#

Monday, June 18, 2007

Аав аа дурсахад...

/Зүүд биш, дурсамж/

Өглөө нойрноос сэрж ядан байтал долоон настай охин маань хацар дээр шовхийтэл үнссэнээ Today Father’s day гэж байна. Тэгээд би танд бэлэг бэлдсэн, та одоо авах уу, орой авах уу гэнэ ээ. Энэ ертөмций дээр аав болсоны маань нэгэн баяр жаргал гэвэл чухам энэ мөн дөө. Хэзээ нэгэн цагт аав маань мөн л үрс биднээрээ бахархан, энэхүү аав болсоны нэн гаргуун баяр жаргалыг мэдэрч л байсан байх даа гээд, өөрийн эрхгүй аавыгаа бодоод явчихлаа. Тэгээд аавыгаа бага зэрэг дурсав.


Хаа ч явсан муу аавын минь төрх байнга л харагдах юм даа. Намайг Америкт ирээд удаагүй, 3 сарын дараа аав маань өнгөрсөн юм. Хоёрхон хоногийн өмнө утсаар ярихад “Аав нь сайн байна, Миний хүү зорьсондоо хүрчихээд л ирдэг юм шүү. Аав нь нутаг явлаа. Нутагт их сайхан зун болж байна гэнэ ээ. Өргөн Зурааныхаа цэцэгс дотор тонгочино доо, аав нь. Маргаашийн онгоцоор ниснэ” гэж их цовоо цолгиун ярьж байж билээ. Энэ тонгочиж гэдэг үгийг нь сонсоод би аавыгаа шоолон ихэд инээсэн юм. Учир нь аавын маань хоёр хөл их муу, таягтай чүү ай явдаг хүн, тэр цэцгэс дотор хэрхэн тонгочиж байгааг нь төсөөлөхөөр өөрийн эрхгүй нэгэн хөгжилтэй зураг харагдаад байж билээ. Аав маань харин сэтгэлээрээ бол үнэхээр тэр нутаг нугынхаа цэцгэс дотор тонгочиж чадна шүү. Улаанбаатарт байх үедээ бол нутгаа байнга ярьдагсан. Нас нь их ч явж, 80 гараад ирэхээрээ ердөө ярьдаг юм нь нутаг л болчихсон байсан. Уул усаа ярина. Хадагтын хөтлөөр хаврын хаварт зүтгэсээр гараад ирэх ч ай даа мөн ч сайхан шүү, ертөмций тэр аяараа халамцуу болчихсон байдагсан гэж ирээд л ярина. Нутгийнханаа, өөрийн үеийн өнгөрч одсон хөгшидөө их дурсана аа. Манай нутагт Бүдүүн Сэд гэж нээх их гижигтэй хүн байх. Хаалгыг нь гаднаас нь дарж байгаад л гэрийнх нь гаднаас Гижиг, Гижиг гэхтэй зэрэг л гэр доторх хамаг юм аа тараагаад хагалж хэмхэчээд унадагсан, тийм л их гижигтэй хүнсэн, хөөрхий гэж ирээд л ярина. Тээр, шар тахиа жилийн хавар, тарлан цастай байхад Их Дөрөлжөөр муу Давхар жолоотоо уначихсан дэргүүлээд гараад ирлээ дээ, тэгтэл... гэж ирээд л үлгэр домог шиг юм хөврүүлчихнэ. Сонсоод л баймаар... Бага залуу байхад аавынхаа ярихыг сонирхож шохоорхоод л, өвөр дээр нь суучихаад улам лавшруулан тэгээд тэгээд хэмээн байн байн шалж, шавдуулж, уцаарыг нь хөдөлгөн байж удтал яриулдагсан. Харин сүүлдээ надад түүнээс илүү сонирхох зүйл бишгүй болсон мэт санагдаж, аавыгаа “Тэгээд” гэж шавдуулахаа болчихсон. Улам улмаар улам л холдоод, тэр тусам аав маань харин ч өөрөө ярьдаг болоод ирсэн. Сүүлдээ яриаг нь огт сонсохгүй байсан ч хамаагүй ярьж л байдаг, өглөө оройд гэрт нь орохоор өнөөх нь нутгаа, нутгийнхаа ярьж суудагсан. Тийн ярьж суухад нь санаа бодол нь аль хэдийнэ тэр Алтайн уулсын аглагт, тэртээх он жилүүддээ оччихсон мэт, өтөл болсон нүдэнд нь үе үе ямар нэгэн очис гялс гялс хийх шиг болдог байж билээ.
Би чинь энэ уулсынхаа бэлийнх нь цэцгэс бүхнээс нь үлгэр сонсож өссөн юм шүү дээ. Чулуу болгон нь аавыг нь таньдаг юм гэж ярьдагсан. Намайг багад дагуулаад хөдөөгүүр их явна аа. Гэнэтхэн уулсын хэц жимийн хажуугийн чулуун дээр очиж тонгойгоод ямар нэгэн юм шивнээд суучихдагсан. Тэгснээ учиргүй инээгээд л... Яасийм гэхээр, Өө аав нь энүүнээс/нөгөөх чулуугаа зааж/ Чи нөгөө муу Банзайг санаж байна уу, гэсэн чинь саналгүй яах юм гэж байна шүү, Их золиг шүү гэнэ. Бодвол тэр Банзайтайгаа тэр хавьд л нэг бужигнуулж явсан юм шиг байгаа юм.

Тэгээд аав ярьж байснаараа маргааш нутгаа ниссэн байсан. Харин нутагтаа очоод л хоёр хоноод өнгөрчихөж... Хүнд хүчир ажлын дараа байрандаа ирчихээд, хамт амьдарч байсан байрныхантайгаа хоол унд гэсэн шиг суутал монголоос дуудлага орж ирлээ. Том эгч маань ярьж байна. “За миний дүү, аавынх нь бие муухан байна, Ер нь л муухан байна” гэлээ. Эхлээд би нэг л сайн ойлгосонгүй. Эгч цааш нь хэлж байна, “Улаанбаатараас тэд нарыг дуудуулсан. За миний дүү одоо нааш цаашаа явах гээд яах вэ” гэж байна. Би юу болоод байгааг маш сайн ойлгов. Миний царайны байдал төрхөөс манай өрөөнийхөн ямар нэгнийг гадарласан бололтой, хормын өмнө ширээ тойрон хөгжилдөж байсан нь алга болчихоод бүгд сэтгэл нь зовсон шинжтэй болчихов. Би тэгэхэд сэтгэлээ яаж тэгэж их барьж чадсанаа одоо ч гайхдаг юм. Юу ч болоогүй мэт, нөгөөдүүл лүүгээ харж, бүр инээмсэглээд, “Аавын бие жаахан муухан байна гэнэ ээ, гэхдээ гайгүй байх өө” гэчихээд хийж байснаа, ярьж байснаа үргэлжлүүлж билээ. Гэхдээ хоол идэж суусан ч, юм ярьж байсан ч дотор аавын маань дүр харагдаад, цээж гашуу оргиод, ухаан санаа огт өөр газарт байх шиг... Учиргүй гараад гүйчихмээр ч шиг. Гэвч тэр оройг яаж ийгээд тайван өнгөрөөж, нөхдүүд маань амар тайван унтсан хойно сэмхэн гарч байрны арын модод дотор орж сууж байгаад оройжингоо бөглөрсөнөө харин ч нэг сайн юүлж авсансан. Үүрээр Монгол руу залгалаа. Эгч утас авч байна. Том эгч маань надаас 25 эгч, хатуу хөтүүг үзсээр Алтайн хөх чулуу шигээ хатуужиж, сэтгэл бодол чангатай болсон хэцүү талын хүн. Хар багаас ээжийг маань орлосон хүн. “Одоо миний дүү уйлж унжаад хэрэггүй ээ, Аавынхаа голомтыг залгаж үлдэж байгаа эр хүн шүү дээ чи. Наанаа лам хар хүн байвал ном буян хийлгэхийг бод. Бид нар энд хойтынх нь ажлыг хэрхэх тухайгаа л ярилцацгааж байна” гэж билээ.
Хожим эргээд санахад нь аавын маань надтай ярьсан сүүлчийн яриан дахь нутаг явлаа гэдэг үг нь цаанаа л нэг өөр үг байж. Нэг л өөр өнгө тоонотой хэлсэн байж. Үнэхээр ч аав маань Улаанбаатараас нутаг руу явахдаа хамаг эд юм, ном судраа аа хуваагаад, үр ач нартаа нэр зааж тараасан байгаа юм. Манай гэрт зуухаа оруулж тавьсан төдийгүй хоёр цоохор авдараа үлдээжээ. Бас хаана ч явсан биенээсээ салгадаггүй нэг хоёр шогол ном, бурхан шүтээнээ...
Нутгаа явах гэж их ч агдсан гэдэг. Яг тэр үед онгоцны нь билет хойшлогдож, хоёр хонох төдий учиргүй харамсаад л... Урьд өмнө ингэж байгаагүй хүнийг нислэг хоёр хоног төдий хойшлоход тэгэж их харамсаад байхаар нь манайхан хөөрхий зөнөж байгаам болов уу гэж бодоцгоосон гэдэг. Гэтэл яг тэр хойтын орондоо буцах цаг нь тулчихаад, үлдсэн хэдхэн хоногоо нутагтаа үдэх гэсэндээ тийн их агдсан байсансан.

Аавтайгаа хамгийн сүүлд салах ёс хийсэн маань сэтгэлд ямар тод үлдэж вэ. Нааш нисдэгийн урьд орой манай ахан дүүс нийлж, аавынд цуглаад жаахан сууцгаалаа. Тэгээд тарцгааж, аав маань ч сэтгэл нь хөдлөөд хатуу идээнээсээ жаахан балгаж, сэтгэл нь амарсан шинжтэй унтаад өгсөн. Аав маань бор идээтэй насан турш их ч дотно нөхөрлөсөн хүн. Сүүлийн үед түүнээ даах нь багадаж, нэг хоёр хундагаас хэтэрдэггүй болчихсон байсан юм. Харин өглөө эртээ онгоцны буудал явахаар гарах замдаа гэрээр нь ороход аав маань орноосоо дөнгөж босчихсон, цээжин дээгүүрээ цамцаа хагас хугасхан тохсон болоод, өнөөх таягаа ч мартчихсан бололтой, галаа түлэх гээд хазганан зогссонсон. Сүүлийн хэдэн жилийн турш манай ахан дүүс аавыг аль нэгнийдээ байлгах гэж ятгаад ядчихсан юм. Яалаа гэж тийм юм байхав, аавынх нь гэж нэг айл байх учиртай. Тэгээд ч аав нь хүний гарт орчихоогүй байна гээд огт халгаагаагүй юм. Нээрээ ч хэн нэгнээр нь асруулалгүй байсаар байгаад л насыг үдсэн дээ. Хувцас хунараа заавал өөрөө угаана, хөгшин хүнээс хир ханхлах муухай гэчихсэн л угааж суудагсан.

Тэгээд, за, юутай ч гал асаатхаг гэж түр хүлээлгээд, гал шүжигнэн асахад хоёр хацрыг минь зөөлөн дулаахан алгаараа шахаж ирээд хоёуланг нь үнэрлэж билээ. Нислэгийг цаг тулчихсан, яарсан хүн бушуухан гарахад ард “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсэн дуу сонсогдсоор үлдсэн сэн.
Өмнө нь намайг ийш тийшээ хол юманд явахад заавал нэг хацрыг маань үнсдэг, нөгөөг нь эргээд ирэхэд чинь гээд үлдээдэг байсан хүн тэгэхэд яагаад хоёуланг нь үнссэний учрыг би ихээ хожуу ойлгож билээ.

Аавыг өнгөрсөний дараагаар “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсээр бор гэртээ сүүтийсээр үлдсэн дүр нь хэсэгтээ надад харагдаж, ажил хийгээд зосгож байхад ч өмнөх ханан дээр дурайж ирээд, кино, ТВ үзэж суухад л тэр дотор харагдаад, тэгээд тэсэлгүй ОО-руу гүйчихдэг, эсвэл гараад, модод дотор орж байгаад нэг эрх чөлөөтэй нэрж гардаг байж билээ. Одоо эрх биш хэдэн жил өнгөрч, гэсэн ч бас хааяа харагдах л юм.

Би бүүр бага 3-4 настай л байсан болов уу, нэгэн тийм дурсамж маш тод үлджээ. Аавыг эзгүй нэг орой яагаад ч юм би учиргүй их айгаад, орон дээрээ бүтээлгээрээ таг бүтээж аваад л амьсгалж ч чадахгүй хэвтээд байж билээ. Манайхан, ах эгч нар маань гадаа хонь, мал, хурга ишиг гэж гүйлдэцгээгээд, тэгээд орж ирээд, унтацгаасан. Тэд намайг аль хэдийнэ унтачихсан гэж бодоцгоосон байх. Би ч бүтээлгэн дотроо түнтийчихээд л чимээ чагнаад байх. Хааяа хотны захад хонь хивэх, үхэр яраглахын хажуугаар хаа нэгтээгээс нэгэн муухай дуутай хүний хүүе хүүе гэж намайг дуудах нь, тоонон дээгүүр нэг юм сүрчигнэн эргэлдэх нь сонсогдсоор хичнээн ч удсан юм бэ, бүү мэд, гэтэл хаа нэгтээгээс аавын маань дуулах дууны шуранхай сонсогдоод, улам тодорсоор, тодорсоор...
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэн дуулсаар гэрийн гадаа ханхийн дөрөө мултархад нь аль хэдийнээ тайвширчихсан би нойронд аргагүй автан унтаад өгч билээ.
Энэ дууны үг ая нь юутай зохицсоныг хожим анзаарч, энэ дуунд хүн ямар их сэтгэлээ шингээж чадсаныг мэдэрсэнсэн. Нээрээ л ихээ их хол газраас хайртай хүүдээ хичнээн их зорьж, зүтгэж, тэмүүлсээр л ирж буй сэтгэлийг энэ хэдхэн үгээр яасан ч гүн гүнзгий, барим тавим илэрхийлээ вэ... Энэ дууг өнөө аялах бүрдээ шаавай багахан хээр морио шавдуулан шавдуулан хүүдээ тэмүүлж яваа аавын маань дүр өөрөө л ургаад ирдэг юм.

Одоо ч гэсэн, заримдаа аав маань үнэхээр л
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэж дуулсаар нэг л өдөр хүрээд ирдэггүй юм байх даа гэж бодогдох л юм.

#

34 comments:

Nana said...

zuudchingiin buh bichleguudiig unshij baihdaa ooriin erhgui gaihmaar boldog olon nuutsiig ni olj medev...
Za hoo, aav chin ikh aguu hun baij dee.
harin hagatsna, salna, irne, butsna gedeg yumiig bid l setgeldee ikh gunzgii bii bolgood bdag ch yum shig... Zoo buu med, ikh l tsohorson hunii ug bailgui dee gsn.

БЭ said...

mash saihan dursamj bichsen baina, yasan ch saihan nutagtai yumb, yasan ch saihan hunb, bur nulimas unagah duhluu, muu aaviigaa bur sanachihlaa baiz, unuudur mongol ruu utsaar yarij joohon setgeliig n devteeheer shiidlee, heden jil bolj bolj ochihod huugee uvurtulj untanaa gej onigoond oruuldag muu aav min! happy father's day!

A.Амарсайхан said...

Нулимстай уншиж дуусгалаа.

Аав тань тэнгэрийн орноос хүүгээ харж,
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ
хэмээн дуулж суугаа биз ээ.

Nana said...

amraa ah ooroo uilmaar komeent bichjee

Цогоо said...

Аавынхаа тухай бодож байгаад Гvvгл Рийдэрээ шалгасан чинь Зvvдчиний энэ блог шинээр нэмэгдчихлээ гээд дурайгаад байж байх юм. Яаж таарахаараа ингэдэг юм. Yнэндээ нулимс унагах шахан байж л уншлаа. Сормуусандаа л эгшээх шив дээ. Аав минь энх тунх байгаа л даа. Тэхдээ сvvлийн vед хєгширч байгаа нь эрс анзаарагддаг болчжээ.

Amaraa said...

Bi ch bas aaviigaa durslaa. Humuusiin comment end bnaa http://www.sonin.mn/?p=11544#Scene_7

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

...Аавыгаан чи орлосон гэж бурхад дуу алданаа...
...Босоод ирэх бишдээ аав минь та
Бодлогогүй муу хүүгээн зэмлэх ч бишдээ та... гээд л сайхан дуу байдагдаа. Хөгшдөөн үдээд, үрсээн угтаад амьдрал үргэлжилсээр... Бидний амьдрал хязгааргүй баяндаа хөгшөөн.

stulga said...

та нарыг монгол орон чинь санан бэтгэрч,гандаж байна.Гудамжны луйварчид Монгол төрөөр маань тоглож байхад та нар тэнд зүүдэлсээрл байх уу?бичлэг чинь үнхээр таалагдлаа.go for it.

Anonymous said...

*

1. сайхан юмаа (202.63.239.195) | 2007.06.21, 13:07

ёо ёо ёсиой нэрэх шиг боллоо
*

2. сайхан юмаа (193.17.243.101) | 2007.06.21, 16:38

bi ch bas tessengui ee
*

3. minii bodloor (202.5.202.10) | 2007.06.21, 16:42

mash saihan bichjee, aavtai ch gesen aaviigaa hairkan aldah vii gehees setgel min aimsan zunduu asgaruulj dotroo ongoilgoloo, hunii setgeliighundsen saihan buteel bna, amjilt husiye
*

4. AAVtai hun (85.160.92.121) | 2007.06.21, 17:40

Bayarlalaa.
*

5. AAVtai hun (222.234.88.33) | 2007.06.21, 18:30

uneheer sonin ym bi ch bas ih uillaa.unshchihaad setgegdel unshsan chini bugd uilsan bh um aaviigaa ih sanaj bna ene amraltaaraa zaaval Mongol yvnaa
*

6. ... (59.7.61.14) | 2007.06.21, 18:50

AAVUUDIIN UMNUUS TAND BAYARLALAA.NUTAGAA,TENGERT BGAA AAV EEJ EE UNEHEER UGUILLEE.UILMAAR BAIVCH TEVCHSEN SHUU,TEHDEE ZURHENDEE UILJ BN DAA,TAND DAHIN BAYARLALAA
*

7. AAVtai hun (195.93.21.100) | 2007.06.21, 18:57

dotor boglorood baisan saixan ongoiloo.
*

8. AAVtai hun (89.125.107.178) | 2007.06.21, 22:08

mash saikhan niitlel baina shuu zunduu uillaa.nutga eejiigee ungursun muu aaviigaa mash ih snalaa
*

11. aavdaa hairtai (58.207.133.61) | 2007.06.22, 1:39

bi hezee ch aavaa bi tanid hairtai gej helj uzeegui,baga baihdaa l helj baisan bolohoos uhaan orsnoosoo hoish aavdaa tegj helsenee sanadaggui yumaa,baga baihdaa aavtaigaa untah ih durtai ,aaviinhaa sahalaar nuruugaa maajuulaad untan gedeg neg yosnii jargal baijdee,tomorhiin hereer aavaasaa hundiirch,eej ch gesen tom ohin aavtaigaa untdaggui geed gantsaaraa untaj aaviinhaa uvruus holdoj bilee,bi aavaaraa uneheer ih baharhdag,magadgui ene hen negend hench gesen tiim sh dee gej bodoj magadgui ch minii aav busdaas uneheer uur,bagadaa ih oluulaa yaduu zuduu huduu ussun gedeg,zun bolohoor aaviin min aav heden bor bandinaraa ailuudruu yavuulj tednii har bor ajil,honi maliig hariulj bor hodoodoo borluuldag bsan gedeg,hedii yaduu tarchig ussun ch uuvuugiin min hashir bashir uhaan aaviig min uhaajuulj amidrald temtseh itgeliig n ugsun aav uuruu ch huuchildag yum ,aav min ter hemjeegeree deed bolosrol ezemshij (OXU) odoo henees ch dutahgui amidarch ,bidniigee humuujuulj uhaanaar uhaan zaaj bga bilee …BI AAVDAA HAIRTAI gej helsniiig min hol baigaa ch aav min zurh setgeleeree sonsoj myanga myangan aav uuniig unshaad bayarlaasai ….horoogiin buh aav nart zoriulav……….ohinoosn
*

12. Мөрөөдөлийг мөнгөөр хэмжихгүй! (202.55.191.2) | 2007.06.22, 1:41

номион, сэтгэл тань тэнд уягдах юм байхгүй бол, оюун тань тэнд бэлчихгүй бол ирж элгэн садан, эх орон нэгтэндээ нэгдсэн дээр байх аа. учир нь энд тэр чинь тун их үгүйлэгдэж байна…
*

13. usa (71.138.141.165) | 2007.06.22, 1:56

Aabyyd gej saixan xymyys shyy.
*

14. peru-s (68.183.14.100) | 2007.06.22, 2:14

yamar saixan yum bichee vee
*

15. singapore-s (218.186.12.10) | 2007.06.22, 2:22

minii ohin 3 nas ch hureegui b,san uvul ochihod mini tegtel namaig aavaa hagalaad galiig mini tuleed uurd hamt baigaach gesen bi ehleed gaihsan dahiad lavlaad asuusan yag l nuguu ugee helsen eejees ni ene yaj iim ug yarij medej baigaa yum be gesen chin ulger deer gardag hesgee chamd helsen b,a gej b,san sanaj b,a shuu hanian, ohinoon tedendee hairtai udahgui uulzana aa
*

16. singapore-s (218.186.12.10) | 2007.06.22, 2:23

minii ohin 3 nas ch hureegui b,san uvul ochihod mini tegtel namaig aavaa tuleeg mini hagalaad galiig mini tuleed uurd hamt baigaach gesen bi ehleed gaihsan dahiad lavlaad asuusan yag l nuguu ugee helsen eejees ni ene yaj iim ug yarij medej baigaa yum be gesen chin ulger deer gardag hesgee chamd helsen b,a gej b,san sanaj b,a shuu hanian, ohinoon tedendee hairtai udahgui uulzana aa
*

17. USA gaas (66.63.143.242) | 2007.06.22, 3:46

ene vneheer saihan yum bichjee surguul deeree unshsan hajuud naiz nohod baisan bolhoor uilj bolohgvi geed hichneen barisanch tesehgvi gadaa garch uilj baigaad orj ireed setgegdel unshsan chin dahiad l oird iim saihan zuil unshaagvi har baraan yum unshsaar baigaad chamd amjilt hvsii
*

18. abc (89.138.58.220) | 2007.06.22, 4:06

saihan niitlel bichsen tanid mash ih bayarllaa.
mini aav namaig gadaadad irsenii daraa mun taliigch bolson yum.5 jil ungursun bn.gehdee odoo boltol bi aavtaigaa yarij,ter l dulaan amisgaliig n mederdeg.taliigch bolson huniig zuudleh muu gdg ch bi aaviigaa zuudleh durtai.minii aav namaig deed tengerees iveej baidag gedegt bi itgedeg
*

19. germany (62.206.45.26) | 2007.06.22, 5:26

setgel dogdluulsan saihan niitlel bichjee, bi ch busdiin adil nulims unagasaar unshij duusgalaa. Minii aaw ali bagad mini ongorson bolohoor aawiigaa nudende haran, mon enehuu niitleliin zohiolchiig oorteigee zuirluulen olon ym bodsoor… (hari hol gazar baij baigaad hairt aawaa aldana gedeg)

hun gehdee setgeliin hattai baidag ym daa. yag tanai tom egch shig chini!
or owdom bogood R. Choinom shig bodit bichsen niitleliin ezend setgel ondor baigaa end bichye.
*

20. abc (76.230.1.111) | 2007.06.22, 6:09

Oron ger eh,etsgeesee hol bgaa setgeliin utasiig hondoj,aaviig mini sanagduullsan uneheer saikhan niitlel bichjee.Gadagshaa yavahiin urid odor naiz,nohod gargaj ogno geseer shono oroi bolson hoino aav deeree ochihod mini odorjin huleej yadraad,bas gomdoj tunirhaad buruu haraad oron deeree hevtej tunirhaj bsan aav mini nudend haragdaj bna,tegeed gargaj ogohdoo nudendee nulimstai baisan saikhan aav mini taniigaa gomdoosondoo ooriigoo uuchlashgui ni ee,Butsaj yavbal ergej ireh erhgui,bas hangalttai mongo hiigeegui bolohoor ergej ochtol aav,eej 2 mini eruul,saruul,sain saikhan baigaasai gej burhan,tengertee l zalbirah yum daa.Hairtai aav,eej 2iig mini burkhan mini urt nasluulj,udaan jargaaj ogoorei!!
*

21. 20-d (221.217.38.23) | 2007.06.22, 7:08

Aab eej 2 min 100 nasalnaa bi medej baina. Harin chi min helsendee hvreed hurdan aab eej deeree ochooroi. Aab eejee bayarluulaarai…

Aab Eeej chin 100 nasalnaa…. Bi medej baina..
*

22. 0607 (76.16.129.114) | 2007.06.22, 7:58

mongoliin mini yyl ys ni yamar saixan bilee, minii eej aab mini yamar byrxan bilee .zalyysaa ali chadaxaaraa syrax yumaa syraad xyrdan let’s go back to home
*

23. aavdaa (202.67.65.166) | 2007.06.22, 8:13

hyn bolgond aav shig nandin erhem hyn baihgyi bilee. tiimees bi ch gesen tsal buural aaviigaa odor byr boddog shyy. ene hyn mash saihan bichjee. BI AAVDAA MASH IH HAIRTAI……..
*

24. jp gees (218.221.53.243) | 2007.06.22, 8:42

goy boljee uillaa
*

25. Aabdaa Eejdee (221.217.38.23) | 2007.06.22, 8:45

HAIRT AAB EEJ 2 MIN TA 2 TOO MASH IH HAIRTAI SHVV.
OHIN HVVGEES CHIN…. HOL BAIGAA BIDNIIGEE EELJLEED L SANAD BAIDAG BAIH DAA…. HVV OHIN 2 CHIN HURDAN OCHNOO..

ZALUUSAA, BVGDEEREE HELSENDEE HVREED, AMLASNAA BIELVVLEED HAIRTA AAB EEJ DEEREE OCHYO TEGEH VV? ALIIN BOLGON ZA JILIIN DARAA, ZA 2 JILIIN DARAA GEJ HVNII GAZAR INGEJ SUUHAB DEE.. NEG L MEDEHED BID OORSDOO HOGSHIN BOLCHIHNO SHVV DEE…

AAB EEJVVD MIN URT UDAAN NASLAH BOLTUGAI BAS MASH IH HAIRTAI SHVV TA NARTAA.
*

26. hi (202.170.65.50) | 2007.06.22, 8:54

Zaluusaa sonin deer yaj niitlel bichdeg yum be . Khelj ugch tuslaach.
Uvuu mini unguruud udaagui bgaa yumaa. Uvuugiinkhuu tukhai saikhan dursamj bichmeer bna. Saikhan bukhen ni bainga bodogdood nudnii nulims asgaraad baikh yum. Setgelee khuvaaltsval setgel mini baga ch atugai ongoikh bolov uu gej bodokh yum
*

27. Aavaa dursana (202.72.242.158) | 2007.06.22, 9:22

Ih saihan bichsen bnaa burhnii orond ochson aaviigaa sanaad zunduu uillaa
*

28. IT MUST BE CLOUDS IN MY EYES (75.83.158.159) | 2007.06.22, 9:36

XYY mine ingeed l iavaad ogchihej baigaa yumuu gedeg denduu boljee
*

29. Mongolia (202.126.88.26) | 2007.06.22, 9:59

Amid burhan aav eejuudiigee hairlatsgaay zaluusaa
*

30. sarmis (68.62.139.164) | 2007.06.22, 10:01

uilj bolohgui Mongolchuudaa!Setgelee changalj margaashiig ur huuhdedee aavuud shigee avchirch uhiin tuluu zutegeed baitsagaaya daa!Yag l yum yumand hureed bayarluulj ehlehiin umnuhun l yavaad ugdug yum bilee huurhiis!
*

31. E (202.131.228.196) | 2007.06.22, 11:06

Aavdaa ayg odoo bi tand khairtai baisan shyy gej khelmeer bna daa. Ta bykhen aavdaa khairtai gej kheleerei.
*

32. E (202.131.228.196) | 2007.06.22, 11:06

Aavdaa ayg odoo bi tand khairtai baisan shyy gej khelmeer bna daa. Ta bykhen aavdaa khairtai gej kheleerei.
*

33. BMH (202.131.225.199) | 2007.06.22, 11:12

HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
HUU MIN INGEED L YAVAAD OGJ BGAA YUMUU?
*

34. Khishge (207.118.157.35) | 2007.06.22, 11:49

Sarmis iin helsen yutai unen be. Amid deer ni eh etsgee hairlaarai!
*

35. AAVDAA XAIRTAI XUN BUXEND... (80.54.24.129) | 2007.06.22, 15:11

Aavdaa xairtai xun buxen tsag zav garsan uedee delxiid gantsxan baidag “AAV”-xushuund ochij setgelee ongoilgooroo doo.Ter xushuu bidnii xairtai ex oron Mongol ulsiin Govi altai aimagiin CHandmani sumand 2004-ond ard tumnii chin zurx setgeliin undesees butsen yum shuu.
*

36. zochin (193.135.156.253) | 2007.06.22, 15:23

saihan bichsen, bi bas teselgui “nerchihlee”.
*

37. germany (77.128.41.66) | 2007.06.22, 19:14

Saihan nittlel bichsend bayarlalaa.
*

38. unur (202.170.80.196) | 2007.06.22, 22:37

aavtai hunii zam zuv, setgel ni tenuun baidag ium shuu.
*

39. Amjilt (64.12.116.73) | 2007.06.23, 10:48

Saihan bichjee.Nomin USA-d baiadag yum uu daa.E-mail hayag baidag bol olj avah bolomj baihgui l baihdaa ta mini ee.
Yum bichuulmeer baina.
*

40. enkhnomin (88.224.15.31) | 2007.06.23, 16:53

aavaa bi tand hairtai. hairt ohin enkhnomin n.
*

41. BAYARLALAA; (70.53.123.44) | 2007.06.24, 16:18

Ene niitleliig unshaad unexeer xailaxgui baij chadsangui ee…
Bi aavgui osson xun l dee, 35 nas xurch baij aaviigaa ooroo olj uulzaad, taniltsaad, saixan xolboo togtoogood irj ochood saixan baij bilee, aav maani xodoo xeden maltai, bi ger bulee avaad zundaa aavdaa ochdogson, xedii aavaasaa shal ondoo xol osoj tom bolson, ovor deer ni neg udaa ch bolov tongochij uzeegui bolovch yaagaad ch yum aavaa gex tsaanaasaa heg l ix tatagdax, xamaatax, dasaagui xernee, tomoo boltson, ooroo xuuxedtei xernee, aavdaa erxelj xairluulmaar ch yum shig neg l xachin setgel zurxnii orchlon namaig ezemdej baisaar 3 xan jiliin daraa aav maani xorvoogiin monx busiig uzuulj bilee… ter xun minii xuvid nadad yamar ch xamaagui met engiin bodoxod, getel tiim bish baidag yum baina lee, xunii etseg, aav gej yu baidag gedgiig setgel zurxeeree nadad medrex xugatsaa xaramsaltai ni 3 xan jil baisan daa, uuniig bodood ooriin erxgui uuniig bichij suuna. Nad shig aavgui osson xund yaagaad ch yum ooriin xuu oxin xoyoriigoo xairlax xair maani, tednii maani namaig xairlax xair ergeed nadad aaviin maani uguilegdej baisan xairiig xairladag yum bolov uu gej setgelee devteej, dutuugaa guitseej baina gej oilgoj yavdag daa. Minii muu aaviin duu xooloi ni xurtel nadtai xachin adilxan baij bilee, xodoo gert ni ochood geriin suudert xoyulaa gants shil yum dundaa taviad xozor (buur) toglood, oir zuuriin yum xuurneed suuj baixad gert baisan avgai bolon aaviin avgai xuuxduud nar bid xoyoriin xen ni yarij baigaag yalgaj salgadaggui l baisan daa, ter baitugai aav maani neg udaa xotod manai gert ireed jooxon xalamtsuu baix ued ni avgai gadnaas nadruu utasdaxad ni utas avaad (xodooniixon chin utas avax ix durtai shdee) yarixad ni manai avgai yamar saindaa nadtai anduurch, chi chin xezii dee ingetlee sogtochxoov gej aavtai yarij baixav. Minii aav nex saixan taivan, nad shig yaarsan xurdan bish, taivan udaan yarina, nuxatstai, unatstai, uxaalag yum yarina, bas boloogui ix uls tor yarinaa, shuumjilne, tegmeer baina ingemeer baina gene. Bid nariig ochixoor ix xol bolnoo, nutgiin zaluuchuudaas xamgiin sain buuddaggiig ni yavuulaad, oroidoo batalgaatai neg tarvaga buuduulj avchruulaad, ooriinxoo garaar saixan boono doo, tegeed sumiin darga baigaa yum shig boodgoo zadlaad deejiig ni nadad barina daa… uuniig bodoxoor l muu aav mini nudend uzegdeed ooriin erxgui xailax yumdaa. Aav mini seruun baisan ch boloosoi…neg saixan uulzax yumsan daa.
*

42. Utasnii card!!! (130.126.130.101) | 2007.06.28, 8:15

www.1stphonecard.com End uneheer hyamdhan utasnii cart bna lee. $ 18.39-aar Mongol ruu 3 tsag 59 minut yarina. Ene hayagaar orood oortoo hayag neegeerei. MISS YOU phone card geed bgaa … Ter hamgiin haymdhan ni. Ooriinh ni une ni 25$ geed bichsen bgaa. Gehdee 24%-iin haymdraltai….. Ene cartaar Hyatad ruu 9tsag, Canad ruu 9 tsag, German ruu 7 tsag garan. Japan ruu bas 8 garan tsag yarij bolno… Hyatadad bgaa Mongolchuud ene kartaar bas USA-ruu bolon busad gazar luu yarihad ih hyamd… … USA-aas bolon Chinagaas gadagshaa yarih Toll free numberuud ogdog yum bna lee…..
*

43. 317 (202.55.191.2) | 2007.06.28, 18:54

Үнэхээр сайхан бичсэн байна .Би тийм ч залуу хүн биш л дээ .Гэхдээ ээж минь амьд сэрүүн харин аав минь зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн .Гэхдээ би аавыгаа маш их үгүйлж аав минь тэр гунигт явдал тохиогоогүй бол өдийд хөнгөн шингэн байж л байх байсан даа гэж байн байн дурсаж суудаг даа .Ер нь Монголд аавуудын өдөр гэж байдаггүй байхаа .Монгол эрчүүд өөдгүй архичин арчаагүй хулгайч л гээд байхаас урам өгөх сайхан үг тийм олон байдаг бил үү ???.Ингээд бодохоор ер нь төр засагын эрхэнд зөв хүмүүс гарвал өрх гэрийн сайн ааваас ялгаа юун ???Муу эцэгтэй айл ямар байдаг билээ ??? Монгол улс ийм л байна даа ??
*

44. AAV; (202.170.82.10) | 2007.06.30, 9:52

Uneheer sain bichijee. Er ni MGL aabuud tiim erchuud delhiid baidaggui l baihgui yu. Ted bol hair ni dotroo, hal ni gadnaa, “UUL SHIG TUSHIG NUMURTEI, US MUREN SHIG UGUUJ BUYANTAI” hunuu deed bolson saihan humuus baidag yum shuu de. Ene bichigch uneheer bodit baidliig haruulj chadajee. BAYARLALAA. Jaahan ……udaan hund bailaa. Gehdee ergeed dursagdah aavuudaa buu mart. Hajuudaa baigaa aavuudaa buu gomdoo.!!! Sain uils munkhjh mandan badrah boltugai…??? ! ! !
*

45. AAV; (202.170.82.10) | 2007.06.30, 9:55

Uneheer sain bichijee. Er ni MGL aabuud shig tiim erchuud delhiid baidaggui l baihgui yu. Ted bol hair ni dotroo, hal ni gadnaa, “UUL SHIG TUSHIG NUMURTEI, US MUREN SHIG UGUUJ BUYANTAI” hunii deed bolson saihan humuus baidag yum shuu de. Ene bichigch uneheer bodit baidliig haruulj chadajee. BAYARLALAA. Jaahan ……udaan hund bailaa. Gehdee ergeed dursagdah aavuudaa buu mart. Hajuudaa odoo baigaa aavuudaa buu gomdoo.!!! Sain uils munkhjh mandan badrah boltugai…??? ! ! !
*

46. AAB (124.197.35.66) | 2007.06.30, 13:10

Bux l gadaadad garsan baigaa xumuus aab, eejee sanaj baigaa. Bugdedn n az jargal sain saixan bugdiig xusej, xun buriin aab eej eruul enx, az jargaltai baij ur xuuxdiinxee sain saixan yavaxiig xaraxiig xusen yuruuye. Bi ch gesen aabdaa unexeer xairtai.
*

47. Аавын хайртай охин (125.238.7.171) | 2007.07.1, 17:13

Миний сайхан аав хэдхэн сарын өмнө бурхан болсон юм. Эгчээсээ захиа авсан даруйд л аавдаа очихоор санаа шулуудаж, хэдхэн хоногийн дараа хоёр хүүгээ дагуулан 4 нислэг дамжин Улаанбаатартаа буугаад шууд эмнэлэг рүү аавдаа яаран очсон юм. Өвчинд шаналж, турж царай алдсан ч гэсэн аав минь ухаан саруул, бие нь гайгүй байсанд би хууртан баярлаж билээ. Гэтэл хэдхэн цагийн дараа аав минь биднийгээ үүрд орхин одсон доо… Миний муу аав ганц хайртай охинтойгоо уулзах гэж сүүлийн хүчээ шавхан байж аюулт өвчинтэй тэмцэж байснаа “За, охинтойгоо уулзчихлаа, одоо боллоо” гэсэн мэт бууж өгсөн юм болов уу гэж би боддог юм. Гэхдээ аавтай минь түр боловч уулзуулсан, толгойг нь түшиж эцсийн замд нь үдэн гаргах боломж олгосон хувь заяанд би баярлаж явдаг.

Гадаадад байгаа та нартаа: Хорвоогийн нэгэн сайхан өдөр хайртай аавтайгаа, ээжтэйгээ баяр хөөртэй уулзахын сайхан ерөөл дэвшүүлж байна.

Шинэ Зеландаас
*

48. Bolomj ni baival, aavuudaa uriarai! (80.135.36.167) | 2007.07.3, 3:28

Denduu saihan bichjee, uuniig unshsan humuusees nileed hed ni aavruugaa lav utsaar yarij,amar mendiig ni asuusan gej naidaj baina. Bi ug ni end irsen tsagaasaa jil hagas bolood neg haridag baisan,suuliin 5 jil neg l tohiroo burdej ögöhgui MGL-ruugaa ochij chadaagui yum. Tegeed ene jil gertee harih baisnaa boliod eröösöö ter harih zardal möngööröö muu aaviigaa end german ulsiig uzuulye gej shiideed urij avch irsen bilee. Zaluus bidend ireeduid MGL-ruugaa öchnöön l ochij ireed baih hugataa baina,högshin bolson aaviigaa avch irj chadahgui baisaar baital,daraa ni haramsaad barahgui zuil bolno gej bodood iim shiidver gargasan maani yamar mergen saihan shiidver baisan geech. End irehed ni ali boloh taivan bailgaj, chadal hireeree l hot uls uzuulj, delguur daguulj garch durtai heregtseetei gesen buhniig ni l ali boloh avch ögööd alhahad, aaviin mine bayarlaj höörsön tsarai namaig ch bas ööriig mine ih bayarluulj bailaa. Neg l bayan ohintoigoo yavj baigaa yum shig l muu aav mine jaahan yumand ni bayarlaad. Bi ch möngö yu baih ve,gants irsen deer ni garaa gargana gej bodood, heregtseetei gesniig ni l avch ögsön. Bi aaviigaa yavsanii daraa ter möngiig guriigeed gurdiigeed ajlaad olchihno,harain aaviin mine ter bayarlasan ter möchiig bi ahij olon udaa haraach uu ugui ch uu! Muu aav mine shunal baihgui,huvtsas avsan ch bi yah ve,nögöö muu hamaatangiin ter osold orson, nögöö hamaatangiin ter amidral ni doroi yadarch yavaa tuund l yum avye geed ööriigöö l hoish ni tavih geed. Deer ueiinhen mine iim saihan ööröösöö iluu örööliig bodson altan humuus shuu!
Yamar ch baisan aav mine german orontoi baga zereg ch gesen taniltsaad yum uzeed yavsan. Ohiniihoo buyand öchnöön l saihan yum uzlee geed l ih l bayarlaad baisan,aaviinhaa ter saihan bayarlasan setgel duuren baisan ter duriig harahaar bi ch bas ööröö bayarlaad baisan. Bi odoo mash ih az jargaltai baina,muu aaviigaa hedhedn honog ch gesen,amidarch surdag gazartaigaa taniltsuulaad, suuj uzeegui usan ongotson deer ni suulgaj uzuuleed geed öchuuhen ch gesen aaviigaa bayarluulj chadsandaa öörtöö mash ih bayarlaj yavna. Bi ta buhend yu gej heleh gesen yum ve gehleer: Uneheer bolomj bololtsoo ni baival
amidarch ajillaj,surch baigaa ulsdaa aaviigaa neg uraiad hed honog ch gesen aytai tuhtai yum idej uulgaad, yavuulaarai,zöndöö ih bayarladag yum baina shuu!
Höörhiidöö muu aav mine,bidniigee geed yamar ih hödölmör zutgel gargaj baisan bol. Bidniihee tölöö l bainga zalbirch,bidniihee sain saihan yavahiig harj chadval setgel ni amar taivan baidag humuus.
Deer setgegdelee bichsen humuus sain baina,saihan zuils bichej, aavuudaa hairlaj yavaarai, aavuudaa ulam ih bayarluulj yavtsgaay! Aavaa taniigaa ahiad zaaval urij avch irnee.
*

50. AAVUUDAA HAIRLAYA..; (202.180.218.8) | 2007.07.3, 10:01

Uneheer sain bichijee. Er ni MGL aabuud shig tiim erchuud delhiid baidaggui l baihgui yu. Ted bol hair ni dotroo, hal ni gadnaa, “UUL SHIG TUSHIG NUMURTEI, US MUREN SHIG UGUUJ BUYANTAI” hunii deed bolson saihan humuus baidag yum shuu de. Ene bichigch uneheer bodit baidliig haruulj chadajee. BAYARLALAA. Jaahan ……udaan hund bailaa. Gehdee ergeed dursagdah aavuudaa buu mart. Hajuudaa odoo baigaa aavuudaa buu gomdoo.!!! Sain uils munkhjh mandan badrah boltugai…??? ! ! ! “NBu”

Anonymous said...

Saihan bichjee. Aaviigaa uneheer ih sanaj bna shuu...
...Ureen orhiod yavchihsan duuhii Tenger Aav minee...
Бичсэн : goloreal, Огноо : 06/17/2007 , 19:35

yneheer saihan bichejee.yneheer aav mine ygyilegdej baina daa.saihan dursamj bichsen Nomln chamd bairlalaa.
Бичсэн : BILGEE, Огноо : 06/18/2007 , 05:24

NOMIN CHI NAMAIG BAAHAN UILUULLAA., BAYRLALAA.,AABUUD ADILHAN YUMAA., NEGEN TSAGT MONGOLDOO OCHIHOOROO NUTGIIN UVGUDUUSUU AABIINHAA DURIIG HARJ UILJ SETGELEE ARGADAARAI ., .,NOMIN CHAMD BAYARLALAA
Бичсэн : Chili, Огноо : 06/18/2007 , 11:26

UNEHEER SETGEL HODOLGOJ SAIHAN BICHSEN BAINA.yAJ UILAHGUI BAIH BE DEE.nastai bolson aabiigaa ih sanaj n.na daa.HURDHAN MONGOO HIIGICHEED AABDAA OCHIH YUMSAN.YARAH TUSAM TSAG HUGATSAA ONGOROH NI UDAAN YUM,YAG ODOO YAVAH GEHEER MONGO BAGA CH GESEN HIIE GEJ BODOGDOOD BAIH...OGLOO BUR BURHANDAA : AAB MINI NAMAIG HULEENE.ZAABAL.BI OCHIJ HEDEN JIL ASARCH,ORGOH ESTOI GEJ MORGODOG.UHAANT AABUUDAA DANDAA BAYARLUULJ YABTSGAAYA DAA.ENEHUU SAIHAN NIITLEL BICHSEN HUND BAYARLALAA.TAND SAIN SAIHAN BUHNIIG HUSIE.
Бичсэн : 999, Огноо : 06/18/2007 , 16:10

setgel vimerchihlee aabaa dursaad l ...
Бичсэн : naika, Огноо : 06/22/2007 , 02:38

yanziin hun yumaa chi.zondoo uilav....
mash saihan bichij.
Бичсэн : tuk, Огноо : 06/24/2007 , 01:06

unekheer setgel khodolgoson yum bichjee thanks lot
Бичсэн : Zoloo, Огноо : 06/25/2007 , 19:13

Ih saihan bichjee. Nutgaa geree sanaad baisnaa ch anzaarah zavgui guij baij. Baahan uilav.
Бичсэн : susie, Огноо : 07/01/2007 , 06:03

nadad yag adilhan tohioldson sguu,neeree hend ch helj chadahgui gantsaaraa bolson uedee mon ch ih uilj bilee,namaig zorisonoo butee,ohiniig mini duudaj zamiin dundaas ni butsaagaad yahab gej helsen uym genelee,tegeed yag l 3 sariin daraa baisan shuu,chinii bichseniig unshaad bas zondoo uillaa,aabiigaa neeree ih sanaj baina shuu,yarij,helj baisan zuil ni sanagdaad bas l Altai nutgaa ih yaridag baij bilee,manai aab Gobi-Altai-n hun baisan shuu bas,thank you, god bless

Д.Цэрэнбат said...

sertel zuudeldeg hun baina daa. :) Ene blogiig o'noodor l olj shimten unshaad noirnoos sereh shig bolov. Bain bain zochilj serj sehej baih bolno.

Anonymous said...

Уйлахгүй байж чадсангүй.

Arsun said...

Баярлалаа. Ойрд ийм гайхамшигтай дурсамж уншсангүй. Нэрж өглөө дөө.

eebee said...

Onoodor anh udaa orj yzej baina, 2 dahi bichlegee unshaad unshaad nulims garaad baidag archih alchuur baihgyi bolihoos :)

Anonymous said...

bi uilhai hun bish ch yumuuda...

setgeliiin utas gej bdg bol terniig hoglotol bichij... zarimdaa hund uhaaral heregtei bdg shuudee

tatah

mergen boodii said...

Anh udaa ene blogt zochilj uzeed garch chaddagui monch udlaa. Oroin hoolooch martaj. Odoo ch bi nulimsaa shudarsaar l tongolzoj suuna. Uyahan setgeltei mongol humuus iim olon baidagiig haraad tedneeree unen setgeleesee baharhaj suuna. Avyas tani ulam delgereh boltugai! Hojimiin neg odor uulznaa gej naidna, Bayarlalaa.
Mergen Bolorbold

Anonymous said...

Uurii tani niitleliig unshaad getgel neg l gunigtai bolloo.Eej mini nas baraad udaj baigaa ch aav mini amid seruun baigaach nas undur bolson tul eh oron ruugaa butstal mini namaig huleej chadah bolov uu gej urgelj boj yavdag um.
Uunuu

Anonymous said...

#51. estoi nudend haragdaj setgeld bodogdtol bichjee. (80.251.41.198) | 2007.07.19, 20:35

gantsaar uilah ni er hun baij geed baisan setgegdeliin dotor uisan humuus olon baina shuu. Mongoldoo ochno.ochih ochihdoo sain suraad ochno.tegeed mongoloo hamtdaa hugjuulie.bi daraah uguulber-g 22-t copy hiilee. uneheer uuniig davtaj helmeer sanagdsan yum shuu.
zalyysaa ali chadaxaaraa syrax yumaa syraad xyrdan let’s go back to home

Anonymous said...

#52. Denduu saikhan aavdaa (125.29.35.178) | 2007.07.20, 13:39

bi gadaadad baij baigaad aavtaigaa uulzaj chadaagui.
Hezee negen tsagt hen negneer damjuulan sunstei ni ch bolov yariltsaj uzehsen gej hichneen ikh muruuddug geech.yag kinon deer gardag shig. Haaya zuudendee l aaviigaa harah yum.
Denduu saikhan aavdaa Denduuchig hairtai yumsan….
Gadaadad yavahad tsoo eruul uldsen aav mini iderhen nasandaa genet yavj odsondoo.
Aavtaigaa l neg uulzahsan. yariltsahsan.

Anonymous said...

#54. GOLLAND-S (80.56.33.175) | 2007.08.27, 7:13

uneheer saihan bichjee. bayarlalaa.

Unknown said...

amaraa-гийн хэлсэн мөрөөр мөрдөж яваад блогийг чинь олж, бичлэгийг чинь уншлаа.
-----------
Аавтайгаа утсаар ярья даа, манай аав ч бас уртын дуу сайхан дуулдаг хүн болохоор бичлэг чинь сэтгэлд нэг л ойрхон эмзэгхэн тусаж хамар шархируулчихлаа. Нутгаа ч санаж байна гэж жигтэйхэн.

Anonymous said...

Үүнийг уншиж байхад хамар шархирч, нулимс өөрийн эрхүй гарчихлаа. Ажлынхаа өрөөнд байсан тулдаа л арай мэлмэрүүлчихсэнгүй, хамгийн арын ширээнд суудаг учраас хүмүүст харагдалгүй нулимсаа хэд шударч аваад уншиж дуусгалаа. Үнэхээр аавыгаа намайг яагаад хамгийн сүүлийн удаа нулимстай үдсэнийг би бас л хожим ухаарсан. Миний аав тэр болгон уйлаад байдаг хүн биш л дээ. Тэр цагаас хойш 9 жил өнгөрсөн боловч миний нүдэнд яг тэр агшин дандаа харагддаг. Би 2-р курсийн оюутан байсан. Хөдөө сумын төвийн хажуугаар өнгөрөх машинуудыг зам дээр тосон хот явах гэж яарч байхдаа, хэзээ ч надад дахиж ирэхгүй ганцхан аав минь хорвоог орхичихсон байна гэж даанч санаагүй. Тэр үед аймгийн төвөөс хот явах гэж байгаа пургоныг зам дээр тосож суугаад явдаг байсан. Намайг анх 1-р курсд явахад уйлж байгаагүй аав маань тэгэхэд л уйлсан юм. Гадаа машин яаруулан, би аав руугаа гүйж очиход духан дээр маань үнсээд “сайн яваад ирээрэй миний хүү” гэж ам нь өмөлзөн хэлээд уйлсан. Аав маань тэгэхэд дахиж хүүтэйгээ уулзахгүй гэдгээ мэдэж байжээ. Бие нь хүнд өвчтэй, урт наслахгүй гэдгийг эмч хэлж байсан ч ийм хурдан гэж бодоогүй. Аавыг маань асарч байгаа ээж эгч нартаа дулдуйдан, бас ээжийн маань миний хүү хичээл номоо алдаад яахав, аав нь эдгэнэ гэсэн үгэнд тайвширан хот руу явж билээ. Тэгэхэд би гэрийнхэнээсээ анх удаа их сургуульд сурч байгаа болоод ч тэр үү манайхан сургуулийг маань их чухалчилна. Явсанаас хойш 2 долоо хоногийн дараа яг л ”Зүүдчин” андад тохиолдсон шиг юм болсон. Тойруугаас үнэнийг хэлэх, асгарсан нулимс, харамссан сэтгэл.... Ээжийгээ ч гэсэн өнгөрөхөд би хажууд нь байж чадаагүй. Эргээд бодоход ээж аавыгаа олигтойхон баярлуулж байгаагүй юм билээ. Хорвоод эргэж олдохгүй хором, эргэж олдохгүй эрхэм чухал зүйл гэж байдгийг их л хойно ухаарсан даа. Одоо гуних, баярлах сэтгэлээ зул барих төдийгөөр тэдэндээ илэрхийлэх юм. Миний хувьд хөдөө нутгийн хүн болоод ч тэр үү ”Зүүдчин”-ий нутаг усаа аавтайгаа дүрслэн бичсэн нь миний багын дурсамжуудыг яг л нүдэндээ харж байгаа юм шиг л санагдуулчихлаа. Намайг 4-р ангид байхад манайх сумын төвд хашаа барих гээд аав маань ах бид хоёрыг дагуулаад (2 том бандиа дагуулаад) Асгатын ар луу Хөв гэдэг газар шургааганд хэд хоног явж билээ. Асгат гэдэг нь миний аавын нутаг. Уул ус нь тэгширсэн сайхан нутаг. Ойн зураанд гишүү шовойлгож овоолсон урцанд хонож байсан маань, моддын шуугиан, хаа нэгтэй үнэг хуцах чимээ, ойн үнэр, айсандаа аав руугаа шигдэж хонож байсан шөнө ямар тод санагдаж байна вэ. Ах маань машин авчрахаар сумын төв явж, аав бид хоёр Хөвийн доохон Хишгээ ахын хадланчидын бригад руу очиж 2 морь олж унаад Асгат уруудан нутгийн хөгшидөөр орохоор явж билээ. Хэрхэн зурам агнадаг байснаа, аав ээжээрээ шинэ гутал авхуулах гэж хаданд гутлаа үрж цоолж байснаа, аймгийн гурилын үйлдвэрт ажиллаж байхдаа гэртээ ирэхээр унадаг дугуйгаар Бугатын шилээр хэрхэн давдаг байсныгаа, Асгатын голын эхийн чулуун дунд төмөр шиг цангинадаг хад байдаг тухай (би тэр чулууг олох гэж олон чулууг цохиж үзсэн дээ), Тээлийн доохон сэлэнгэ мөрөн өгсөөд маш том загас ирж байсан тухай, хажууханд ойрхон байгаа Домбууд эсэргүүний бослого болж байсныг, нэг орос цэргийн хөшөө байдаг тухай, ээжтэй маань хаана болздог байсныгаа гээд л надад анх удаа том хүн шиг их зүйл ярьж билээ. Нутгийнх нь хүмүүс аавыг маань Бөөвөө гэж ирээд ярихлаар ” Бөөвөө байхдаа яахав дээ” хэмээн инээдээ барьж ядаж билээ. Аав ээжтэйгээ бид Галтад Устын саалинд зусаж байсан маань, Цагаан-Үүрт гэр бүлээрээ жимс, гогод түүдэг байсан маань, Урд Цэгцэр ууланд зугаалж явахдаа Хонгорзул гэдэг цэцэг энэ гэж ирээд л зааж өгч байсан нь (миний нэг эгчийг маань Хонгорзул гэдэг), Аав маань дүү бид 2-г Аргалантын агуй руу дагуулж явдаг байсан маань гээд тоочоод байвал зөндөө дурсамжууд сэтгэлд минь үлджээ. Хөөрхий ээжийн маань намайг конкурсэнд математик дээр хамгийн өндөр оноо авчихаад гарч ирэхэд зуны халуунд ундаа, боов баричихсан 20 оноо л авсан уу гэж асууж байсан хөгжилтэй явдал, нэг л их өлсөж яваад ирсэн юм шиг л цай хоол болдог нь, хүүгийнхээ төлөө үргэлж л санаа нь зовдог сэтгэл энэ бүхэн ямар их үгүйлэгдэнэ вэ. Ингээд бодоход би аав, ээжийгээ ямар их саначихаа вэ. Амьдралд ирж буцах нь жам хэдий ч миний аав ээж арай л эрт биднийгээ орхисон юмуу даа. Цааш нь бичээд байвал зөндөө зүйл бичих юм байна. Сэтгэл нэлээн үймэрчихлээ. Ажлын цаг ч тарах болж. Намайг харихад “Миний” гэж ирээд л зүүгдэх аав ээжийг минь нөхөж төрсөн юм шиг миний хүү,охин хоёр, хань ижил маань хүлээж байгаа. Харья даа. Зүүдчин анд минь өөр зөндөө сайхан зүйл бичээрээ. Амжилт хүсэе.
Мөөгий.

Зүүдний тэмдэглэл said...

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Монголчууд маань өөр хаана ч байдаггүй халуун дотно, уян зөөлөн сэтгэлтэй жинхэнэ хүмүүс юм даа гэж Та бүгдээрээ бахархаж байна, эрхгүй.
Ийм олон хүн сэтгэлдээ тийм ойрхон хүлээж авна гэж би огтхон ч санасангүй.
Хамгийн сүүлд бичлэг оруулсан Мөөги-гийн бичлэгийг уншлаа. Сайхан ч бичиж, сйахан ч дурсамж бйана. Бидэнд бүгдийн маань цээжинд ийм гэгээн сайхан, хайр энэрэл дүүрэн дурсамж бий аж. Бид түүнээсээ эрч хүч урам авч, бас хайраа түгээж явах болно. Баярлалаа.

artagnan- артаньян said...

Хамаг няламс барчлаа байна. Миний аав намайг 8 хүрч байхад тэнгэртээ гарсийн. Өдийд аав минь байсан бол гэж мөн ч их бодох юм даа. Хамгийн баа хүүгээ хүний дайтай хүн болж байгааг үзэж...мөрөн дээр минь алгадаж.. танай аав шиг нутгаа ярьсан буурал байх байсан байх даа. Би одоо өөрөө аав. Хүүгээ л хаяж алга болохгүй юм шүү гэж боддийн.

Anonymous said...

hynii nutagt haraar baigaa nadad internet oron ger eh nutag ah dyy yr hyyhediig mini orloj baina,ergej ochloo geed bi aaviigaa amidruulahgyi shyy dee,ene l internetiin hycheer aaviinhaa duu hooloig sonsoj setgel sanaanii demjleg avch baisan yum,tsus 1t mingol ahdyy nartaigaa gunig gashuudalaa huvaaltsah gej bichsen yum,nad manj zan baihgyi,hynii nutagt ar ger yr hyyhdee minii l gariig haraad suuj baigaa tedniihee toloo ajilllaj yavna,iim medee sonsood ynemshihgyi baina,tyynees bi internetiin yanhan bish ter setgegdel bichsen hynd ih gomdoj baina,mongold amidral bat bol bi yuu gej nastai etseg yr hyydee hayaad hynii nutagt haraar zovj yavah ve dee,nulims mini asgarch baina,um maani badmi hum,hynii zovlong hyn yaaj oilgoh ve dee,ene l internetiin utsaar syyliin udaa aaviinhaa duu hooloig sonsson,tyynd maani yuu heregtei baisan bygdiig bi ilgeemj mongo bolgon yavuulj udaa daraa bayarluulj baisan daa setgel mini jaahan ongoij baina...zovoor oilgooroi bi buruu bichsen baij magadgyi...

Anonymous said...

taalagdla. mini aav ungurud 7 jil bolj bna. ter ued 18tai huuhed l bsan. uneher hetsu baisan. honh duugarhad henbe gej asuhad aav n gej heldeg bsan ter ug neg l udur baihgui bolchihson. ger neg l ezguired l. odo hurtel ue ue zuudend min orj irdeg. ter shundu uurin erhgui uildag. uchlaarai bi yum bichmeer l bna. uilchih geed bolohgui bnaa. AAVDAA BI HAIRTAI.

Anonymous said...

Bi aaviigaa aldaad 9 jil bolj baina. Ankh ene ugiig sonsoog ogt itgehgui baij bilee. Bi aavtaigaa uulzaj chadalgui 3 jil bolson baisan. Ajil turel amjihgui baina gesen shaltagaar nutagruugaa ywj amjilgui baital neg l uder ene ugiig sonsson. Ternees hoish bi heden jil aabiiigaa burhanii orond ywaagui amid baigaa l gej boggog baisan. Aav mini baihgui bolchihsin gej itgedeggui , nutagruugaa yawahdaa chi haashaa yavahnuu gej hun asuuhad aav deeree ochino gej l hariuldag baisan. Harin ternees hoish bi zaaval jil bur nutag ywj eejteigee uulzdag bolson. Bi nutgiinhaa zahad ochood l 'Aav aa ohin chin tan deeree irlee. minii ajil turel ih sain bgaa shuu. ta min l nadad tusalsan bolohoor ene. Harin bi daraa irehdee zaaval iim uym hiichiheed irne geed ywdag. Aaviigaa burhan bolohod bi oortoo amlaj tangaraglaj bsan. Taniihaa neriig zaawal gargana hunees dutahgui ywnagej. Erdmiin zereg hamgaalahdaa aavaa bi tanid amlasan shuu dee. Harin bi setgeld hurtel uym hiij chadsangui gej uurteigei yrij bilee. Sharga zandan mori ni uyandaa ergetseed baih chin shand bulgiin eheer aduu usand iree uy Shar torgon deelnii hormoi semersen baih chin Shargal namriin uureer aav min zuudend iree uy. Okhin chin.....

Anonymous said...

Hi. Bi ene dursamjiig ih olon unshsan ih goyo bolson bnale. Minii aav amid bga l da. Gehdee bi anh unshaad dotor hachin bolson shyy. Ih yum bodogdson do. Bayar hyrgeye. Dandaa hov jiv unshsaar bgad iim unshsan chin saihan bailaa.

Anonymous said...

aab mini byrhani orond zalraad 10 jil bolj bna. Minii aab yran hun baisan. Bidnii togloom bugd l modoor yanz buriin zuilsiig tolooluulen hiigdsen bdagsan, ooroo yabdag mashin, dyygardag shubuu geed l... Bas tsagaan sar bolon naadmaar aab mini ter ued unetei torgon deel, mongol gytal esgeh ajiltai baidag baij bilee. Nytagt aabiin mini hiisen ed hogshilgui ail hobor doo. Aab mini tsel zaluugaaraa nas barah ter ued bi 19 nastai 4 duugiin baga ni 7 nastai hezuu ue baisan shuu. Setgelee ongoitol yilah bolomj oldoogui shuu, yagaad gebel yilah getel baga duu tuuniig argadaad, tegtel oor neg duu yilaad l... Daraa jil ni syrgyylid irsen 4 onchin duutei bi onz syrah yostoi, ted nadad naidaj bgaa geed l oyutani bairand amraltaaraa gantsaaraa uldeed, oyutani bair bayar temdeglej bhad hicheel dabtaad l ,,,, daraa ni sain ajillah heregtei geed zutgej bna daa. Hereb aab mini baisan bol bi hezee ch tiim oyutan baij bas hezee ch ingej ajillahgui baisan biz. Aab eej 2 l ergej olddoggui ni ertontsiin gants unen shuu, Aabigaa, eejiigee hairlaarai!

Anonymous said...

aaviig mine burhan butsaagaad avahad bi 1nas garuihantai nyalh bsan.tiimees bi aaviigaa ymar hun bsaniig medehgui nyalh balchird mine namaig ovor deeree suulgaj avhuulsan zuragiign haraad oortoo ymar hairtai bsaniign medereh shig.tiimdee aav mine minii hajuud urgelj nadtai hamt bga gej bi urgelj dotroo bodoj yvdag.aav mine namaig eejiig mine arav garuihan nastai ah egch bidniig orhiod tengeriin orondoo butsaad horin negen jil bolj bna.ta mine bidniigee tendees harj hamgaalj bdag gedegt huu n dandaa itgedeg.hari hunii nutagt gantsaardan bhdaa bi taniigaa bas als nutagtaa suugaa eejiigee dergedee bga gej bodoj ooriigoo taivshruulj yvdag yum shuu.eej min bid 3iig hunii gar haruulalgui odii hurgesen.huu n taniihaa ezguig orloj eejiigee hairlaj hundelj yvah bolnoo.um ma ni bad mi hum.humuusee eej aav 2 iigoo hairlaj amidaraarai.

Anonymous said...

ih taalagdsan minii aav ongorood 3honoj baina,itgehed tun hynd aav maani olon jil emneleg suvilaliin dargaar ajillasan hairhanii tahilgad yavaad setgel sanaa ni ih ondor ongorson gej sonsood horvoo haranhui hooson met sanagdaj baina aav eej 2maani emneleg suvilald olon jil hamt ajillaj eej maani zaluugaaraa ongorood bidniig aav maani 26jil gants bieeree odii hyrgesen aav maani eejtei mini amgalan enhiin orondoo taivan noirs doo,tanii hynii toloo gesen saihan setgeliig bid hezee ch martahgyi,horvoo hatuu yumaa ingeed mash hurdan chimeegyi avaad yavah yum itgehed hynd baigaa ch hatuu yneniig yaaya gehev um maani badmi hum,eej aaviinhaa toloo yuu heregteig tsag aldalgyi hii tusal hairla hyndel hymyysee..

Anonymous said...

huuhduudee hayad yavsan aavuud bas zundoo bii, tiim aavnar bas unshval sonin shuu. tedniig ingej bichih huuhed hezee ch turohgui shuu dee, aav nar min, huuhduudee l bitgii hayaj baigaarai, shagdar shig.

Anonymous said...

mini aaw amid seruun, eej mini tsel zalugara horboog orhihod aaw mini dorvon onchin huuhedtei baga ni oi garantai tom ni 7-r angin huuhduudteigee uldej amidralin hund shiruun talbart huchin mohosdolgui bidnigee osgoson. Aaw tanidaa bid chini hairtai. Humuusee eej aawigaa hairlaj yawaarai

Anonymous said...

uneheer saihan bichjee, bayar hurgii,,,,Saihan bichjee. Thanks so much. Udii hurtel aabdaa zoriulj buyan hiij chadaagui gesen bodol min namaig zovoodog yumaa. Aavgui boloh yasan hetsuu gej bodno doo. Gehdee hun hunii saihaniig sanaj, uilsiig ni urgeljluulj yabdag bolohoor aab min nadtai hamt l bgaa gedegt itgehiig husdeg dee. Aav, eej 2 min saihan hosuud saihan ch humuus baisan daa. Bi t hoyortoi hairtai shu. Humuus min amidad ni aav eejee hairlaj baigaarai. Neg l udur nulimsand hundersen sormuusand solongorood l alga bolchihdog yum bilee... uilaad l unshlaa