#

Friday, September 4, 2009

Эрагийн зүүд

-Би чамд Алкиноевогийн туульс хүүрнэх гээгүй, маш чухал нэгэн хүний, Памфилийн удмын Армений хүү Эрагийн ярьсныг ярих гэсэн юм. Тэр нэгэн цагт дайны талбар дээр алагджээ. Арван өдөр өнгөрсний хойно үхэгсэдийн хүүрийг цуглуулж явсан хүмүүс түүний бүрэн бүтэн биеийг олж ар гэрийхэнд нь өгөв. Арван хоёр дахь өдөр нь оршуулах ёслол үйлдэн, түүдэг гал дээр хүүрийг тавиад байтал гэнэт тэр амь орон сэргэж, доорхи түүхийг ярьсан гэдэг.

Түүний сүнс биеэсээ дөнгөж гараад бусад олон сүнсэдийн хамт явсаар нэгэн сайхан газар иржээ. Тэнд тэнгэрт болон газарт нэг нь дээшээ, нөгөө нь дорогшоо чиглэсэн хоёр зэргэцээ зам байх агаад хоёр замын дунд баахан шүүгчид сууна гэнэ. Шийдвэрээ гаргасны дараа тэд шударга хүмүүст баруун талын замаар замнахыг, шударга бишт нь зүүн талын замаар доошоо уруудахыг зааж өгч байлаа. Эрагийн ээлж ирэхэд шүүгчид түүнийг хажуу тийш нь татан зогсоож, энд болж байгаа бүх зүйлийг сайтар харж аваад хүмүүст очиж хэл гэжээ.

Шүүхийн шийдвэрийн дараа сүнснүүд хэрхэн дээш доош хуваагдан орчиж байгааг тэр харж байлаа. Нөгөө хоёр замаар мөн л ийшээ сүнснүүд ирцгээх бөгөөд тэнгэрээс ирж байгаа нь цэв цэвэрхэн, газраас ирж байгаа нь шавар шавхайд хутгалдсан байх аж. Ийшээ ирж байгаа нь удаан хугацаагаар тэнүүчлэн явсаар сая ийнхүү ирж байгаа бололтой. Өмнө нь танил байсан сүнснүүд бие биетэйгээ мэндчилж, таньдаг нэгнээ асууж сураглах нь сонстоно. Тэд эртэн цагийн амьдралаа дурсан ярилцаж, зарим нь уйлж, зарим нь гуньж, зарим нь баясаж, газар дор байсан нь хэцүү бэрхээ гайхаж, тэнгэрт аялагсад /тэдний энэ аялал мянга мянган жилээр хэмжигдэнэ/ тэндэхийн цэнгэл жаргал, сайн сайхны тухай хүүрнэн байв.

Хэн нэгнийг гомдоосон ба ямар нэгэн буруу үйл үйлдэгсэд түүнийхээ төлөө арав дахин урт хугацаанд /хүний амьдралын үргэлжлэх хугацааг зуун жил гэж үзээд түүнийг арав дахин уртасгана/, үйлдсэн гэмт хэргээсээ даруй арав дахин хүнд ял авдаг байна. Түүний дэргэд ярилцаж байсан сүнснүүдийн нэг аугаа их Ардией хаачсан бэ гэж асууж байлаа. Ардией аль мянган жилийн өмнө Памфилийн хотуудын нэгэнд байсан аваргасан биет аж. Тэр өвгөн болсон эцгээ, ууган ахаа хороох зэргээр өч төянөөн гэмт хэрэг үйлджээ. “Ардиейд нааш ирэх хувь тохиогоогүй, хэзээ ч ирэхгүй байх.

#

1 comment:

Идо said...

Сонирхолтой юм. TNX