“Даарч байна уу” гэж зүүдэнд минь чи юунд асуув
Дагжтал чичирч байсан ч би “Тийм” гэж хэлээгүй
Цан хүүрэг угалзарсан цонхны цаад руу ширтээд
Цас чихрахыг сонсооч гэж гунигтайхан шивнэсэн
Чамгүй өдөр хоногууд будрах цас мэт лавссаар
Чиний одсон мөрийг нэвсийтэл дарахыг би чимээгүй л харж суусан
Дагширч хатууртал нь харь хүмүүс холхихыг ч харсан
Даарна гэдэг юу ч биш болохыг би тэгээд мэдсэн
Тийм хүйтэн өдрүүдийг орь ганцаар үдсээр байхад
Тийм орь ганцаардал цасан шуурга мэт исгэрч байсан
Цас чихруулсаар чамайг хүрээд ирлээ гэж зүүдэлсээр
Цан хүүргэн дунд зүүрмэглэхдээ ч халуун бүлээнийг мартсан
Хөлдөж цантсан сормуусан дээр минь бүлээхэн уруулаа наавал
Хөшиж царцсан биеийг минь халуун хайраар тэвэрвэл
Тэсгэл алдан, хэрвээ би “Даарч байна” гэж шивнэх аваас
Тэр магад, чамайгаа хүлээж чадаагүйнх ээ
2012.03.14
Tuesday, March 13, 2012
Хоёр гараа өвдөгнийхөө завсар хавчуулаад унтчихаж
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:02 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Тэвчээр, итгэл сэтгэлд амилуулсан сайхан шүлэг байна. Амлаагүйгээ өөртөө амлаад амьдралдаа нэг л хүнийг хүлээж байдаг анхны дурлал шиг. Бас тэр минь бүтээгүй байсан ч мэртаж чадаагүй шиг.
Яагаад ч юм бэ шөнөжин уншчихлаа. Огт уйдсангүй баярлалала. Дагасугай.
Hooh
Uneheer saihan shuleg
Minii hayag facebook deer zaya jargalsaikhan gej bgaa tantai nz bolbol ih bayarlah bolno shuu
Post a Comment