#

Thursday, April 26, 2007

Уйдашгүй мөнхийн Амьдралийн дунд...


Шөнө бороо оржээ. Нээлттэй цонхоор борооны жижигхэн бүлээхэн дуслууд ганц нэгхэн унахыг нойрон дундаа мэдэрч, урь, чийг ханхалуулсан агаарыг нь таатайяа үнэртэн үнэгчилсээр үүр цайлгасан. Өглөө харин нар мандах үед тэнгэр нялх тугалын нүд шиг мэлтийж, зүлэгсийн үзүүр, моддын мөчирсөөс хөнгөн манан салж ядан орооцолдоно. Энэ өглөөний агаарын сайхныг ээ. Борооны дуслууд үзүүрт нь бөнжигнөх сахлаг ногоон зүлгэн дундуур хөл нүцгэн алхалж, гарах хаалганы харалдаа байх саглагар гацуурханы мөчир дээрээс надруу далжийн гайхан харах жижигхэн бор шувуу руу нүдээ ирмэчихээд ландр зүглэн алхлаа.
Хөрш авгай Наташа нойрмог нүдээ нухалсаар цонхоороо хальт цухуйгаад, бас надруу гараа даллаад авахаа мартсангүй, харин Ньюёорк үүлдрийн эгдүү хүрэм хөөрхөн гөлөг Тетрит нь цонхоныхоо тавцан дээр соосойтол зогсоод нялх шингэн дуугаар жов жов хэмээн надтай мэндэлж байна. Бас нэг хөрш маань болох Майкл урт хэлхэгэр шортныхоо халаасанд юугаа ч хийчихсэн юм, савчуулан алхах агаад хонжогны нь ац ил гарчихаж, хэ, хэ. Өчигдөр орой Чадтай хамт, хоёул нэг нэг авдар Будвайзерь пиво тэврээд, бас болоогүй хоёр чилгэр сайхан шар хүүхэн дагуулчихсан орж яваа харагдсан. Энэ өглөө лавтай ажлаасаа хоцорчээ. Тэрээр хуучин Пикап-даа суугаад хоёр сүрхий хаазалсанаа давхиж одох... Дэргэдүүр маань өнгөрөхдөө ёс болгон чагнаалаа хангинуулаад авав. Ландр орж, ойр зуурын хувцасаа угаагч руу шидчихээд, гэртээ орсонгүй, явган зам даган алхлаа. Замын хажуугийн моддын мөчироос ганц нэгхэн том том дуслууд зам дээр под под хийтэл унана. Навч шилмүүс бүрд нь бөлтөгнөн тогтсон борооны дуслууд дээр өглөөний тунгалаг тод наран тусч, болор чимэглэл мэт гялтагнуулах сүглэгэр өтгөн мододын дундуур энэхүү явган зам шурган оржээ. Энэ зам магад үлгэрийн орны зүг очдог байх аа. Энэ замаар би өдөр бүр хаашаа ч юм алхалж, энэ нарыг би өдөр бүр цоо шинээр баясан харж, энэ агаар тэнгэрийг өдөр бүр цээж тэнийлгэн ширтэж, мододтой, тэр бяцхан шудвуудтай, өвч навчистай өдөр бүр ямар нэгэн нууцлаг шивнээ хийж, Наташатай, Майктай найрсагаар мэндэлж, бас өдөр бүр хаа нэгтэй очиж, ямархан нэгнийг хийж, оролдож, хааяа нэг санаа алдаж, бас санаашран тэнгэрийн алс хаяаг ширтэж, өдөр бүр найз нөхдөө дурсан, бас хэн нэгэнтэй танилцан нөхөрлөж, өдөр бүр зүүдээ, зөнгөө чагнаархан тэмтэрч, ... ийнхүү мянга мянган жил улирсан мэт сэтгэгдэж байх юм. Мянга мянган жил бас ингэж өдөр бүр үргэлжилсэн ч уйдамгүй ажээ.

#

10 comments:

Ням-Очир said...

Хүн чонын авд үргэлжлэл нь хэзээ вэ?

Nana said...

goyo bichleg baina oo. yag l ter muchuudiig, yag tuhain muchuu mederch, ter muchiin goo saikhniig olj harahad l jinhene az jargal medregdej bgaam daa, mingamingan jil amidramaar.

Badka said...

Чи чинь жинхэнэ зүүдэлчдэг гаруу?

Зүүдний тэмдэглэл said...

Nyam-Ochirt. Hun Choniig huuguud l baigaa, hu. Zarimdaa bi huuguud, zarimdaa bi huugduud l yavna. Tuund iduulchikgui shig teseltsej baival hu, tegej baigaad neg urgeljleliig ni bichne ee.

Nana-d, Neeree myanga myangan jil amidarmaar l baina.

Badralaa, zuudlekhiin huvid ch zuudlene shuu. Harin neg nuutsiig cham delgechikhed bidnii ene amidral chini l jinhene zuud yum shuu dee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Зүлэгсийн үзүүр,моддын мөчирсөөс хөнгөн манан салж ядан орооцолдож
Зүүдний аянаас буцахдаа,зөнгөөн чагнаархан тэмтэрч
Бороон дуслууд бөнжигнөх зүлгэнээ хөл нүцгэн алхалж
Бор шувуудтай нүд ирмэлцэн савааргүйрхээд л...
Өдөр өүр найз нөхдөө дурсаж,өөр бас хэн нэгэнтэй танилцаад
Өнөөдөр шиг өдрүүд мянга мянган жил үргэлжилсэн ч уйдамгүй...

Блогийг чинь уншиж бараагүй л байна. Би юмыг их удаан уншдаг юм.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хүмүүст өглөө болгон ингэж ирээсэй

Зүүдний тэмдэглэл said...

Ээ, Бумаа, яасан сайхан мөрүүд бичээ вэ... Сонгодог мөрүүд болсон байна шүү. За, Их баярлалаа. Мөн өөрт чинь ч өглөө бүр өдрийн сайныг угтаж, өдөр бүр хүний сайнтай учирч явагтий хэмээх ерөөнөм зээээ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Минийх бишээ чинийх шүү дээ.Ингэж харагдахаар санагдав

birdmgl said...

Wow, Yag l iim odoo uneheer saihan shuu. dongoj orson boroonii daraa buh yum fresh, bas feeling so good hehe... Tanii bichleguud uneheer ih yumaa. Bi l lav bugdii ni unshij barahgui ni.
Odor odr-r baga bag-r l amjuulah-s:-)
Urgelj az jargal-r duuren eruul enh baihiig husei!

Anonymous said...

Neeree ene oron delhii chini bidnii l amidrah oron zai shuu dee. ene dotor nutgaa, naiz nuhduu uguilen sanah, bas tedentei tulheltseh za tegeed bugd l bii dee. Gertee hariad Maikl, Natash-g zuudleh um biluu. Bas iim saihan ugluu ch baij l baigaa. Bichleguudiig chini honog honogoor l unshij bn. Neg dor barahguim. Saihan um. Uurt chini ch talarhamaar, ene intenet gedegt ch bayarlah shig.
Nereeree oroh geheer bi pass aa martchihsan um uu erduu boldoggui. Arja. geed uldeechie.