#

Sunday, December 2, 2007

Өөрийнхөө шарилыг эргэлээ

Тэнгэр нураад дарчихсан мэт гэж ярьдаг даа. Ер нь юу юугүй тэнгэр нурчихмаар мэт харанхуйлсан, эл хуль атлаа бүгчимдсэн, Антей шиг эрч хүч зүрхэнд минь байсансан бол энэ нүүгэлтсэн харанхуйг, харанхуйлан бууж ирэх тэнгэрийг нэг сайн мөрлөж сэгсэрмээр ч шиг... Хааяа нэг цахилгаан гялсхийхээр баримжаалан тэр харанхуйн дундуур тэнүүчилж, юуг ч юм эрж хайж хичнээн явав даа. Яваад л, яваад л байх юм. Хичнээн удсаныг бүү мэд, явсаар нэгэн бяцхан чулуун хөшөөнд тулж зогсов. Тэр хөшөөг хайж явсан бололтой. Чулуун хөшөөний өмнө сөхөрч суулаа. Он жилүүдийн тоосонд нэвсийтлээ дарагдсан байх юм. Салхи ч үгүй, бороо ч үгүй тийм ертөнцөд байна. Юу ч бодогдохгүй, юу ч санагдахгүй, юуг ч мэдрэхгүй.... Бас хичнээн ч удав. Эцэст нь бие хөшиж..,

Хөшсөн гараа алгуурхан өргөж,

Хүйтэн хавтанд аяархан хүргэв.

Тоос шороог нь арилган байж

Тодхон сийлсэн үсгийг нь гаргав.

Өмлөж цохисон тэр үсгүүдээр

Өөрийн минь нэрийг бичсэн байх юм।

Сэтгэл зүрх шаналах ч үгүй, шархирах ч үгүй, баясал хөөрийн өчүүхэн ч оч үгүй, тэр харанхуйн цаадах шиг юу ч үгүй хов хоосон, тэр аглагт шиг эл хуль, нээрээ нэгмөсөн амарч тайвширчээ।

#

18 comments:

ganga said...

Та бүтээлээрээ авъяасаараа зүүдэндээ бус бүтээлээрээ хөшөө босгоном.

Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хүлэг хоёроо цуг аргамжсан
Сэрүүн алтайн минь ширхэг чулуу
Өөрийг минь элээх
Өлгийдээр минь босгох
Эхний бөгөөд
Эцсийн чулуу
Энэ чулуу-минй чулуу
(Тоомойн Очирхүү)

ganga said...

Ehnii buteeleeree delit, sov sorry

Зүүдний тэмдэглэл said...

bayarlalaa. he he, Уг нь тэр хөшөө маань шарилынх юм. Би баахан зэнзийрхээд зүгээр хөшөө гэчихсэн юм, тэгсэн нээрээ эргээд харахнээ нь арай өөр ойлголт өгөхөөр болчихож, тэгээд гарчигийг нь сольчихлоо. Гэхдээ сайхан ерөөл ирүүлсэн таньд баярлалаа

ZAYA said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Гүн бясалгалд сууж дээд оюун ухаантай харьцаж байгаа юм шиг...

нэмлэТ said...

burhan min ene zuud l baisan baigaasai, gaihamshigtai!

A.Амарсайхан said...

Пу, пу. Мод тогш. Ёрын зүүд байна. Уран бүтээлчид үхэл дуулаад ирэхээрээ явчихдаг шүү.
Энэ намар Виктор Цой, өөр хэн хэн ч билээ дээ, үхлийн тухай дуулаад удалгүй нас барсан уран бүтээлчдийн тухай нэвтрүүлэг гарч байсан.

Anonymous said...

Заяа-д зүүдийг тун ч өөдрөгөөр тайлсанд баярлалаа.

Нэлмэ-д Энэ зүүд ээ хө, зүгээр...

Амарсайхан-д
За хө, мод л харагдах юм бол харйж очоод тогшоод салахгүй болчихоод байгаа ш тээ, хэ хэ. Гэхдээ энэ зүгээр байх аа. Яг клиник нь биш, надад бол зүрх сэтгэл ч юм уу, нэг тийм, баярлаж, гомддог хөөрдөг энэ тэр болдог тэр юм аа оршуулчихшиг болсон. Гэхдээ сэрүүндээ бол зүгээр л дээ. Тэгэхээр гайгүй байх аа.
Ер нь бол уран бүтээлчид үхлээ уран бүтээлдээ дуудаад ирүүлчихсэн нь их нийтлэг. Тэгэж өнгөрсөн хүмүүсийн нэрсийг жагсаавал хүн гайхмаар олон тоо гарч магадгүй. Б.Пастерняк "Яруу найрагчид аа, найраг шүлгэндээ үхлээ бүү зөгнө" гэж гэрээслэсэн юм гэнэ лээ.

Арсун said...

Хааа, Зөн билгийн аялал. Зvvдчин лавтaй зуун жилийн ирээдvйд очоод ирэв vv. Гайхамшигтай.

тэнэмэл said...

ooriigoo yxsen gej zuudelbel monordog gedeg bxaa...:-)

Anonymous said...

Яасан хэцүү зүүд вэ.Та бид хоёр нэг жимээр алхаад байх шиг.
Гэхдээ нэг дууль төгсөхөд шинэ дууль эхэлж л байх вий..тайвшираад өөрийгөө авснаас гаргаж зүүдлээрэй.

sunjee said...

yasan gunigtaidyy bloguud bicheed bnaa gej.

nana said...

uuriinhoo shariliig ergesen bol ikh utr nasalnaa gsn ug.

Зүүдний тэмдэглэл said...

he he, hun gegeereh gej baihad gunig munig, avs ene ter bolood yavchikhiimaa

Amaraa said...

huniig gegeereh gej bhad ta nar
za ter yahav ahaar sonin yu bnaa

Monzaluu said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

nana said...

harin tii, zuudchingiin gegeerch bgaa ni zuudnees ni medegdev

sunjee said...

za za, ugaasaa gegeen hun ymar yumandaa gegeerdgiin, demii yum yarijeehiin.