Зүгээр л би гунигтай байна.
Мөстэй кола хэмээн хашгирах хүүгийн хоолой сөөнгө
Мөрнөөс нь ундаатай том хайрцаг дүүжлээстэй,
Түмэн амьтныг царайчилж, аргадан бүлтэгнэсээр
Түгжрэлд гацсан машинуудыг сүлжин, өдөржин холхино.
Түнжгэр толгой нь аагим наранд харлаж, хөлс нь урсана
Төвөгшөөж зарим нь хаалттай цонхны цаанаас хялайна.
Мөс нь хайлж бүлээсээд, ааг нь хэдийнэ гарчихсан ч
Мөнөөх хөвүүн "Мөстэй кола" гэж хашгирсаар явж одох..
Түнжгэр толгойтой жаахан тэр хөвүүн хүзүүндээ дөнгөтэй
Түмэн олон харин ялаа үргээх мэт сэжиглэнгүй өнгөрөх
Зүгээр л би гунигтай байна.
.
Зүгээр л би гунигтай байна.
Зөрж өнгөрсөн хөгшин гэмшсэн аймхай нүдтэй,
Зөндөө их, бүр цээжний гүнээсээ санаа алдах нь цочим
Зөөж яваа савтай усныхаа хүндэд ч биш байх
Зүтгэж ядан, тэсэж ядан яваа амьдралынхаа ачаанд
Зүрх нь туйлдаж, итгэл нь мөхөж, тамир нь шавхагдаад
Зөв нь буруудаж, буруу нь зөвдсөн бүхний төлөө
Зүгээр л бүхний өмнө өөрийн эрхгүй бэмбэгнэн чичирч
Зөвхөн өөрийгөө л буруутган, яллан байх шиг...
Гэмшил дүүрэн тэр харцыг хальт хараад өнгөрөх
Гэртээ дэлгэцээр улс төрчийн хэнэггүй гөлгөр царайг харах
Зүгээр л би гунигтай байна
#

No comments:
Post a Comment