модны зомгол авч хоёр хуваан баруун, зvvн тийш хаях мэт єєрийн сэтгэлд нийцсэн арга заслыг хийдэг байна. Шєнє дунд зvvдэлсэн зvvд ихэвчлэн тєєрч, будилдаг тул vvрээр зvvдэлсэн зvvд vнэн бодитой, биелэх магадлал ихтэй байдаг гэнэ.

Ш.ОЮУТАН

Мэдээллийн эх сурвалж: Үнэн сонин

#

34 comments:

ganga said...

Sonin l yum baina. Ogt boddoggui humuus zuudend orood, barag urgelj boddog (eej aav ...)ni barag zuudlegdehgui. Odriin bodliin urgeljlel gedeg ergelzeetei.

Anonymous said...

Би Москвад хэд хонохдоо зүүдээ хүнд ярьж, дараа нь жаахан ороогдож билээ. Кино шиг л юм болсон. Монголд үйл явдлууд нь яг болчихсон байсан. Уулзахаараа ярина аа. Арсун

Anonymous said...

zuudchin zuudnii tuhai bichjee? A bid 3-iin tuhai ter bodol zuudlegdsen ni ikh hachin shuu... ter zuud...geel asar uchir bituuleg yum yariad...

bas neg els zuudeg tuhai sonin zuud harin togsgol hesgiig ni yarisan ni hereggui yum bolson shig sanagdaad bdgiin. suuliin neg heseg ni ug ni sanaand bhgui, muugaar bodoj bgaagui zuil hirnee sonin shuu, hun yadarsan bhdaa neeree hunii zuudend joohon tiimerhuu zuudlegddeg gedeg unen bh shuu, suuliin hesgiig ni yarij bhdaa nadad evgui bsan ldaa,setgeld yostoi niitsgui, demii sanagdaj bsan, thdee yahvdee ug hun ni tsaanaa yum uldeej chaddagguim bolohoor yarij orhison,tehdee setgel dotor maani haramsmaar yum bolson doo,helj chaddaggui bsiin,ashgui chi zuudnii tuhai bichij, hun het ikh ilen dalangui bh ni zarimdaa buduuleg ch yum shig, neg blogchin iimerhuu utgatai yum bichsen bsan sanagdaj bna, neg iimerhuu. Uushig neej sanaa amrav.

Зүүдний тэмдэглэл said...

Ganga-d
Tiim shuu zarimdaa zuud odriin bodliin urgeljlel baih ni bii ch baragtaa bol tiim ugui. Er ni zuudnii shaltgaan ni todorhoigui, tuuniig barij togtooh bolomjgui. ene ni yug helj bain ve geheer zuudnii ertunts gedeg bol tusdaa biye daasan tomoohon ertunmtsii bolohig l heleed baih shig ee.....????

ARSUND
Tiim ee hu.. Udahgui bid uulzaldah baih aa. Hugshin ni udahgui nutag butsah bodoltoi baigaa. Er ni zuudee sain anzaarch, tuund ach holbogdol ugch baih heregtei shuu.. ene ugiig asar bayalag turshlagatai hun helj baigaa shuu, Waldimir Ilich-iin nuguuh ugees iluu huleej avaarai gesen, he he

Ano-d
tiim dee, hu
Neg zuil . Hun het ilen dalangui baih ni er ni etsiin utgaaraa zuv yum gej bodoh yum. Gehdee medeej hen tiim neelttei baih ve gedeg ni chuhal.... Uchir ni ugaas buduuleg hun bol neelttei baih hireeree oi gutam bolno, nuguuh ni harin esregeer, hair tatam boldog...

Uuruur helbel neelttein tsaadah buduuleg baina gedeg bol tuhain hunii nature-aas l shaltgaalna. yaj ch ilen dalangui baisan ter hunii humuujil, natur, orig chanar ni ter buduuleg gedgees tuurch yavaad baih shig,...
Mun huleej avch baigaa huniihees ch ikh yum shaltgaalah bolob uu.

Anonymous said...

unen shuu, het ilen dalangui zarimdaa yag baidald oruulaad bdag yum, harin huleej avah huniihees bas ikh shaltgaalna, hen hen ni tiim hizgaraas davj chadsan bol, tiim ilen dalangui buduuleg tuvshind tootsogdoj bolohoor , ichmeer sanaa zovmoor, aimaar yumnuudaa ch hurtel huvaaltsaj chadahaar tiim neelttei bdald hurch ochson bol tend jinhene
2-gui bdal, hair, chin unen, uujyy uhaan hogjij bgaa boluu gej bodhiim.

"Hun het ilen dalangui baih ni er ni etsiin utgaaraa zuv yum gej bodoh yum" ene ug sanaa setgeld yav tsav niitsev, saikahn ug, sain huu,hehe.
ano.

A.Амарсайхан said...

Зүүдэндээ ямар нэгэн юманд хөөгдөн харайж явахдаа шургаад уначихдаг, тэгээд босох гэхээр яагаад ч босч ирж чаддаггүй. Хамгийн хяслаантай юм чинь л энэ байгаа юм даа.
Би багадаа нисэх загвараар хичээллэдэг байлаа. Зүүдэндээ шар хар хоёрыг хослуулаад их гоё гялалзтал будчихсан Корд /төмөр утсаар өөрийгөө тойруулан нисгэдэг онгоцны загвар/ нисгээд. Сэрээд бодоод байтал ингэж будах их гоё санагдаад шинэ хийсэн загвараа хар шар хослуулж будаж байлаа шүү дээ. Найзууддаа хэлэхээр "битгий үлээ" гээд дооглож хөхрөлдөөд итгэдэггүй юм аа.

Итгэл-Арвижих said...

UDAAN GEGCH NI SUUJ BUH BICHLEGIIG NI UNSHIJ SUDLAV, WAAAAAAAAAAW-GAIHALTAI!!! BLOG GEJ UU? HUNII ZURHEN DOTOR HAMT BUUVEILEGDEJ YAVAA MET SONIN SEREL MEDREMJ TURUV.

ganga said...

Erhem zuudchinees asuuh yum garchihlaa. Hotiin uhagan ohin naiz maani ho'doonii zaluutai (deer zaluudaa)suugaad oloon jil saihan amidarch baigaa. Za, bi naiz avgaigaa uhriin haa guya evdeed (uhriin baitugai honini guya evdej chadahgui ho'orhii)gunigtai suuj baina gej zuudellee. Tailal ni yu ve? Bi mahsaj uu, minii naiz zovj uu? he he

Зүүдний тэмдэглэл said...

- Амарсайханд
Тийм шүү. Хөөгдөж, амь наана там цаахна явахад юм хөлд тээглээд, тэгээд уначихдаг, тэгээд босч чаддаггүй тэлчилээд байдаг, нөгөөх хөөж яваа юмны маань хөлийн чимээ улам улам ойртоод л ... хэцүү зүүд шүү. Бага байхад ийм зүүд их байдаг байж дээ. Одоо бараг ингэж зүүдлэхээ болисон байна лээ. Намайг голдуу нэг их гал манаруулсан догшин улаан амьтан хөөдөг, дүрсийг нь баримжаалвал одоо энэ Очирваань бурхантай нэлээд төстэй. /Чшш... Очирваань сонсчихвий, хэ хэ/ Бас энэ цамын Жамсран бурханы багтай ч тЮстэй юм шиг. Их хүнд хөлтэй, хөлийнх нь гишгэлт бүрээр газар доргих шиг болдог бйаж билээ. Нэг хэсэг баахан хөөж байгаад тэгээд гүйцэхгүй юм байна гэснүү, эсвэл намайг хамгаалж дундуур нь нэг юм ороод байсан уу мэдэхгүй, тэгээд 10 орчим насанд хөөхөө болчихсон юмдаг.

Үүлэн наадгайт-д.
Яасан сайхан нэр сонгоо вэ, Үүлээр наадаж тоглох ч сайхан шүү. Хааяа уулс болохоороо эсвэл салхи болохоороо тэгдэгсэн. Өндөр уулсын сүнс хурайлсан хүн юм болов уу. Элгэн бус сүнсэн садан хүн юм болов уу.

Ганга-д
За болгооёо оо. хэ хэ. Таны найз их баяжих юм байна аа. Зүүдний төлгөнд тэгэж бууж байна. Харин тэр баялагаа л зөв зарцуулахад жаахан анхаарах хэрэгтэй юм байна. Таны хувьд зүгээр ээ, хэвийн. хэ хэ. Ер нь миний хувьд улаан мах зүүдэлсэн тохиолдлын ихэнхэд нь өвдчихөөд бйадаг юм. Гэхдээ махыг яаж байгаагаас их шалтгаалаaд байх шиг байдаг юм. Идэж байвал нэг өөр, цээрлэж байвал бас өөр, махан дотор зогсож байна гэвэл бас өөр, хүнд өгч, авч байна гэвэл бас янз бүр байдаг юм шиг байна лээ. Юутай ч ан хийгээд л цус урсгаад байвал муу биш, их сайн байдаг. мэдэхгүй, яг тийм гэж хэлэхэд хэцүү.

Arsun said...

Zuu l tataj bolohgui bolohoos ene blog chini ih zugeer ed baina shuu, sanal bodloo huwaaltsahad.
Bi neg heseg nutgiinhaa uulsiin deeguur nisej zuudeldeg bailaa. Ih goyo.

Arsun said...

Amarsaihand, bi bas niseh zagwaraar orolddog baij bilee. Shargad bolson "Do'l" togloltod oroltsoj bailaawsh.

Anonymous said...

Арсун.
Тэр Шарга-д болсон ДӨЛ тоглолт гэж 83 оны хавар болдогийг хэлж байна уу. Би бас очсон ш тээ. Харамсалтай нь манай багийн пүүжин маань Шаттл хөлөг шиг хөөрөнгүүтээ шатаад уначихсан юм. Шаргын ТМС-ийн атмантууд чангалчих гээд л... Тоглолт дууссаны орой шар байрны ард нэг зодоон болсон юм. Аяггүй бол бид нар ч гар зөрүүлж явсан улс байх нь хэ хэ. Уулсын дээгүүр нисэх надад бол хэцүү, амьсгаа давчдаад харж ч чаддаггүй юм.

Anonymous said...

tun saikhan zuudeldeg humuus yum, uulan deeguur niseed baidag humuusiin zuudiig unshaad garalgui suugaad baimaar sanagdchaj baina. uvurmuts saikhan humuus tsuglardag gazar baina.

Anonymous said...

zuudcheen, daraagiinhaa zuudiig ali (neheed naasss)

sunjee said...

аймшигтай галзуу солжуу, даанчиг тансаг тунгалаг, даанчиг харанхуйлан харамсам, даанчиг аймшиг хvйдэст, орон зайн болоод цаг хугацааны замбараагvй шугамууд замбараагүй давхацсан, ер нь юу ч гэмээр юм, тодорхойлох vг олдохгүй байгаа тэр хачин сонин, заримдаа элий балай, заримдаа хамгаас цэцэн цэлмэг, ид шидийн ертөнц----- ene blogiig lav sonirhoh boluu gej..

Arsun said...

Zuudcheen, tiimee Dol-83. Bi planeraar oroltsson yum. Amjilttai boloogui l dee. Amarsaihan kordtoigoo oroltsson bol od bolohgui yu. Gar zo'ruulsen baij medeh yum shuu hehe.
Deerh Sunjee do'won hemjeesiin tuhai sonirholtoi bichleg oruulsan baigaa shuu. Uzeerei.

Arsun said...

Do'rwon hemjees

Anonymous said...

ene irex ond ju bolox ni vee..zuudelsenyy? ;-)

Anonymous said...

zuud taildag agaagaasaa zuud asuuyaa: neg naiz maani bdgiin uulzalgui udlaa
urid shono bi zuudellee
Uuliin nugad... oo bishee,hehe

ingsiin: neg nomiin huudas baritsan, chamaig iim bolson gej duullaa geel nadaar ooroor batluulah geed bgaa boltoi, nadaas tiim gsen ug avah geed bgaa boltoi asuugaad bhien, bisalgal misalgal, oyun sanaanii chigleliin l yum bsan bh, ugnuud ni harahad unshigdaal bnalee, bi neeh ih toimtoi yum helsengui ee, dulegneel... ter ch ooroo tiimerhuu sonirholtoi eemegtei l dee.

nogoo ano chin shuu.

Anonymous said...

zuudee chamd..zul sariin bayriin mend xyrgii ..:-)

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
oyunaa said...

Зүүд чи өнгөтэй юм уу
Зөн совин дагуулдаг юм уу
Тэгвэл би өнөөдөр
Түүнтэйгээ уулзаж зүүдлэмээр байна
Зүүдлэх зүүдлэхдээ бүүр
Зүүргүй гэгээн алсад
Зөн совингийн оронд
Зорчиж байна гэж зүүдлэмээр байна
Хамгаас хайртай тэр минь
Халуухан янагийн үгсээ
Сарнай болгон дэвсээд
Саймширч байна гэж зүүдлэмээр байна
Цэлгэр эх орныхоо
Цэцэгт хөндийд очоод
Цэвэрхэн түүнтэйгээ хөтлөлцөөд
Гүйж байна гэж зүүдлэмээр байна
Зүүд чи өнгөтэй юм уу
Зөн совин дагуулдаг юм уу

ZAYA said...

Зул сарын баярын мэнд хүргэе.

бж said...

Zuudchindee zul sariin bolon shine jiliin mend hurgeyee.
Shine ondoo olon saihan bichleg oruulaarai.

Az jargal husen hundetgej yosolson Blog and chini

Arsun said...

Sine jiliin bayariin mend hurgeed shine ondoo az jargal duuren amjil buteel arwin baih boltugai gej yero'oye.

Итгэл-Арвижих said...

Zuudchind shine jiliin mend hurgej az jargal, amjilt buteel, eruul enhiig husie.

ganga said...

Zuudchindee shine jiliin mend hurgej, zuud bolgon ni o'ngot, bichleg bolgon hit bolohiig husen ero'oye.

Anonymous said...

zuudlegchdee shinee onii mend xyrgii..:-)

Мика /美香/ said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Nyamka said...

ODOO AMID HUNII SUNS ZUUDLEHEER YADIIN BE. NAD HAIULAACH HUMUUSEE!

Anonymous said...

sain baina uu? neg sonin zuud zuudleed utgiin haisan oldohgui yum. taniig helj ugch yunii magad geed bichlee. bi odoo 30 nastai. bagadaa buyu 2-5-r angidaa horsh ailiinhaa ohintoi naizaldag bas neg angid surdag baisan um. harin 5-r angidaa ter burhan bolson. getel bi er ternii tuhai bodoogui baihad urid shunu terniig ger buliig ni bas zuudleh yum. terniig ungurch baina gej. Bas neg egchteigee aimar muudaltsaad zodoldoj baina gej zuudelsn ene zuudnuud ymar uchirtai um boloo.Bi oro emegtei ch emegtei huntei neg bus udaa zodoldoj uzsen l dee. ghdee ter zodoon aimar zodoon bsaan burhan min

Зүүдний тэмдэглэл said...

За би зүүд тайлж мэдэхгүй дээ. Ер ямар байдгийг мэдэхгүй юм. Учир нь зүүдэлдэг хүн зүүдээ тайлж мэдэх учиргүй, харин огт зүүдэлдэггүй хүн зүүдийг зөв тайлдаг юм гэсэн. Гэхдээ юутай ч тэр бага насандаа тоглож байсан найз чинь олон жилийн дараа зүүдэнд ирсэн бол тэр хүний сүнстэй чи ямар нэгэн сэжмээр дотно холбоотой л байж дээ. Тийм болоод л сүнсний чинь зөн хөдөлсөн байх. Өөрөөр хэлж мэдэх юм алга. тэр зодоон нүдээн бол нэг их онц зүйл биш, анхан шатны байдаг л нэг, бор давхаргад бичигдсэн агшин зуурын бодол, мэдрэмж, хүсэл тэр бүхний үр нөлөө байж болох талтай.

Anonymous said...

sonirholtoi yumaa haya zuudendee harsan gzartaa daraa n zochilj bsan shuu

Anonymous said...

Alurchin zvvdleed huugduj bn gej zvvdlvel yah bol? tegsnee jhn bn bgad humuust hdvtert ortloo zoduuljii. gej zvvdelbel muu yu?