#

Wednesday, September 16, 2009

Зүүд худалдаж авсан нь

Эрт урдын цагт аяншиж ядарсан хөгшин, залуу хоёр худалдаачин үдийн цайгаа ууж байтал гэнэт хөгшин худалдаачин нь “Би ер нь жаахан унтая” гээд залуу худалдаачнаа “Тэг, тэг” гэхийг ч хүлээлгүй бөх гэгчээр унтаж эхлэв гэнэ. Залуу худалдаачин “Яасан ч хурдан унтдаг юм бэ дээ” гэж бодон хөгшин худалдаачин руу харж суутал гэнэт хөгшний хамраас нэг соно дүнгэнэн гарч тэртээх арлын зүг нисэн оджээ. “За, нэг юм боллоо доо” гэж залуу худалдаачин бодож дуусаагүй байтал нөгөөх соно буцаж ирээд мөн л яах ийхийн зуургүй хөгшин худалдаачны хамар уруу орчихов гэнэ. Тэгээд удсан ч үгүй хөгшин худалдаачин сэрч “Би сая тун хачин зүүд зүүдэллээ“ гээд “Тэр харагдаж байгаа арал дээр маш баян хүмүүн амьдарч байгаа бөгөөд тэдний цэцэрлэгийн цагаан цэцэгтэй модон дээр нэгэн соно нисэж ирээд энд ух гэлээ. Тэгээд ухтал дүүрэн алта, мөнгө бүхий ваар байх юм” гэж өгүүлэв. Чих тавин анхааралтай чагнаж байсан залуу хайхрамжгүй дүр эсгэн “Хачин л юм даа. Гэхдээ надад наад зүүдээ зарчихгүй юу” гэж гэнэ. Тэгэхэд нь хөгшин худалаачин “Хоосон
зүүд худалдаж аваад юу хийх нь вэ? Мөнгөө дэмий үрж байгаа юм биш үү” гэж гайхахад залуу худалдаачин “Зүгээр ээ, зүгээр. Зарчих л даа” гэхэд хөгшин худалдаачин зөвшөөрчээ. Төдсөн ч үгүй хөгшин, залуу хоёр худалдаачин өөрийн худалдааны аянаа дуусгаад гэр гэрийн зүг оджээ. Залуу худалдаачин ч ээлжит аяндаа гарч байгаа мэтээр бэлтгээд тусдаа эргэн нөгөөх арлын зүг явжээ. Хайж явсаар баяныхыг ч олж, хүссэн ёсоороо тэдний цэцэрлэгчин ч болжээ.

Ийнхүү хичээнгүйлэн ажилласан олон өдрүүд одож, хавар болон мод нахиалахад нэг ч модонд цагаан цэцэг дэлгэрсэнгүй гэнэ. Гэвч залуу худалдаачин санаагаар унасангүй, улам ч хичээнгүйлэн ажилласаар дараа хаврыг угтжээ. Хаврын өврүүд эхэлж, мод нахиалж эхэлсэн ч модод цэцэглэхгүй л байлаа. Ийнхүү хоёрдахь хавраан үдэн, урьдын адилаар шаргуу ажилласаар гуравдахь хавраа угтжээ.

Дадсан ёсоороо эртлэн босож цэцэрлэгтээн очиж цагаан цэцэг битүү цэцэглэсэн ганц мод байхыг хараад нүдэндээ итгэж ядан баярлажээ. Тэгээд залуу худалдаачин тэр оройдоо хэнд ч анзаарагдалгүй сэмхэн босч, нөгөөх модныхоо дор ухаж үзтэл худалдаж авсан зүүд ёсоор алт мөнгө бүхий ваар байлаа. Баярласан залуу алт мөнгө бүхий ваараан хүнд мэдэгдэхээргүй газар нуугаад маргааш нь баян эзэнтэйгээ уулзан, хөлс мөнгөө бодолцож аваад нутгийн зүг жолоо залжээ. Ийнхүү уйгагүй шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд хоосон зүүдийг бодитой болгосон залуу худалдаачин маань дутагдах гачигдахыг мэдэхгүй, хавь ойрныхондоо тус болон нэг насаараа амар сайхандаа жаргажээ.
Japan

#

2 comments:

bolor7erdene said...

Би бас энэ талаар үргэлж боддог. Хэн нэгний зүүдийг авч болох эсэх, эсвэл болзож тохироод зүүдэндээ уулзаж болох эсэхийг туршиж үзэх гэж нэлээд цаг барлаа. Охин маань үргэлж л айдастай зүүд зүүдлээд бгааг мэдсэнийхээ дараа зүүдэнд нь нэвтрэх гэж хичээсэн ч бүтлээ олоогүй. Өвөрт минь байгаа тэр амьтныг юу тэгтэлээ айлгаж цочоодгийг олж мэдэхийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн бнам

r said...

sonin yumaa saihan sangdlaa http://sergegsuns.blogspot.com/