Хөх тогоруудын цуваа ганганасаар одлоо, юунд тэр вэ амраг минь?
Хөхөмдөг униарт алсаас ямархан хүчин дуудна вэ?
Хором хоромд нулимс бөмбөрөөд чиний явсан зүг харж ч үл чаднам...
Хойноос чинь харуусал гэмшилээ юүлэвч, ... энэ юуны нэмэр вэ?
Уй гашууг хүсэгч гэж хаа ч үгүй, бүгд л хүслэн минь бүтэг хэмээн залбирнам...
Угтаа тийм бол бидний хагацалыг хэн мэдэж шийднэ вэ?
Далдын шидэт тарнийн үгсийг уруул хөдөлгөн шивэгнээч амраг минь...
Дахин учрахын хоромд л аз жаргалаа даатгая бидэн...
Дуулаад суусан ч, уйлаад энэлсэн ч аанай л чихнээ хангинасаар байх
Дуусашгүй энэ л аялгууг тогоруудын араас аялая даа...
Thursday, November 22, 2007
Элегия - 4
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:29 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Яасан хэцүү шүлэг вэ.
Гэгэлзэж ядаж буй сэтгэлийг гунигаар нэрчих шиг...
Хорвоогийн өнгө солигдох тэр л мөчид амраг минь намайг дуудан ирнэ...
Аргагүй л намар цагийн мэдрэмж...
Гоё шүлэг байна.
Сэтгэл гэгэлзээд, нэг л хоосорчихсон ч юм шиг, ямар нэг юмаа алдах гээд ч байгаа юм шиг, эсвэл бүүр алдчихаад ч байгаа юм шиг бодогдоод явчихлаа.
Тиймээ, хорвоогийн өнгө солигдох тэр л мөчид холдож одсон бүхэн минь эргээд ирнээ...
аргагүй л дорно зүгийн уламжлалт шүлэг байна даа. гуниг нэрж бйана
Ай даа, Намар цаг.
ooroo bichee ju? gaixaltai.. :-)
Post a Comment