#

Thursday, February 13, 2014

Зүүднээсээ болж ажлаасаа халагдсан эр.

Иймэрхүү зүйлс тохиолддог шүү. Надад ч бас нэг бус нэлээд хэдэн удаа тохиолдсон. Аз болоход доорх Голланд эр шиг би сонинд зүүдээ гаргаагүй учир миний амьдралд сөрөг зүйл учраагүй билээ. 
Зүүдчин.
 

... Голландын Бостон хотын "Глоб" сонины шинэ мэдээний хэлтсийн редактор Эдуард Сэмсон 1883 онд нэг сонин зүйл зүүдэлжээ. Тэр-бээр дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг мэдээллийг хэвлэлд бэлтгэдэг тул цагтаа тарж, гэртээ харих гэж бараг байдаггүй юмсанж.
Сэмсон нэг өдөр нанчид чамгүй хүртчихээд зүүрмэглэжээ. Аймшигтай хар дарсан зүүднээс усан хулгана болтлоо хөлөрсөн Сэмсон өглөөний гурван цагт сэрсэн ажээ. Сэргэе гэж бодоод галуун хүзүүтэй шилтэй уснаас толгой руугаа цутгаад тасалгаандаа ортол ариутган шүүгээгүй цахилгаан утас овоолгоостой тэвхийн угтсан байна.
Тэдгээрийг уншиж нягтлах гэтэл тухайн үед санаа нь төвлөрч огт чадсангүй ядаад орхиж л дээ. Аргаа барахдаа зүүдээ цаасан дээр буулгахаар шийджээ. Ингээд Индонезийн Ява, Суматрын арлуудын хоорондохь хоолойд оршдог Праломе арлын хэдэн мянган хүн ард нь дэлбэрч байгаа галт уулын халуун хайлмагаас ухаантай ухаангүй зуггаж буйг дүрслэн бичжээ. Гэтэл далайн ус буцалж далайн эрэг халуун хүмүүс хий үймэлдэн сандарч байгаа аймшигт явдлыг нэгд нэггүй тэмдэглэжээ.
Тэгээд Сэмсон тэмдэглэлийнхээ зах дээр "Чухал!" гэж сараачин ширээн дээрээ үлдээгээд жаахан дугхийхээр гэртээ харьжээ. Цаашид юу болсон гэж санана. Ерөнхий ариутган шүүгч нь өглөө Сэмсоны тэмдэглэлийг уншаад "Энэ мэдээг лав шөнө цахилгаанаар авчээ дээ" гэж бодон түүнийг тэр өдрийн дугаарт оруулахаар шийдэж дээ. Тэр дуулиант явдлын тухай бусад сонин ч хуулбарлан нийтэлсэн байна.
Дээрх явдлын тухай зүүн Өмнөд Азиас ямар нэгэн мэдээ ирээгүй учраас сүйрлийн тухай ямар ч нэмэлт тодорхой зүйл сонин хэвлэлд гарсангүй. "Глоб" сониныг эрхлэн гаргагч галзууртлаа уурсан учрыг тайлбарлахыг Сэмсоноос шаарджээ. Сэмсон ичиж зовон, сонины газрыг санаандгүй хөөдсөн учраа хэлсэн байна.
Сэмсоныг ажлаас нь халжээ. Гэтэл Энэтхэгийн далайд болсон ер бусын явдлын тухай хэсэг бусаг мэдээ янз бүрийн газраас ирдэг байгаа.Сонинууд энэ тухай мэдээг яаралтай нийтэлж, уучлал гуйхаа азнахаар шийдэж Кракатау гэдэг галт уул дэлбэрэн бүхэл бүтэн арлыг хүн амтай нь цуг устгасныг мэдээлсэн усан онгоцууд Энэтхэгийн далайн буудалд ирэх болсон ажээ.
Сэмсон яагаа бол? Түүнийг “Глоб" сонин тэр дороо урьж ажиллуулсан гэнэ. Кракатау галт уул 1883 оны наймдугаар сарын 27-нд хүрхэрч улаан хайлмаг цацаж байснаа 29-ний өглөө бүрмөсөн дэлбэрч арлыг устгасан юмсан. Тэр аймшигт явдал Сэмсоныг редакцийн буйдан дээр хар даран зүүдэлж байх үед болсон ажээ. Тайлшгүй шалтгаанаар Сэмсон сөнөсөн арлыг Праломе гэж нэрлэсэн боловч үнэндээ Каракатау арал сөнөсөн юм байна. Гэвч яваандаа энэ оньсогыг таажээ.
Эдуард Сэмсон хөгширч бараг сохорчээ. Голландын түүхийн нийгэмлэг урьдын явдлыг гэнэт санаад түүнд хуучны газрын зураг бэлэглэж. Тэр зураг дээр Кракатау арлыг бараг 150 жилийн өмнө нутгийнхны нэрлэдэг Праломе гэдэг хуучин нэрээр нь тэмдэглэсэн байжээ. 

Нийтэлсэн ТҮВШИНТОГТОХ

Эх сурвалж: http://my-book-collection.blog.banjig.net/post.php?post_id=123950#comment-584572

#

3 comments:

Arsun said...

Надад ч бас зүүднээсээ болж асуудалд ороогдох шахсан тохиолдол бий

Мокототото said...

Хо сонирхолтой, Зивүүн юм аа...

Ц. Кена said...

өөртэй минь адилхан зүүд гэх зэргэлдээ ертөнцөд амьдардаг нэгний блогт зочилсондоо баяртай байна.