#

Monday, December 31, 2007

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой хуучин оноо үдэх шив

Ландри хийх гэсэн чинь ландрийн машин ажилладаггүй, тэгээд одоо шинэ он дөхөж байхад яаж цэвэрлэгээгүй байхав дээ гээд гараар угаалаа. Баннандаа ус дүүргэчихээд, өөрөө дотор нь орчихоод л бөөн хөөс, уур манан болсон амьтан сууж байтал хаалга онгойгоод хүн ороод ирэх юм.

Хар хувцас, хар нүдний шилтэй нэг өндөр баки залуу ороод ирлээ, араас нь гэтэл Ерөнхийлөгч маань, бас Ерөнхий сайд тэгээд бас баахан хар шилтэй залуус ороод ирэх нь тэр. Уг нь би ч иймэрхүү юманд нэг их энэ тэрээ болоод байдаггүй, хэнэгүй тал нь хэтэрчихсэн товариш ч гэсэн бас сандарч байна аа. Энэ чинь аргагүй ч байх, Төрийн тэргүүнүүд ингээд гэрт гэнэтхэн ороод ирж байхад чинь барьц алддаг л юм байна. Сандрахдаа “Сайн явцгааж байна уу” гээд хөөстэй шал нойтон гараа сунгатал Ерөнхийлөгч нэг гараа өгөх гэснээ царай нь нэг хачин болоод гар барьсангүй, дээгүүр хараад цаашаа эргээд явчихлаа.

Харин Ерөнхий сайд маань мушилзаж ирээд л, хуучин оныхоо хир буртагийг угааж байна уу, сайн угаагаарай хө, бүгдээрээ хамжиж дэмжээд цэвэрлэнэ ээ хө, сайн цэвэрлэнэ дээ гээд гар бариад, бас зогссонгүй дал мөрөөр тэврээд ар нуруун дээр пэт пат хийтэл нь алгадаад авч байна. Хэ хэ бид ч бас нэгэнтээ ингэж тэврэлдэж л явсан улс, эр хүн шиг... гэхдээ Ерөнхийлөгчийн сэтгэл гонсгор байхаар нь бас сэтгэл жаахан тийм байсан ч Ерөнхий сайдынхаа тэр нөхөрсөг тэврэлт, хир буртагаа сайн угаагаарай гэсэн урам өгсөн үгэнд нь их урамшиж байна аа. Бас хажууд нь надтай хамт бараг 5-6 жил төрийн албанд зүтгэсэн буурал ах маань байж байх юм. Зүтгэнээ хө, ХЭЭН гээд тэр бас урам өгч байна. Хуучин оныг иймэрхүү сонинтой үдэх шив.

2007 оны Хамгийн сүүлчийн зүүд энэ болвой хөөрхий.

#

10 comments:

peakfinder said...

Manai shine yoronhii said tun dajgui hun sanagdaad baigaa shuu.
Zuudchin tand shine onii mend hurgej mendchilye.

Amaraa said...

Shine onii mend hurgey.Yeronhii said tanid goy ug helsen bnaa

Anonymous said...

shingen savangaar ugaaval xir sain arildgiin gedgiin ;-)

ZAYA said...

Зүүдчиндээ шинэ ондоо олон сайхан зүүд зүүдлэхийг хүсье.
Ерөнхий сайд сайн байна гэдэг чинь бас их чухал. Зүүд биелэх болтугай.

A.Амарсайхан said...

Ерөнхийлөгч хир буртгаа угааж байгаа хүнийг морилон ирж харсан юм байж. Өөрөө хир буртгаа угаая гэж хэзээ нэгэн цагт бодох болов уу?
Эсвэл төр солигдоод хир буртгийг нь хүчээр угаах цаг ирэх болов уу? Горьдох л юм даа.

ganga said...

Zuudchinii oni suuliin 2 zuudnees haldvar avaad ulger bichiv. Hotiin ohin ho'dooguur guigeed hol aldaj buudsan bol zuudchin and mini heleerei.

Arsun said...

Их сонин зvvднvvд байна шvv.

Arsun said...

Gantshan minutad hiih dasgal tawilaa. Minii gar hunii gar shig yawaad o'gdog ni ih sonin, turshaad uzeerei.

oyunaa said...

Saihan zuud zuudeljee. Shine onii ehnii zuud yamar bh bol ih sonin sanagdaj bna shuu...

Anonymous said...

Энэ зүүдний тайлал нь 2008 онд С.Баярын тэргүүлсэн нам ялж, тэр тэргүүлсэн засгийн газраа үргэлжлүүлсэн, 2009 онд Н.Энхбаяр сонгуульд ялагдсан нь юм биш үү.

Учр нь Энхбаяр гар барьсангүй буцаад, Баяр гар барьчихсан байна.