#

Friday, September 11, 2009

Муу ажил гэж үгүй

Нэгэн гэгээн сахилтан Бурханаас хэн диваажинд төрөхийг үзүүлж өгөөч гэж залбиран гуйжээ. Хариулт нь зүүдэнд ирэв: “Танай хорооллоос махны худалдагч диваажинд ирэх юм байна”. “Энэ ч арай дэндэнэ ээ”, гэгээн сахилтан ямар ч боловсролгүй, тийм бүдүүлэг хүн диваажинд очих болсонд багагүй бухимджээ. Тэр мөргөл үйлдэж уучлал эрээд дахин Бурханаас лавлалаа. Хариулт нь дахин зүүдэнд сонсогдож: “Чамайг үүний чинь төлөө шийтгэхсэн. Бусдын үйл хэргийг мэдэхгүй байж битгий тэгж дээрэлхүү загна” гэжээ.

Гэгээн сахилтан өглөө нь махны худалдаачныд очиж амьдрал ахуйтай нь танилцахаас өөр аргагүй болов. Олсон орлогынхоо багаахан хувийг гэр бүлээ тэжээхэд зориулж, үлдсэнийг нь ядуучуудад хувааж өгдөг гэдгээ махны худалдагч яриад бусад хүмүүсийг ч мөн ингэдэг гэж бодож байна гэжээ. Мөн нэг удаа олзонд байсан охиныг их мөнгөөр худалдан авч, асарч хүмүүжүүлээд төрсөн хүүтэйгээ суулгахаар зэхэж байтал нэгэн гунигт дарагдсан залуу алс газраас иржээ. Тэр залуу багадаа сүй тавьсан охиноо энд байна гэж зүүдэлснээ ярьж, тэр охиныг хэдэн жилийн өмнө цэргүүд хулгайлан явсан юм гэв. Махны худалдагч огтхон ч эргэлзсэнгүй, асармал охиноо тэр залууд даруйхан өглөө. “Чи ч ёстой Бурханы хүн байна даа!” гэж хэрэгт дуртай зүүдлэгч хэлэв. Тэгээд дахин нэг удаа Бурханыг зүүдэлж, ийм сайхан хүнтэй уулзуулсных нь төлөө талархахсан гэж боджээ. Бурхан ч хүссэн ёсоор нь дахин зүүдлэгдэв. Бурхан хэзээ ч олон үг хэлдэггүй билээ. “Муу ажил гэж үгүй” л гэсэн гэдэг.

Раби Ниссим, “Хибур Йафе Мехайесчуа”

#

4 comments:

A.Амарсайхан said...

Манайд махны худалдагч хийх хүн олдохоо байлаа. Арав төгссөн бүх хүүхэд дээд сургуульд орчих юм. Элий балай нь ч хүртэл.

Anonymous said...

хэ хэ, харин тийн, Бүх хүн дээд болвсолдтой болчихоор одоо махны худалдагч хийх хүн олдохгүй болчих вий гэж санаа зовох юм

Жаагий said...

Taniig blogtoo uriya. zolushkajd@gmail.com ruu mail hayagaa yavuulaarai

bolor7erdene said...

Ёстой гоё